gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

М.Батболд: Эрсдэлээс айвал уран бүтээлч биш. Эрсдэл уран бүтээлчийг ирлэж, хөгжүүлдэг

Э.Энхмаа
GoGo Cafe
2024-03-24
482
Twitter logo
Э.Энхмаа
482
Twitter logo
GoGo Cafe
2024-03-24

“Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдыг “GoGo Cafe” ярилцлагын зочноор урилаа. “Орфей” театрын залуус Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романыг тайзны бүтээл болгон 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн тоглох гэж байна. 

Монголын театрын нэрт зүтгэлтэн Ардын жүжигчин Г.Мягмарнаран урлагийн хүний амьдралын зовлон, жаргалыг мэдэхийн хувьд хүүхдүүдээ урлагаас хол хөндий, мэргэжил эзэмшихийг хүсэх аж. Тиймээс отгон хүү Батболдоо эмч мэргэжил сонгоход, аав ээж хоёрын сэтгэл өег. Хүү АШУҮИС-ийг хүний их эмч, сэтгэцийн эмч мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ ажиллажээ. Эмчийн ажил нь түүнд сонирхолтой байв.

Гэвч аавдаа хөтлүүлэн алхсан театр хүрэх зам, хүүхэд насны гэгээн дурсамж шингэсэн их театртаа “эргэн ирэх” хүсэл нь түүний сэтгэлийн мухарт хадаастай. Ингээд СУИС, Москвагийн театр урлагийн академид зургаан жил суралцан албан ёсоор театрын хүн, найруулагч болжээ.

-Хүүгээ эмч боллоо гэж баярлаж байтал эргээд театрын найруулагчаар суралцах болоход аав тань юу гэж хэлж байв?
-“Чадвал чадсан шиг чад. Чадахгүй бол хэрэггүй” л гэсэн. Би чадахын тулд хичээсэн. Миний хувьд багаасаа аавыг дагаж театрт очиж, жүжиг тоглох, жүжигчдийн зохиол дээрээ ажиллах зэрэг бүх л үйл явцыг дэргэдээс нь харж, ойлгож сонирхож, ажиглаж байсан минь урлагт дурлах үндэс болсон байх.  Дан ганц дуртай байгаад хангалтгүй, чадна гэдгээ мэдэрсэн үедээ л орох ёстой юм болов уу. Миний хувьд цаг нь болсон гэх үү дээ.

-Тэр үед 26 настай байжээ. Нэгэнт сонгож, зургаан жил сурсан эмч мэргэжлээ орхиж, огцом эргэлт хийхэд юу хүчтэй нөлөөлсөн бэ?
-Яг үнэндээ намайг эмч болгох нь ааваас илүү миний ээжийн мөрөөдөл байсан шүү дээ. Ээж  эмч хүн. Надад бол эмч арай  биш, сэтгэл зүйч болбол миний сонирхолд ойр санагдсан.  АШУҮИС-иа төгсөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэцийн эмч мэргэжлээрээ   гурван жил амжилттай ажилласан, тэнд нарийн мэргэжил эзэмшсэн. Гэхдээ л миний хүсэл мөрөөдөл арай биш байсан учир эцэст нь найруулагчаар сурах шийдвэр гаргасан.

Эмчээр ажиллах үедээ  өөрийнхөө онцлогийг  таньж мэдэх, дотоод ертөнцдөө байгаа хэв шинж, өөртэйгөө танилцах хувьсал болсон. Энэ нь миний амжилттай ажиллах үндэс суурь болсон. Би найруулагч болох юм байна гэдгээ олж харсан. Хүн өөрийгөө бүрэн таньж мэдэх нь хамгийн чухал. Бүрэн таньж мэдэхийн тулд өөртэйгөө маш сайн ярилцаж, дотоод дуу хоолойгоо сонсох ёстой. Өөрийнхөө тухай бодоход цаг гаргах ёстой гэж залуучууддаа хэлэхийг хүсдэг.

