-Та “Хань” сонины энэ дугаарын хүндтэй зочноор уригдлаа.
-Юуны өмнө “Хань” сонины хүндтэй зочноор уригдаж байгаадаа маш их
баяртай байна. Энэ сонины эрхэм уншигчдад, бие биедээ хайртай Монголын
бүх хосуудад энэ хорвоогийн хамгийн сайхан аз жаргал хүсье!
-Хоёулаа гэр бүл, хайр, амьдралын тухай яриагаар эхэлвэл ямар вэ…
- Цаг хугацаа өнгөрөх тусам л хайр улам л өнгөжиж, өөдөлж байдаг гэж би
боддог. Миний хувьд сайн хань, сайхан үр хүүхдүүдтэй өнөр гэр бүл. Би
гэр бүлээ өөдрөг авч явахын төлөө сайн хөдөлмөрлөх ёстой гэдгийг
амьдралынхаа мөрдлөг болгон хэрэгжүүлж явдаг.
-Амьдралаа эхэлсэн түүх…
-Бид бэлэн зэлэн зүйл дээр амьдралаа эхлээгүй ээ. Амьдралыг тэгээс нь
эхэлж, үр хүүхдээ аз жаргалтай байлгахын төлөө хамтдаа эүтгэж яваа
хосууд. Бидний ханилсан он жилүүд “Камертон” хамтлагтай яг чацуу.
-Хүн дурлах тусмаа бүхнийг дахин шинээр олж хардаг гэдэг үнэн болов уу?
-Урлагийн хүн болоод ч тэр үү би өөрийгөө романтик хүн гэж ойлгодог.
Эхнэр, хүүхэддээ зориулаад олон дуу зохиосон. Миний амьдрал уран
бүтээлтэй маань салшгүй холбоотой байдаг. Уран бүтээлийг минь гэр бүл
маань хөглөж өгдөг.
-”Хэн ч уйдаагүй хайр” дуугаа хэдийд зохиосон юм бэ…
-Энэ дууг ханьтайгаа учраагүй байхдаа зохиосон юм. Батнайрамдал гэдэг
хүний шүлгээс мэндэлсэн “Камертон” хамтлагийн анхны бүтээл л дээ.
-Хайрыг мэдэрч амьдарна гэдэг…
-Энэ ертөнцийн хамгийн агуу гайхамшигтай зүйл бол хайр. Би анхныхаа
CD-r “Хайрын хүч” гэж нэрлэсэн. Хайрыг мэдэрч байгаа хүн хамгийн
гэгээлэг, хамгийн хүчтэй.
-Эхнэрээ “Миний хүсэж мөрөөдөж байсан бүсгүй” гэж хэлж чадах уу?
-Хүсэж мөрөөдөж байсан гэж би хэлэхгүй ээ. Заяаны хань зам дээр гэдэг
дээ. Бие биедээ тохирсон хосыг олж ханилна гэдэг үнэхээр ховор л доо.
Тэгэхээр би өөрийгөө азтай хүн гэж боддог юм.
-Эхнэртээ сэтгэлийн жолоо алдаж байсан тэр үеийн нандин сайхан дурсамжаас хуваалцаач…
-Дөнгөж танилцчихаад ээжээсээ хэдэн төгрөг зээлээд ТҮЦ-нээс шоколад авч
өгөөд, байгаа мөнгөөрөө гэрт нь таксидаж хүргэж өгчихөөд өөрөө гэр
рүүгээ алхаад явж байсан мөч миний амьдралын хамгийн сайхан дурсамж.
Тэр үед ТҮЦ дөнгөж гарч байсан үе л дээ.
-Анхны харцаар л дурлаж байв уу?
-Тухайн үөд Камертон хамтлагийг сонсох дуртай охид олон байсан.
Хамтлагийнхаа журмаар л хэдэн охидтой танилцаж байлаа. Тэр охид бидний
тоглож байгаа газар байнга ирдэг байлаа. Тэр дундаас ирээдүйн ханиа олж
танилцаж байсан. Хамтлаг маань намайг ханьтай маань танилцуулж өгсөн
болохоор би билэгшээдэг юм.
-Хайраа яаж илчилсэн бэ?
-Мэдээж залуучуудын жишгээр л “Би чамд хайртай. Хоёулаа хамтдаа
амьдаръя” гээд л хайраа илчилж байсан. Тэгээд чамд би ийм дуу зохиосон
гээд дуугаа өөрт нь зориулж дуулж өгч байлаа.
