ОХУ, Франц ураны салбарыг сонирхож байна
Ерөнхий сайд Европын орнуудыг зорьж, олон ч юм үзэж сонирхож явна. Ах дүүгийн харилцаатай хойд хөршөөсөө 300 сая ам.долларын тусламж авахаар болсны дээр эдийн засгийн бүхий л салбар, түүний дотор дэд бүтэц, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, байгалийн баялаг, эрчим хүчийг ашиглах болон хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг олон улсын нийтлэг стандарт, хоёр орны хуулийн дагуу хөгжүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн "Атрын III аян"-ыг дэмжих зорилгоор ОХУ-ын "Россельхоз" банк манай улсад хөнгөлөлттэй зээл олгох болсон. Засгийн газрын тэргүүн айлчлал амжилттай эхэлж байгааг онцлоод Франц орныг зорьсон.
Манай орон ураны асар их нөөцтэй гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Тийм ч учраас дэлхийн олон улс орон ураны үйлдвэр байгуулах сонирхолтой гэдгээ илэрхийлэх болсон. Засгийн газрын тэргүүний энэ удаагийн айлчлалын үеэр ч дээрх асуудал хэд хэдэн удаа хөндөгдөж байна. ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр тал Цөмийн энергийн агентлаг хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлсэн. Уг бичигт ураны хамтарсан үйлдвэр байгуулахыг дэмжих, ОХУ-д жилд 15-аас доошгүй уг салбар дахь монгол мэргэжилтнүүдийг сурган бэлтгэх, хайгуул судалгаа хийх, Монгол Улсын Засгийн газрын цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хөтөлбөрийг боловсруулах зэрэг зорилт багтсан юм. Харин ВНФУ-ын хувьд Монголын дорнод бүс нутагт ураны хайгуул, олборлолт, ашиглалтын чиглэлээр арван жил үйл ажиллагаа явуулж буй "Areva" групп ураны хамтарсан үйлдвэр байгуулах санал тавьжээ. Ийнхүү дэлхий дахин эдийн засгийн хямралыг хохирол багатай давах төлөвлөгөө хэрэгжүүлж эхлээд байгаа үед хийж байгаа Ерөнхий сайдын айлчлал өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татлаа.
Эзнээ олоогүй шагналууд таалагдсангүй
Засгийн газрын тэргүүн эзгүй, УИХ-ын гишүүд амарсан энэ өдрүүдэд Ерөнхийлөгч л ганцаараа ажилласан гэхэд хилсдэхгүй.
Тийм ч учраас төрийн тэргүүний шагнал хүртээх ажил ёстой олныг шуугиуллаа.
Баяр болохоор л шагнал гардуулдаг нь Ерөнхийлөгчийн гэм биш зан.
Гэхдээ энэ удаа эзнээ олоогүй, төөрч будилсан төрийн хүндэт цол, тэмдгүүд олонд таалагдсангүй.
Харин иргэдийн дунд "УИХ, Засгийн газрынхан байхгүйд Ерөнхийлөгч сонгуулийн кампанит ажлаа сайн амжуулж байна даа" гэх яриа гарчээ.
Ц.Мөнхзул