-Найруулагч болон сэтгэл судлаач эмч мэргэжилд ижил төстэй шинж чанар байна уу?
-Найруулагч мэргэжил рүү ороход сэтгэцийн эмч мэргэжил минь надад өвөрмөцөөр нөлөөлж эхэлсэн. Сэтгэцийн эмчийн эмчилгээ, оношилгооны хамгийн гол зэвсэг бол хүнтэй ярилцах. Тэр дунд сэтгэцийн асуудалтай болон сэтгэцийн эмзэглэлтэй, янз бүрийн зан ааштай хүмүүсийг дуу хоолойн өнгө интонациас нь эхэлж таньж мэдэх арга техникийг бүрэн судалснаараа хүний дотоод ертөнц рүү дамжих чадвараа зохиолыг, дүрүүдийг өгөгдсөн нөхцөлд өөрийнхөөрөө шинэ дүр бүтээх, шинэ өнгө аясыг гаргах ажиллагаанд илүү чадмаг ашигладаг чадвар маань амжилтын нэг үндэс болсон гэж боддог. 

Би Москвагийн Театр урлагийн академид найруулагч мэргэжлээр сурахаар 2012 онд явж, зургаан жил сурсан. Түүний тулд СУИС-иар дамжиж, Москвад очиж шалгалтаа өгсөн. Тэр сургуульд анх элсэж байгаа орос залуустай зэрэгцэн бэлдэж, ганцхан жилийн дотор орос хэлний эрчимжүүлсэн сургалтад сууж, шалгалтаа өгөөд тэнцсэн.

Тухайн үед найруулгын шалгалт өгөхдөө У.Шекспир, А.П.Чеховын хоёр жүжгийн зохиолыг 2-3 сарын дотор оросоор бүрэн цээжилж ороод тэнцэж байсан. Ингэж өөрийгөө дайчилсны хүчинд Москвагийн Театр урлагийн академид элсэн орсон.

-Нэлээд ядарсан уу?
-Ядарсан, гэхдээ би зорилгодоо үнэнч байсан. 

Би залуусын “мэдье, суръя” гэсэн асар их хүсэл тэмүүллийг хараад баярладаг

-Яагаад жүжигчин биш, найруулагч гэж. Тэр дундаа тайзны урлагийг яагаад сонгох болов?
-Аав жүжигчин учир би анхнаасаа найруулагч мэргэжлийг сонирхож сонгосон.

-Найруулагч, гэхдээ яагаад тайзны урлагийг сонгосон бол?
-Тайзны урлаг бол хүнд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Ялангуяа жүжгийн урлаг бол хүний дотоод ертөнц рүү нэвтэрч, дотоод ертөнцийг эзэмдэх тал дээр театрын “дээд математик”. Энэ бол зүгээр нэг цээжилсэн үгнүүдийг эвлүүлдэг урлаг биш, жүжгийн урлаг бол зохиол, жүжигчдийн хоолойн өнгө, хөгжим, зураг, гэрэл асах унтрахаас эхлээд хүний дотоод ертөнцөд нэвчүүлэхийн тулд бодогдож, шийдэгддэг маш том арга ажиллагаа шаардсан олон жилийн түүхтэй мэргэжлийн урлаг юм. Энэ урлагийн ид шид нь хүнийг бүрэн автуулж, хүнд нөлөөлж чаддагаараа давуу талтай.

-Хүнийг өөрчлөх боломжтой юу?
-Сэтгэл зүйч эмчийн хувьд хэлэхэд хүнийг өөрчлөх боломжтой. Хүний буруу үзэл санаа, буруу дадал, бодлыг өөрчилж, өөрт нь байгаа шинэ дуу хоолойг нөхөн сэргээж дахин төрүүлэх нь сэтгэцийн эмч нарын хийдэг ажил. Яагаад театрын урлаг ингэж нөлөөлж болохгүй гэж гэсэн хүсэл эрмэлзэл байсан учир би театрын урлагийг гүн бат сонгосон.