-Үеийн олон залуучуудаас ханиа харамлах сэтгэл төрдөг байсан уу?
-Мангар хүн биш бол мэдээж хардаж харамлах сэтгэл төрөлгүй яахав. Би
өөрийгөө хартай хүн бодож явдаг. Харамлах, хардана гэдэг чинь хайранд
зайлшгүй байдаг зүйл.
-Өдөр бүр ханьдаа “Хайртай” гэдэг үгийг хэлдэг үү?
-Бид өдөр бүр бие биедээ “Хайртай” гэж хэлдэг. Өнөө өглөө ч гэсэн гэрээсээ гарахдаа “Хайртай” гэж хэлээд гарсан.
-Хайр дурлал гэснээс, одоо ч олон бүсгүйчүүд өөрт чинь сэтгэл алдардаг гэсэн. Тэдэнд ямар хариу барьдаг вэ?
-Урлаг гэдэг чинь угаасаа фэнүүдийн хүрээллээр дүүрэн байдаг.
Монголынхоо залуучуудыг төлөөлж яваагийн хувьд би фэнүүдээ
ямагт хүндэлж явдаг. Янз бүрийн захиа, мессэж бичсэн байвал аль болох хариулахыг хичээдэг.
-Одоо Болдынх өнөр өтгөн болжээ…
-Гэр бүлээ сайн сайхан, амар амгалан байлгахын төлөө үргэлж санаа
тавьдаг. Би хоёр хүүхэддээ маш их хайртай Охиндоо зориулж “Хүүхдийн
ертөнц” гэдэг дуугаа зохиож байсан. Одоо хүүдээ зориулж шинэ дуу хийж
байгаа.
-Таныг урлагтаа, стиль имиждээ үнэнч, амьдрал, гэр бүлдээ хайртай гэж фэнүүд чинь их үнэлдэг юм билээ…
-Намайг дэмждэг, бас урам зориг өгдөг, эрч хүч хайрладаг бүх фэнүүддээ баярлалаа.
-Сайн ханьтай байна гэдэг…
-Амьдралд халамж түшигтэй сайн ханьтай байна гэдэг маш чухал. Сайн
ханьтай хүнийг би хамгийн азтай, хамгийн жаргалтай хүнд тооцдог юм.
-Дуучин залуучуудын эхнэр нь хэр тэвчээртэй байдаг бол…
-Бид хоёулаа урлагийн хүмүүс.Эхнэр маань Улсын циркийн уран нугараач. Хамтлагийн гишүүн Эбагийн эхнэр, манай эхнэр хоёрт
яваагүй улс гүрэн гэж байхгүй, дэлхийн олон оронд Монголын урлагийг
сурталчилсан. Урлагийг, тэр тусмаа урлагт цаг зав хүчийг зарцуулах
ёстой гэдгийг маш сайн ойлгодог.
-Сониноор хэлсэн үг сонин байж магадгүй. “Хань” сониноор уламжлаад ханьдаа сэтгэл ийнхээ үгийг хэлэхгүй юу?
-Ханьдаа зориулаад “Чамдаа маш их хайртай шүү. Миний ололт, амжилт
бүхэн чамтай минь салшгүй холбоотой” гэж “Хань” сониноор дамжуулж
хэлмээр байна.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Ж.Бямбасүрэн гэдэг. Улсын циркийн уран нугараач, СТА цолтой. Охиныг маань Эгшиглэн, хүүг минь Энэрлэн гэдэг.
-Дуучин Болд сайхан залуу мөн үү?
-Би өөрийгөө сайхан залуу гэж хэлэхгүй ээ. Ямар ч байсан урлагийн алтан
тайзан дээр ая дуугаа өргөж ард түмэндээ толилуулдагийн хувьд биеэ
байнга зөв авч явах, өдөр бүр гоё, сайхан харагдахыг боддог.
-Сайхны өмнө харц буруугүй л гэх. Сайхан бүсгүй зөрөөд өнгөрвөл…
-Эргэж харахгүй гэж би хэзээ ч хэлж чадахгүй юм байна. Сайхан зүйлээс
хүн харцаа ч салгаж чаддаггүй MgeMSSIf*^” биз дээ. Эргэж харна.
