Нэг ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт анх удаа 1730 төгрөгтэй тэнцсэн. Ам.долларын ханш валют арилжааны захад 1730, төвийн банкуудад ч мөн 1700 төгрөгт хүрээд байсан юм.
Харин энэ долоо хоногоос валютын захад ам.долларын ханш бага багаар суларч байна. Өнөөдөр 16.00 цагийн орчимд нэг ам.долларыг “Найман шарга” валют арилжааны төвд 1570 төгрөгөөр авч, 1580 төгрөгөөр зарж байна.
Энэ нь өнгөрсөн долоо хоногийн валютын захын ханштай харьцуулахад 150 төгрөгний зөрүүтэй байгаа нь гадаад валютын захын ханш тогтворгүй байгааг илэрхийлж буй юм. Харин Монгол банкны ханшийн зөрүү өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 10 орчим төгрөг байна.
Монголбанк, Голомт банк, Худалдаа Хөгжлийн банкны валютын ханшийн дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж үзнэ үү.
Б.Солонго