-Найруулагчийн хувьд хийсэн Таны хамгийн анхны уран бүтээл юу байв?
-Иоханн Гёте-гийн “Фауст” эмгэнэлт драмын жүжгийг анх 2018 онд тавьсан юм. Энэ миний дипломын ажил байсан. “Дипломын жүжигт энгийн ойлгомжтой илэрхийлэгдэх зохиол сонгооч, энэ чинь эрсдэлтэй юм биш үү” гэж хүмүүс зөвлөж байсан. Би эрсдэлтэй замыг сонгосон, Миний сонголт “Фауст” гэж хэлсэн. Энэ нь намайг нээх, миний амжилтын үндэс  болсон. Би “Фауст” жүжигтээ хайртай.

-Жүжгийн талбарт нэг шинэ найруулагч гараад ирлээ. Барьж авч байгаа жүжгүүд нь үзэгчдийг нэлээд бодуулж, толгой ажиллуулсан бүтээлүүдийг илүү сонгож байна. Аливаа зохиолыг сонгохдоо юуг нь хардаг вэ?
-Зохиолоо сонгох нь найруулагчийн хамгийн том ажил байдаг. Зохиолыг сонгохын тулд олон хүчин зүйлүүдийг нэгтгэн дүгнэж, өнөөдөр үзэгчид юу хүсэж байна биш, өнөөдөр үзэгчид юу хүсэх ёстой, юу бодох ёстой вэ гэдгийг урдуур нь амдаж харснаар тэр уран бүтээл цагаа олсон эсэх нь батлагддаг.

-Та найруулагч, бас эмч хүн. Энэ хоёр мэргэжилд ижил төстэй гэмээр чанарууд байгааг та дээр хэллээ. Амьдарч буй энэ нийгмээ юу гэж оношилдог вэ?
-Ямар ч нийгмийг буруутгах, шүүмжлэх боломжгүй. Бид туулах ёстой замналаа туулж л явна. Нийгэм, эдийн засгийн хувьд ч, тогтолцооны хувьд ч тэр. Хувь хүний хөгжлийн түвшинтэй харьцуулахад байж болох түвшиндээ л байна. Үүний эцэст хувь хүний хөгжил улам дээшилбэл тэр хэрээр нийгмийн байдал сайжирна. Нийгмийн хөгжлийг хүний хөгжлөөс салгах аргагүй. Нийгмийн хөгжил бол хүний л хөгжил.

-“Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэж дуу байдаг. Найруулагчийн өрөөний цонхоор амьдрал ямар харагддаг бол?
-Нэг талдаа хүнд, нэг талаас гэрэл гэгээтэй. Залуусын мэдье, суръя гэсэн асар их хүсэл тэмүүллийг олж харахаараа баярладаг. Бодит нөхцөл байдлыг харахаараа гутардаг. Гэхдээ хүсэл тэмүүлэл байгаа нь ямар сайхан бэ. Ирээдүй байна гэсэн үг. Өдөр бүр бодож, сэтгэж, тэмцэж, уралддаг нийгэм бол хүсэл тэмүүлэлтэй нийгэм. Шинэ үеийн залуус энэ нийгмийн ирээдүй. Энэ цагийн залууст би хайртай. 

Хамгийн агуу зүйл бол хайр гэдэг. Хайр сэтгэлээс агуу зүйл байдаг, тэр бол эрх чөлөө

-Зохиолч найруулагчдын айдаг "1984" жүжгийг барьж авахаар зориглосон Танд баяр хүргэе. Энэ зохиолыг Та яагаад сонгох болов?
-Сонгодог урлаг цаг үеэ олж төрнө гэдэг хэцүү бөгөөд маш чухал. Уран бүтээлч хүний хамгийн том ажил нь бүтээлээ сонгох. Өнөөдөр, хаана ямар бүтээлийг хийх вэ гэдэг сонголт. Сонголт буруу хийж болдог, алддаг.