-Нэг сайхан бүсгүй оройн зоогонд уривал яах вэ…
-Ямар шалтгаанаар оройн зоогонд урьж байгааг нь харгалзаад би шийдээ гаргах байх.
-Эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой явдгийг чинь сонсмоор байна?
-Эмэгтэй хүний сэтгэлийг би сүүтэй зүйрлэж явдаг. Яагаад гэвэл эх хүн
энэ ертөнцийг чимж, хорвоогийн хатуу хөтүүг бүүвэйн дуугаар хөглөж
чаддаг учраас тэр. Тэгэхээр бүсгүйчүүд эр нөхөртөө үнэнч, ариун
нандин, аливаад ухаалаг, элгэмсүү байх ёстой гэж боддог.
-Амьдралдаа хамгийн их баярласан мөч гэвэл…
-Надад баярласан мөч олон байгаа. Тэр дундаас охинтой болж, аав болж байсан мөч миний амьдралын хамгийн баяртай мөч байсан.
-Амьдрал секс дээр тогтдог уу?
-Сексийг амьдралд маш том байр суурийг эзэлдэг гэж ойлгодог. Амьдралыг хайр, итгэл, секс гурав л утга учиртай болгодог байх.
-Сексийн тухайд…
-Урлаг бас хэрэгцээ.
-Нууц амраг гээд яриад л байх юм..
-Энэ бол ёстой хоёр хүний өөрсдөөс нь шалгаалах асуудал байх шүү. Миний хувьд ийм асуудал байхгүй. Шаардлагагүй гэж боддог.
-Нууц амрагийг зарим хүн дэмжих ч хүн байх юм, дэмжихгүй ч хүн байх юм?
-Энэ хэдэн зуун жилдээ яригдсан асуудал байх аа. Хүн байгаа хойно хойшдоо ч яригдсаар байх байлгүй дээ.
-Болд яг ямар хүн бэ…
-Би ажилгүй байхыг үзэн яддаг. Ажилгүй байна гэдэг хамгийн аймшигтай
санагддаг. Аль болох өөрийгөө завгүй байлгаж, янз бүрийн юмаар оролдох
дуртай.
-Найз нөхдийнхөө дунд…
-Нээлттэй, доргио байж чаддаг.
-Эрчүүдийн ухаалаг, сэргэлэн зангийн аль нь танд байдаг вэ?
-За ямар ч байсан би бүрэг дуугай, ноомой хүн биш ээ. Ухаалаг, сэргэлэн гэж өөрийгөө ч магтахгүй.
-Амьдрал дээр айл гэрийн бүх зүйл эр хүнээс шалтгаалдаг юм шигээ…
-Амьдралын асуудлыг эр хүнгүйгээр төсөөлж ойлгоход бэрх шүү дээ. Миний
хувьд ч гэсэн том үүрэг хариуцлага ноогдож байгаа.Би чинь хоёр хүүхдийн
эцэг. Гэр бүл, амьдрал маань яаж явах нь надаас шалтгаалах учраас би
маш их зүйлийг хийх ёстой.
-Урлагийнхан дотроос өөрийг тань хамгийн сайн бизнес сэтгэлгээтэй гэж үнэлэх хүмүүстэй ч таарч л байсан…
-Өнгөрсөн энэ хугацаанд бид ямар дуу хийж, ямар хөгжим сонгож, ямар
бүтээл туурвиж Монголын ард түмэнд хүргэх вэ гэж бүх талаас нь судалж
арваад жилийг үдлээ. Үүнийхээ үндсэн дээр “В продакшн”-ыг байгууллаа.
Ямар ч байсан миний хувьд өөрийгөө урлаг, бизнес тал дээр тодорхой
хэмжээгээр мэдлэгтэй болж чадсан болов уу гэж бодож явдаг. Юутай ч
төлөвлөсөн ажлууд маань эхнээсээ амжилттай болж байгаад баяртай байгаа.
Энэ бүхэн зөвхөн ганц миний амжилт биш. “В продакшн”-ны нийт багийн хүч
хөдөлмөрийн үр дүн юм. Үүний тод жишээ нь VOLUME-I. Удахгүй VOLUME-II
гарна.
-Улс төрд ч юмуу, бизнесийн томоохон салбарт хүч үзье гэсэн бодол төрдөгүү?
