Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо жилээс жилд нэмэгдэж, тэд нэг сая гаруй ажлын байр бий болгон, ДНБ-ийн 75 хувь, улсын төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч тэдэнд тулгардаг томоохон асуудал, бэрхшээлүүд шийдэгдээгүй хэвээр.
Мэдүүштэй булангийн шинэ дугаартаа бизнес эрхлэгч нарт тулгардаг нийтлэг асуудлуудыг товчилж тэдэнд зориулан гаргасан Ариг банкны зээлийн шинэ үйлчилгээг танилцуулъя.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АЖИЛЛАХ ХҮЧИН
Хөгжингүй зах зээлд ЖДҮ буюу жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхчлэгчид нийт ААН-ын 99 хувь, ажлын байрны 70 хувийг эзлэх ба өндөр орлоготой орнуудын ДНБ-ийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Бүр нарийвчилбал, арван ажлын байр тутмын долоог ЖДҮ бүрдүүлэх ба АНУ-д гэхэд хөдөлмөрлөгч хүн амын тал хувь нь уг салбарт ажилладаг. Гэтэл манай улсад нийслэл хотноо 674 мянган жижиг дунд бизнес эрхлэгч бүртгэлтэй байдаг бөгөөд тэд нийт экспортын 2.3 хувийг бүтээж буй нь өчүүхэн боловч өнөөдрийн бодит дүр зураг.
Өнгөрсөн оны дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн насны буюу 15 болон түүнээс дээш насны 2,1 сая иргэн бий бөгөөд үүний 1,1 сая нь цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж байна. Гэсэн хэдий ч бүх салбарт ажиллах хүчний хомсдол үүсээд буй юм. Үүнд инфляц, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэрэг асар олон шалтгаан бий.
ТАТВАРЫН ДАРАМТ
Ажил олгогчид НДШ буюу нийгмийн даатгалын шимтгэл нэрийн дор олон төрлийн татвар төлдөг. 2021 оны нэгдүгээр сараас НДШ-ийг 2 хувиар нэмж 26 хувь болсноор ажил олгогч 13.5 хувь, хувь хүн 12.5 хувь төлөх болсон. Харин байгууллагаас НДШ төлөхдөө хувь хүнтэй адил 10 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй гэх хязгаар тогтоохгүйгээр нийт дүнгээс нь тооцдог. Угтаа энгийн ажилтны цалингийн 30 хувьтай тэнцэх шимтгэлийг байгууллагаас төлж буй нь аль аль талдаа дарамт болдог нь нууц биш.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ
Манай улсад бүртгэлтэй 80 мянган ААН-ийн 60 мянга нь ЖДҮ ангилалд багтдаг. Нийт аж ахуй нэгжийн тал илүү хувь нь Улаанбаатарт байх ба тэд нийслэлийн эдийн засгийн 85 хувийг бүрдүүлдэг гэнэ. Харин өнгөрсөн онд ЖДҮ эрхлэгч ААН-д шинээр олгосон зээл 32 хувь буурч 2.4 тэрбум болжээ.
ЖДҮ дэмжих зорилгоор олон төрлийн сангуудыг байгуулж, жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор ажилласан боловч улс төрчид, тэдний хань хамсаатнуудын будлианд замхарсан. Угтаа Засгийн газраас нэг жилийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хуваарилалтыг оновчтой, шударга, ил тод болгох чиглэлд онцгой анхаарч ажиллах жил болгон зарласан боловч бодитой үр дүнд хүрсэнгүй.
Тиймээс санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нээх шинэлэг шийдлүүд шаардлагатай юм.
Тухайлбал, Украйн, Швейцар, Мексик, Чили зэрэг 39 улсад ЖДҮ-г дэмжих тусгай банк байдаг бол Солонгос, Япон, Турк, Франц, Казахстан, Канад, Герман, Хятад, Камбож зэгэр 40 гаруй улсад ЖДҮ-ийн сан ажилладаг байна.
ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЗЭЭЛ
Ариг банкнаас бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс Номин холдинг компанийн ханган нийлүүлэгчдэд уян хатан нөхцөлтэй сарын 1.6 хувийн хүүтэй, 60-90 хоногийн хугацаатай зээлийн шинэ үйлчилгээ гаргажээ. Номингийн ханган нийлүүлэгчдээс үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүйгээр 100 сая хүртэлх төгрөгийн зээл олгож буй юм.
Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө болон автомашин барьцаалсан сарын 1.7 хувийн хүүтэй 200 сая хүртлэх төгрөгийн зээл авах боломжтой. Үүний тулд
- Банктай хамтран ажиллах гэрээт байгууллагад бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлдэг, нийлүүлэлт хийж эхэлснээс хойш хоёр жилээс багагүй хугацаа өнгөрсөн байх
- Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр байх шаардлагатай.
ДАВУУ ТАЛ
- Богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдвэрлэх
- Шуурхай зээлд үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүй
- Барьцаа хөрөнгийн үнэлгээ өндөр

ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН НОМИН БИЗНЕС КАРТ
‘’Ариг банк’’ ‘’Номин тав трейд’’ ХХК-тай хамтран харилцагчдын бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг болох хөнгөлөлт, урамшуулал, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг түрүүлж авах эрхтэй лояалти үйлчилгээ, банкны үйлчилгээг цогцоор хүргэх ‘’Номин Бизнес Карт’’-ыг нэвтрүүлжээ.
Хэрэглэгчийн цаг завийг хэмнэх, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий орчин үеийн төлбөрийн дэвшилтэт хэрэгсэл гэдгээрээ онцлогтой.
Карт эзэмшигч нь харилцагч нарт бизнесийг дэмжих бүх төрлийн үйлчилгээнд Номингийн салбар байгууллагатай хамтран ажиллах нээлтэй боломжийг олгохоос гадна ‘’Ариг банк’’-ны бүх салбараар түргэн шуурхай үйлчлүүлэх, яаралтай тохиолдолд ажлын бус цагаар санхүүгийн үйлчилгээг үзүүлэх, бизнес өрөө, уулзалтын өрөөтэй VIP Prestige салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэх зэрэг олон талын давуу тал эдлэх аж.
КАРТЫН ДАВУУ ТАЛ
- Номингоос ширхэг барааг ч бөөний үнээр худалдан авах, мерчендайзингийн нэмэлт үйлчилгээнүүдэд бонус оноо ашиглах
- Байгууллагын худалдан авалтыг тусгай борлуулалтын менежерүүдээр дамжуулан түргэн шуурхай хийх, хүргэлт үйлчилгээг үнэ төлбөргүй авах
- Байгууллага, бизнесүүдэд зориулан орон нутгийн салбаруудыг бараагаар ханган гэрээ байгуулах, аж ахуйн хэрэгцээний тогтмол худалдан авалтыг шуурхай зохион байгуулах
- Санхүү, даатгалын үйлчилгээг өөрийн хэрэгцээнд тааруулан төлбөрийн онцгой нөхцөлтэйгөөр авах
- Бизнес картын нэмэлт үйлчилгээг хүсэлтийн дагуу авч хамгийн өндөр хөнгөлөлт урамшууллын хувь болох 10 хувь хүртлэх хувийн бонус оноо цуглуулах, зарцуулах
- Nomin.mn онлайн дэлгүүрээс бизнес картаар хийсэн худалдан авалт тутамдаа 3 хувийн хөнгөлөлтийн кодыг ашиглан нийт худалдан авалтын дүнгээс хасах зэрэг олон давуу талтай.
Зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай. Мөн 70133060 дугаартай холбогдон мэдээлэл авах боломжтой.