“1984” романыг 2022 онд тавихаар шийдээд ажиллаж эхэлсэн. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод өөр жүжиг тавихаар түр хойшлуулсан. Энэ романыг өнөөдөр л тавихгүй бол цаг үеийн хувьд болохгүй юм шиг санагдсан. Ямарваа зохиол, сонгодог бүтээл цагаа олно гэдэг маш ач холбогдолтой, үнэ цэнтэй. Цагаа олсон бүтээлийг цагт нь тоглох маш чухал юм.

Хамгийн төгс төгөлдөр, хамгийн хүчтэй агуу зүйл бол хайр сэтгэл. Утга уран зохиолд ч тэр, кино урлагт ч тэр. Хайр сэтгэлээс агуу зүйл байдаг, тэр бол эрх чөлөө. Хүний органик эрх чөлөө. Хүний төрөлхийн бодох, мэдрэх, сэтгэх эрх чөлөө. Энэ бол хайр сэтгэлээс үнэ цэнтэй юм аа гэсэн энэ эмзэглэлээр жүжгийн үйл явдал цааш хөвөрнө.

-“1984” жүжгийг тоглох цаг хугацаа УИХ-ын сонгуулийн жилтэй таарсан нь нэг талаас улс төржсөн өнгө аяс, нөгөө талаас улс төр гэсэн өнцгөөр хараад үзэгчид алгасаад өнгөрөх вий гэсэн болгоомж төрөөд байна л даа. Нэг нь хардлага, нөгөөх нь болгоомжлол. Энэ тал дээр найруулагч хүний хувьд Та юу хэлэх бол?
-Цэвэр уран бүтээл бол ямар нэг улс төрийн хүчин, компанийн дор байх ямар ч боломжгүй. Тийм бол уран бүтээл биш. Хоёр жилийн өмнө сонгосон ч хойшлуулж өнөөдөр үзэгчдэдээ хүргэж байгаа нь харин ч цаг үетэйгээ нийцэж байна. Яагаад гэвэл өнөөдөр хоёр хөршид болон зарим улсад “1984” зохиолыг хаачихлаа. Өнөөдөр дэлхий нийт хүйтэн дайнтай, олон эмзэглэлтэй байна. Бид 1984-тэй төстэй олон зүйлийг тодорхой харж байна.

Ийм үед Азийн цээжин дэх жижигхэн Монгол Улсын залуус ”1984” романыг тавих зоригтой байна гэдэг нь бид эрх чөлөө мэдрэх, илэрхийлэх зоригтой, нэг талаар аз жаргалтай орны иргэд гэдгээ зарлан тунхаглах, өөртөө улам итгэлтэй болох боломж. Ийм эрх чөлөөтэй улс орны иргэд гэдгээ битгий мартаасай, эрх чөлөөгөө бүү алдаасай гэж сэрээх, энэ жүжгийг үзээд дотроосоо өөрчлөгдөөсэй гэж хүссэн юм.

-Би “1984” зохиолыг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа уншсан. Сонгуулийн үр дүнг гарсны дараа энэ зохиолын үйл явдлыг бодоход бараг сэтгэл зүйн дарамтад орох шиг санагдаж байсан үе бий. Тэгэхээр та жүжгээ уран сайхны тал руу нь хөтлөх, балансыг барих тал дээр найруулагчийн ямар шийдэл гаргах вэ?
-Юун түрүүнд жүжгийнхээ төрөл жанрыг тодорхойлох ёстой. Энэ зохиолын агуулга нь өөрөө сэтгэл зүйн уран зөгнөлт зохиол. Сэтгэл зүйн уран зөгнөлийг илэрхийлэх жанр нь пост драмын жүжиг. Энэ шийдлээр найруулж, сэтгэл зүйг илэрхийлэхийг хүсэж байна. Пост драмын жүжиг бол зөрчил доторх зөрчлийг нээн илэрхийлж чаддагаараа жинхэнэ агуулгын театр. Энэ бол пост драм урсгалын онцлог. Сэтгэл зүйн задлан шинжилгээг илэрхийлдэг, ийшээ хандсан урсгал, сэтгэл зүйн задлан шинжилгээний лаборатори юм. Хүнийг уйлуулах гэж, инээлгэх гэж, уйлуулаад инээлгэх гэж хийдэггүй.