-Би өмнөх ажлаа л сайн хийхийг маш их хүсэж байгаа.
-Улс төрчдийн талаарх таны бодол…
-Харж байхад хийж бүтээхээсээ илүү хөлөө жийлцэж хэрэлдэж маргалдах нь
их байх юм байна шүү дээ. Ярьж байгаа юм нь дандаа бие биенийхээ идэж
уусныг, хэн хэнээсээ их эд хөрөнгөтэйг дуудалцаад байх юм. Иймэрхүү
байдлаа ард түмнийхээ өмнө бахархал болгоод сайрхаад байгаа юм уу
хаашаа юм. Тэдний хэнд ч хэрэггүй хэрүүлийг зурагтаар гаргах ч
шаардлагагүй юм шиг санагддаг. Идэж ууснаа, муу муухайгаа зурагтаар
гартал ярихын оронд хэн нэгнийдээ очоод яривал яасан юм бэ. Зурагтаар
гарч байгаа сайн муу зүйл хүмүүсийн сэтгэлзүйд хүртэл шууд нөлөөлж
байгаа шүү дээ . Телевизүүд ч гэсэн үүнийг бодолцож анхаарах хэрэгтэй.
-Улс төрийн явган хэрүүл танд ямар санагддаг вэ?
-Би ийм зүйлийг үнэхээр сонирхдоггүй. Зурагтаар гарч байсан ч үзэх хүсэл төрдөггүй.
-Зурагтаар ямар суваг сонгож үздэг вэ?
-Ихэнхдээ хөгжмийнхөө сувгийг сонгодог. UBS MUSIC, STV, мөн танин мэдэхүий нэвтрүүлгүүдийг үзэх дуртай.
-Өнөөгийн нийгэм тэр аяараа бухимдалтай байна.
-Амьдрал нь болж бүтэхгүй байгаа учраас ард түмэн бухимдаж байгаа биз
дээ. Хангалуун амьдралтай бол хаанаас жагсаж цуглах юм бэ. Төрийн
түшээдүүд ард түмэндээ ойр байж, амьдралынх нь сайн сайхны төлөө нүдэнд
нь харагдахаар бодитой зүйл хийгээсэй.
-Залуу хүний хувьд улс орноо яаж хөгжүүлмээр санагддаг вэ?
-Өөрийн дааж авсан хөгжмийн урсгал, урлагийн бизнесийг цаашид сайн
хөгжүүлэх тал дээр би түлхүү ажиллаж байна. Урлагт өөрийн гэсэн хувь
нэмрийг оруулж, хийх ёстой зүйлээ хийе гэсэн бодолтой явдаг. Энэ ч
утгаараа хөгжмийн бичлэг, студийг жинхэнэ утгаар нь цэгцтэй
хөгжүүлэхээр зорьж байна. Ямартаа ч гадаадын хүмүүсийн өмнө нүүр
улайхгүйгээр чанарын өндөр түвшинд хангагдсан бичлэг хийдэг студитэй
байлгах л миний бодож явдаг зүйлийн гол зорилго.
-Монгол яавал хөгжих бол…
-Хамгийн гол нь бид эвтэй байх хэрэгтэй. Нэгэн санаа.бодол, зорилготой,
сайн яваа нэгнийгээ дэмждэг, тэднийхээ адил сайн явахын төлөө тэмүүлдэг
сэтгэлтэй, сэтгэлгээтэй байвал Монгол хөгжинө.
-Монголд амьдрах зарим үед айдас төрүүлдэг үү?
-Би эх орноосоо айдаггүй. Монгол улсын иргэн учраас би эх орондоо хайртай.
-Танай MB дэлгүүрийн үйл ажиллагаа түр зогссон гэж ярих юм үнэн үү?
-В Shop-ын үйл ажиллагаа түр зогссон байгаа. Бид байршлаа сольж,
засвар хийж, барааны шинэчлэлийгхийжбайгаа. Шинэ бараа. ч орж ирнэ.
Удахгүй эргээд нээгдэнэ.
-Хувцасны сонголт…
-Залуучуудын сонирхдог сүүлийн үеийн бүх загваруудыг өмсдөг.
-Утас, машины марк…
-Гар утас NOKIA , машины марк BMW.
- Цагдаад торгуулсан удаа бий юу…
-Өө зөндөө. Хааяа дүрэм зөрчөөд торгуулж байсан удаа бий.
