Монголбанкнаас дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд манай зах зээл дээрх валютын ханшийг тогтворжуулахын тулд авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлсэн юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Д.Пүрэвдорж ярихдаа “Эдийн засаг дахь хэрэглээ, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж байдгийн хувьд төгрөгийн ханш нь үнийн чухал дохио болдог. Төгрөгийн ханшийг хянах зорилготой Монголбанкны өмнөх оролдлогууд төдийлөн амжилтад хүрч чадаагүй. Иймд Монголбанк нь гадаад валютын арилжааг зөвхөн дуудлага худалдааны зарчмаар ил тод явуулахаар шийдвэрлэсэн.
Монголбанкны дуудлага худалдааны үндсэн зорилго нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, гадаад валютын цэвэр албан нөөцийг зорилтот түвшинд хүргэх явдал юм. Үүний үр дүнд төгрөгийн ханш нь зах зээлийн зарчмаар ил тод тогтохоороо чухал ач холбогдолтой.
Олон улсын болон дотоодын зах зээл дээр нөхцөл байдал маш тодорхойгүй, хэлбэлзэлтэй байх өнөө үед зохион байгуулагдсан анхны дуудлага худалдааны үр дүн амжилттай боллоо гэж Монголбанк үзэж байна.
Дуудлага худалдаанд ирүүлсэн саналууд нь Монголбанкинд олон сонголтыг бий болгосон. Өнөөдрийн дуудлага худалдааны хувьд илүүдэл нийлүүлэлт байсан боловч Монголбанк нь зөвхөн худалдан авах саналыг хангахаар шийдвэрлэлээ. Энэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэт хэлбэлзлийг тэнцвэржүүлэх зорилготой байв. Дуудлага худалдааны худалдах дундаж ханш нь 1578 төгрөг 57 мөнгө, хаалтын ханш 1570 төгрөг байлаа.
Банк хоорондын зах шаардлагын хэмжээнд хөгжөөгүй, мэдээлэл хомс зэргээс зөвхөн Монголбанктай арилжаа хийх байдал ажиглагдаж байна. Цаашид энэ байдлыг залруулах, зөв гольдрилд нь оруулах чиглэлээр 2008 оноос хийж эхэлсэн ажлуудыг үргэлжлүүлнэ. Тухайлбал, банк хоорондын гадаад валютын арилжааг цахим системд шилжүүлэхээр холбогдох бэлтгэлийг хангаад байгаа” гэлээ.
Мөн Монголбанкны мэдээлж буйгаар болж өнгөрсөн дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 876 мянган ам.доллар худалдан авах санал ирсэн бол 1,4 сая ам.доллар зарах санал ирсэн байна. Үүнээс үзвэл өнгөрсөн оны сүүл мөн энэ оны эхний саруудын байдлаар манай арилжааны банкуудын валютын нөөц нэмэгдсэн байгаа юм. Иймд Монголбанкны үзэж буйгаар банк хоорондын гадаад валютын гүйлгээ хэвийн байгаа гэнэ. Энэ нь түүхий эдийн үнэ дэлхийн зах дээр эргэн өссөн, аялал жуулчлалын улирал ирсэн зэрэг гадаад, дотоод олон хүчин зүйлтэй холбоотой. Мөн цаашид Монголбанкнаас өнөөдрийнх шиг дуудлага худалдааг долоо хоног бүр тогтмол явуулж байхаар болжээ.
Мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гадаад валютын дуудлага худалдааны үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанк цахим хуудсаараа олон нийтэд тухайн ажлын өдөрт нь багтаан мэдээлж байх юм байна.
Гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдааны мэдээ
1.Монголбанкнаас гадаад валют худалдан авах санал
2.Монголбанкинд гадаад валют худалдах санал
Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас тогтоосон ам.долларын ханш 1576.75 төгрөг байна. Харин Найман шарга валютын зах дээр 17.00 цагийн орчимд валютын ханш ямар байгааг та зурагнаас харж болно. Монголбанк, Голомт банк, Худалдаа Хөгжлийн банкны валютын ханшний дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Одоогийн гадаад, дотоод нөхцөл байдлыг авч үзвэл ирэх саруудад валютын ханш тогтворжих магадлалтайг мэргэжилтнүүд ярьж байгаа юм. Энэ сарын дундуур нэг ам.долларын ханш 1700 төгрөг давсан нь хий хөөрөгдөл хэмээн Монголбанк үзэж байна.
Ч.Болортуяа