-Шинэ жүжиг найруулан тавихын өмнөх Таны мэдрэмж ямар байдаг вэ. Эрсдэлийг юу гэж хардаг вэ. Магадгүй үзэгчид таны санааг сайн ойлгохгүй өнгөрөх вий, санхүүгийн хувьд ч багагүй зардал гардаг байх?
-Эрсдэл заавал байх ёстой. Эрсдэлгүй нөхцөлд уран бүтээл хийвэл тэр уран бүтээл биш гэж болно. Эрсдэл уран бүтээлчийг ирлэж, хөгжүүлдэг. Эрсдэлээс айвал уран бүтээлч биш. Эрсдэлд донтох ёстой. Эрсдэлд улам ирлэгдэх ёстой. Эрсдэлээс эрсдэл рүү донтсоноороо жинхэнэ уран бүтээлүүдийг гаргаж ирэх нөхцөл нь бүрдэнэ. Энэ утгаар би өөрийгөө эрсдэлд “донтогч” гэж хэлэх дуртай.

-Жүжгээс жүжиг, зохиолоос зохиол руу шилжих тусам найруулан тавих шалгуур улам өндөрсөөд байна гэсэн үг үү?
-Хийж чаддаг хэв маягийн зохиолоо байн байн найруулж тавиад байх нь хүнийг бүрхэг байдалд оруулдаг. Ямар ч эрсдэл үүрэхгүйгээр таатай бүсдээ л аз жаргалтай байгаад байвал уран бүтээлч аажмаар мөхөж эхэлдэг. Тэгэхээр хэцүү гэсэн бүхэн рүү дайрах нь уран бүтээлч хүний өөртөө тавих том шалгуур, өөртөө тавих дүн байдаг. Энэ бүхний эцэст өөрөө хөгждөг.

-“1984” романаас ямар эмзэглэл үүссэн бэ?
-Хүн төрөлхтөнийг хүн болгож хувиргасан хамгийн анхны цучил, эхлэл юу вэ. Сониуч зан. Сониуч зан үүссэнээр хүн үүссэн гэж бичсэнийг уншиж байсан. Ямар үнэн юм бэ? гэж санагдсан. Амьдтаас хүн юугаараа ялгаатай вэ? бодож эхэлсэн. Үүний эхлэл нь юу вэ? сониуч зан.

Зохиолын гол дүр болох Уинстин Смит хамгийн түрүүнд би яагаад заавал ингэх ёстой юм бэ? гэж хамгийн түрүүнд сонирхож эхэлсэн. Тэр сониуч зан нь бодол болсон, тэр бодол нь хөгжсөн, сүүлдээ гэмт хэрэг болсон.