-Утсаар ярихгүй долоо хонож чадах уу?
-Би утсаар ярихгүй таван минут ч байж чадахгүй.
-Олны танил байх хэцүү биз. Утасныхаа дугаарыг байнга сольдог уу?
-Утасныхаа дугаарыг солихгүй ээ. Энэ дугаартай би хайртай. Олны танил
байх надад хэцүү санагддаггүй. Хамгийн гол нь олонтойгоо эвсэг байх л
чухал гэж боддог.
-Танд нэр төр, гэр бүл, хөрөнгө мөнгө гээд бүх зүйл байна. Та баян хүн үү?
-Би өөрийгөө маш олон найз, олон фэнүүдтэй гэж бодож явдаг. Энэ утгаар
яривал би баян хүн. Хамтлагийн хувьд ч гэсэн баялаг уран бүтээлтэй.
-”Боди “-гоос өөр спортын төрөл сонирхдог уу?
-Сүүлийн үед гольф сонирхож байгаа. Чөлөөт цагаараа билльярд цохиж, усан бассейнд сэлэх дуртай.
-Бурхан байдаг гэдэгт итгэдэг үү…
-Итгэдэг. Хүн бурхны зурсан зургаар явах ёстой гэж боддог. Хүнд муу юм
санахгүй, муу зүйл хийхгүй байвал ажил үйлс, амьдрал нь өөдрөг явдаг юм
шиг санагддаг.
-Төрсөн орд…
-Би хилэнцийн ордных. Ордныхоо зурхайг өдөр бүр хардаггүй ч хааяа нэг сонирхоод харах дуртай шүү.
-Ирэх сарын 8-нд тоглох тоглолтыи тухай сонирхъё?
-9-р сарын найман бямба гараг байгаа. Миний “Хайрын хүч” цомогт орсон
бүх дуунууд, 440 герц цомгийн бүх дуунууд, одоо гаргах гэж хоёр цомгийн
маань бүх дуунууд, энэ зуны хит болж чадсан VOLUME-I цомгийн бүх уран
бүтээлчид, Маралжингоо, Эгшиглэн, Sho, BAT, Dzman гээд бүгд оролцоно.
Мөн Никитон хамтлагийн хөгжимчид, амьд хөг-жимтэй хамтарч тоглоно.
Дөрвөн цомгийн тэр дундаа дандаа хит дуунаас бүрдсэн тоглолт байх
болно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар HERO энтертайментийнхан
ажиллаж байгаа. Бид ч оюутан залуусаа үзээсэй гэсэндээ 3000 төгрөгийн
үнзтэй билет борлуулж байна. Урилгын суудал дээр суухыг хүсэж байгаа
бол билет нь 5000 төгрөгийн үнэтэй зарагдажбайгаа.
-Камертон хамтлагийн тухай яриач…
-Камертон хамтлаг байгуулагдаад 12 жил болж байна. Нэг хэсэг манай
хамтлагийг тарсан гээд янз бүрээр л ярьсан. Тэгэхээр бид тараагүй шүү
гэдэг үнэн хариултыг өгье. Бид шинэ цомог, дууныхаа ажилд орчихоод
амрах ч завгүй шаргуу ажиллаж байгаа. Тун удахгүй Камертон хамтлагийн
цоо шинэ ертөнц, цоо шинэ үе гарч ирнэ. “Хань” сониноор уламжлаад
фэнүүддээ жаахан хүлээгээрэй гэж уламжилъя.
-Энэ жил “Хань” сонины 10 жилийн ой тохиож байгаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-”Хань” сониныг би маш сайхан гэгээлэг хэвлэл гэж дүгнэж явдаг. Гэр
бүлийн ариун нандин бүхнийг уншигндад үлгэрлэн хүргэдэг сонин. Нийгэмд
байх ёстой хэвлэлийн нэг гэж боддог. Намайг энэ дугаартаа урьж уншигч
олон фэнүүдтэй маань уулзуулж байгаа танай сонины хамт олонд 10 жилийнх
нь ойн баярын мэнд хүргэе. Хамтлагийнхаа зүгээс болоод өөрийн зүгээс
уншигч олон та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд “Та бүхнийг
сайхан хайр, сайн ханийн заяа ивээх болтугай” гэж ерөөө!
-Танд баярлалаа. Уран бүтээлд чинь амжилт хүсье.