"Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг энэ оны гуравдугаар сарын 13-нд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авч хадгалсан, худалдсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татан Ганц худгийн урьдчилан хорих төвд багагүй хугацаагаар хорьсон. Түүнийг хар тамхи хэрэглэдэгийг нь гэрчлэх хэд хэдэн хүн гарч ирсэн нь түүнд хаашаа ч бултах аргагүй болж хэргээ хүлээсэн билээ. Түүнтэй хамт хар тамхи хэрэглэсэн, худалдсан, олж авсан хэргээр хоёр залуу саатуулагдан өнгөрсөн зургадугаар сард батлан даалтад гарсан юм. Дээрх хэргийн мөрдөн байцаалт дууссан ч хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын газрын улсын яллагч нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Эх сурвалжийн мэдээлснээр "Х.Лхагвасүрэнгийн хэргийг шалгаж байхдаа мөрдөн байцаагч нэг үйлдлийг нь дутуу шалгасан гэж прокурор үзсэн. Түүний үйлдлийг нарийвчлан тогтоож, хэдэн удаа, хэзээ хэн хэн гэдэг хүнд борлуулсныг тогтоох хэрэгтэй гэсэн. Мөн ямар төрлийн мансууруулах бодис болохыг заавал шинжилж тогтоо" гэсэн шалтгаанаар буцаасан байна.
Х.Лхагвасүрэнгийн хэрэг нэг хэсэг хэрхсэн нь тодорхойгүй нам жим болсон. Үүнийг зарим хүн "Түүнд холбогдох хэргийг удааж байгаад дарах гэж байна" хэмээн хардаж байсан. Энэ хугацаанд уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлж хянуулсан аж. УМБГ-ын ажилтнууд хэргийг шалгаж дуусаад саяхан тус дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ. Тус газраас хэргийг шалгах ажил дууссан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн баасан гаригт шүүхэд шилжүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх хавтаст хэрэгтэй нэг cap орчим танилцаад хэргийг хэлэлцдэг. Тэгэхээр шинэ жилийн дараа түүнд холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох нь.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Х.Лхагвасүрэн нарын 10 хүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалж, онц их хэмжээгээр, бүлэглэн, удаа дараа борлуулсан" гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Х.Лхагвасүрэн болон уг хэрэгт холбогдсон хип хоп дуучин хэд хэдэн залуу өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очиж яллах дүгнэлттэйгээ танилцсан. Тэдний дунд өмнө нь хар тамхины хэргээр зургаан сарын баривчлах ял сонссон "Айс топ" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр, Н.Манлайжаргал, Г.Жавхлан нар байсан. Тэд өмнө нь хар тамхи хууль бусаар олж авч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зургаан сарын хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж байсан билээ. Энэ төрлийн хэргийг давтан үйлдсэн болохоор ял нь хүндэрч, хорих ял эдлэх байх гэж хууль хяналтын байгууллагын ажилтнууд өгүүлсэн юм.
Дээрх залуус Б.Рагчаабазар, "дижи" Өөжий буюу О.Ганболд, Г.Энхтөр нараас гашиш худалдаж авсан хэрэгт шалгуулж байхдаа X.Лхагвасүрэнтэй утсаар ярьж, мансууруулах бодис авсан байна.
Х.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гэрчээр мэдүүлэг өгчээ. Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд түүнийг анх сэжигтнээр тооцон шалгасан ч мөрдөн байцаалтын явцад гэм буруу нь тогтоогдоогүй аж.
Харанга"-ын Х.Лхагвасүрэн болон түүнтэй хамт хоригдож байсан Б.Гантулга, Б.Батбуян нарын гэм буруу нь шүүхээр тогтоогдвол 10-аас дээш жилийн хорих ял сонсох аж.
У.Цэрэндагва
хар тамхичин биш гэжээ
Чингэлтэй дүүргийн II хороонд амьдардаг найз охиноо
хөнөөсөн У.Цэрэндагвад холбогдох хэргийг УМБГ-т шалгаж байгаа билээ. Түүнийг
хүн амины хэрэг үйлдсэний дараа хэргийн газраас мансууруулах бодис олдсон тухай
цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлж байсан. Хар тамхи хэрэглэснийхээ
дараа найз охиноо хөнөөсөн байх гэж цагдаагийнхан таамаг дэвшүүлэн хэргийг шалгаж
байсан ч У.Цэрэндагва мэдүүлэгтээ "хар тамхи хэрэглэдэггүй" гэжээ.
Шүүхийн шинжилгээний хариу гараагүй байгаа болохоор
түүнийг мансуурагч эсэхийг хэлэх боломжгүй гэж мөрдөгчид хэлж байсан.
У.Цэрэндагва "Хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна" гэж хээвнэг мэдүүлж
байгаа гэнэ.
Мансууруулах бодис
худалдсан нь тогтоогдсонгүй
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хар
тамхины төрлийн ургамал татаж, борлуулдаг Л.Отгонбат гэдэг залууг саатуулаад
байгаа. Тэрбээр хууль хяналтын байгууллагын ажилтнуудад "Хүмүүст зарж
борлуулж байгаагүй. Зөвхөн өөрөө татдаг байсан" гэж мэдүүлж байсан юм.
Гэвч цагдаагийнхан түүнд үйлчлүүлэгч бий гэж үзэж хэргийг үргэлжлүүлэн шалгаж
байна. Тэрбээр мансууруулах бодис худалддаг, хэрэглэдгээс гадна нэлээд хэдэн
хүнийг Япон руу явуулж өгнө хэмээн залилж мөнгийг нь авсан тухай албаны эх
сурвалж мэдээлэв.
Түүний үйлдсэн залилангийн хэргийг тогтоохоор ажиллаж
байгаа бөгөөд мансууруулах бодис худалдсан нь тогтоогдоогүй гэж эх сурвалж
өгүүлэв.
Г.Равжаа