Хүн төрөлхтөн ямар нэг байдлаар төгс төгөлдөр лүү тэмүүлж байдаг. Өөрөөсөө илүү зүйл рүү төрөлх инстинктээрээ тэмүүлдэг. Тэгэнгүүт ямар нэг том эрдэмтэн, том удирдагч, эсвэл ямар нэг том ахыг төрүүлээд байх шиг байна. Тэгэхээр хүн өөртөө байгаа сониуч зан, төгс төгөлдрийг нээж чадах нь өөрөө эргээд ямар нэг том ахыг төрүүлэхгүй байх үндэс юм байна гэж харахад хүргэсэн л дээ. Өөртөө байгаа төгс төгөлдрийг хараагүй цагт ямар нэг том ахыг төрүүлдэг. Энэ эмзэглэл өнөөдөр энэ зохиолыг тавих хөшүүрэг болсон байж магадгүй. Би залуучуудынхаа оюун санаанд итгэдэг. Залуучууд уншдаг, эргэцүүлдэг. Тэнд эндээс өөртөө байгаа төгс төгөлдрийг олж харах, сэрэх юм бол “1984” жүжгийн тоглосны асар том үр дүн юм. 

Том ахыг Монголоосоо хайх хэрэггүй...

-Энэ зохиолд нэг үл үзэгдэгч хүч байгаа, том ах гэж. Том ах гэхээр хүн бүхэнд нэг “том ахын дүр” буугаад байх шиг байна.
-“1984” зохиол, энэ жүжгийг зөвхөн Монгол орныхоо хүрээнд битгий харж, төсөөлөөсэй. Том ахыг Монголоосоо хайх хэрэггүй. Тийм бол анхнаасаа энэ жүжгийг сонгохгүй. 1948 онд бичигдсэн энэ зохиолын үнэ цэнэ одоо ч ач холбогдлоо алдаагүй. Энэ бол дэлхийн түвшинд яригдаж байгаа асуудал. Ялангуяа хүйтэн дайнтай энэ цаг үед хөрш орнууд маань энэ зохиолыг хаасан байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байна. Улс орнууд том том дэглэмүүдийг дотооддоо бий болгож байна. Тэр дэглэмдээ хүнийг бүрэн автуулах технологиудыг ашиглаж байна. Энэ өнцөг дээр Монголын театрын урлаг өөрийн гэсэн дуу хоолойгоор нэгдэн түрж байгаа түрлэг юм.

Том ах хэн ч байж болно, хэн ч биш ч байж болно. Том ах өөрөө төрдөггүй, том ахыг ард түмэн өөрсдөө төрүүлдэг. Хүн төрөлхтөн ямар нэг төгс төгөлдрийг даган шүтдэг төрөлх инстинктээрээ /төрөлх зөв совин/ хэдий чинээ харанхуй байна тэр хэрээрээ ямар нэг том ахыг төрүүлж, тахин шүтдэг. “Том ахыг” төгс төгөлдөр гэж үздэг. Дэлхийн хэмжээнд өнөөдөр том ах нар байдаг. Үүний эсрэг өнөөдөр бид өөрийн дотоод төгс төгөлдөр боломжийг харчихвал ард түмэн ямар ч дарангуйллыг үүсгэхгүй байх нөхцөлийг өөрсдөө бүрдүүлж чадна. Энэ эмзэглэл, энэ өнцгөөр бодож, сонгож авсан бүтээл юм. Тиймээс Монголдоо сэтгэц, ямар нэг явцуу хүрээнд сэтгэж хийвэл би өөрөө уран бүтээлч биш болж хувирна.

Хүйтэн дайнтай, улс төрийн янз бүрийн үзэл онолууд ноёлох гээд байгаа энэ амаргүй цаг үед Азийн цээжин байдаг жижигхэн Монгол Улс “1984” зохиолыг тоглоно гэдэг бол олон улсад биднийг харуулах нэг том амбиц гэж харж байна.

-Та айхгүй байна уу?
-Яагаад айх гэж. Бид “1984” зохиолыг унших, жүжиг тавих, орилох эрх чөлөөтэй байна. Үүгээрээ бахархах ёстой. Энэ эрх чөлөө бол бидний үнэ цэн юм. Үүнийгээ мэдрээсэй, мэдэрсэн залуучууд comfort zone буюу таатай бүсээсээ гарч, өөрийгөө эрх чөлөөгөө бүрэн мэдэрч, сурч хөгжиж, тэсрээсэй. Тийм бол сэтгэлгээний хувьд дэлхийн хөгжлийн тэргүүн магнайд гарч ирэх үндэс нь болоосой гэсэн хувь хүний хүсэл байна.

-Энэ бүтээл дээр ажиллаж эхэлснээс хойш ямар мэдрэмж төрж байна вэ?
-“1984” жүжиг миний өмнө нь хийж байсан бүтээлүүдээс хамгийн хэцүү нь. Маш хэцүү бүтээл. Яагаад гэвэл “1984” романы бичиглэлийн хэлбэр ил яриа багатай, дандаа бодолд тулгуурласан. Бодлыг, бодлын зөрчлийг яаж илэрхийлэх, яаж театрт тоглох вэ гэдэг тал дээр асар их ач холбогдол өгч, бодож ажиллаж байна. Энэ нь миний урд нь найруулан тавьж байсан жүжгүүдээс тэс өөр хэмжигдэхүүн. Тэс өөр театр, тэс өөр жүжиг гэдгийг олж харж байна. Үүнийг дагаад маш их хариуцлага ирж байна. Яаж энэ мэдрэмжийг театрын хэлээр хүргэх вэ, ямар технологи зохион бүтээх вэ, ямар шийдэл гаргах вэ гэдэгт талаар бодож эргэцүүлэх зүйл их гарсан. Энэ бүхэн би найруулагч мөн үү, биш үү гэж өөрөөсөө асуух том шалгуур болж байна.

-Зохиолд  нэг ийм өгүүлбэр байна. “Та нар үр дүнгүй, итгэл найдваргүй амьдралд дасах хэрэгтэй” гэжээ. Уншигч, үзэгчид энэ өгүүлбэр бас нэгийг бодуулах болов уу. Таны бодлоор дүн гэж юу юм бэ?
-Ямар ч хүн өөрийнхөө дотоод төгс төгөлдрийг олж хараагүй нөхцөлд үр дүнгийн тухай ярихад  хэцүү. Дотоод төгс төгөлдрөө олж харсан хүн тэрнийхээ төлөө тэмцэнэ. Тэрнийхээ төлөө тэмцэж байгаа бол ялаа алсан ч үр дүнтэй байж болно шүү дээ. Тэгэхээр үр дүн гэдэг харьцангуй юм. Тэр хүн дотоод мөн чанараа таньж, сонсоод түүнийхээ дагуу хийж байгаа өгөгдсөн нөхцөл дэх өөрийн өнгө аясыг дагаж байгаа бүтээл, ажил хөдөлмөр, зүгээр суусан ч яах! Тэр бол үр дүн. Хүн өөрийнхөө дотоод дуу хоолойг танин мэдэх нь үр дүн.

Бид үр дүнтэй нийгэм рүү шилжихийн өмнөх заагт зогсож байна. Эсвэл хаачихаа мэдэхгүй сохор бүс дээр байна. Магадгүй энэ нь үр  дүнтэй нийгэм рүү шилжих эхлэл ч байж магадгүй.

 -Аль үеийнхэн танай бүтээл, дуу хоолойг илүүтэй сонсоосой гэж хүсэж байна вэ?
-14-өөс дээш насны бүх үеийнхэн.

-Гуравдугаар сард Улаанбаатар хотын бүх театр, концертын танхимуудад тоглолттой байна. Энэ олон жүжгээс үзэгчид сонголт хийх болох нь ээ?
-Энэ бол надад маш сайхан санагдаж байна. Театрын урлаг сэргэж байна. Сайн муу, чанартай чанаргүй гэж хэлэхээс илүү театр руу үзэгчид төвлөрч байгаа нь маш сайн зүйл. Театрын урлаг хөгжинэ гэдэг хувь хүний сэтгэл зүрхний боловсрол хөгжих, жүжиг үзээд сууж байхдаа өөртөө бодох цаг гаргаж байгаа юм. Энэ бол нийгмийн сэтгэлгээний ухамсарт бодох цаг гаргах, бас хөгжих нөхцөлийг бүрдүүлж буй эхлэл байгаасай.

-Шинэ үеийн залуус сурч, мэдэх хүсэл тэмүүлэл дүүрэн байгааг Та анзаарч, урам авчээ.  Боловсрол?
-Боловсрол зөвхөн дипломоор хэмжигдэхгүй. Анзаарагдаж байгаа эмзэглэж байгаа нэг зүйл бол зүрх сэтгэлийн боловсрол. Хүн бүхэн математикч болох албагүй, хүн бүхэн эцэх, эх болно  гэж нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский хэлсэн.
Нийгэм зүрх сэтгэлийн боловсролгүйн харанхуйд төөрч байна. Энэ л аюул. Зүрх сэтгэлийн боловсролтой хүн бол авлига авахаас эргэлзэнэ. Нэг байшин барихдаа хазгай барихгүй. Зүрх сэтгэлийн боловсролыг олгодог нэг салбар бол театр. Зүрх сэтгэлийн боловсролыг хүнд бэлэглэдэг, түүнийг хөгжүүлдэг. Тиймээс Монголд театрын урлагийг хөгжүүлэх хэрэгцээ  байгаа юм. Шинэ театр олноор гарч ирж байгаагийн гол ач холбогдол нь энэ. Техник, технологи, хүний сэтгэлгээ асар хурдтай хөгжиж байна. Үүнээс хоцрохгүй л байх хэрэгтэй. Түүний үндэс нь боловсрол. 
 
-Та бүхэн “Орфей” театрынхан юу хийж байна гэж хүлээдэг өөрийн үзэгчдийг бий болгож, өөрийн үзэгчдийг төлөвшүүлж байгаа мэт санагддаг?
-Бидний уран бүтээл чанартай байгаа учир хэрэглэгчид буюу үзэгчид нэмэгдэж байна гэж ойлгодог. Зөвхөн үзэгчтэй болохын тулд биш, жинхэнэ урлагийг үзүүлэх гэж зорьсон чин сэтгэлээс үүдэж, үйлдвэрээр бодвол бүтээгдэхүүний чанар сайн байгаа учир хэрэглэгчид маань нэмэгдэж байгаа болов уу.

Би продюссер Төмөрсүхийн Ариунчимэгтэй хамтарч 2020 онд “Орфей” театрыг байгуулсан. Түүнээс хойш “Гэм зэм”, “Фауст”-ыг дахин тавих, “Шөнө дундын бүжиг, “Опал” мөн хүүхдийн жүжгүүд болон мөсөн шоу зэрэг урлагийн тоглолт, үзүүлбэрүүдийг найруулж, ажиллажээ.

“Орфей” театраас гадна би УДЭТ-ын найруулагч. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн эрх чөлөөтэй, ямар нэг зүйлд баригдахгүй чөлөөтэй сэтгэж ажиллах ёстой гэж боддог. Энэ утгаар “Орфей” театр бол миний эрх чөлөөний үзүүр юм. Мэдээж УДЭТ-таа ажиллаж, уран бүтээл туурвих нь миний үндсэн том үүрэг гэж ухамсарласан. Миний аав энэ театрт 50 жил ажилласан, миний бага насны сонирхолтой дурсамжууд үлдсэн танил, дасал болсон театр. 

-Аав тань хүүдээ найруулагчийн хувьд ямар нэг үнэлгээ дүгнэлт өгсөн үү?
-Зоригтой байхыг л хүсдэг. Хулчийхыг аав үзэхгүй. Зориг гэдэг найруулагчийн даль жигүүр юм. Ухаан бол чиглүүлэгч нь юм. Зориг, ухаан хоёр нэгдэж байж, тэр онгоц зорьсон газартаа хүрнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан