Залуухан найз минь унтаад сэрсэнгүй, эхнэр маань гэнэтхэн зүрх нь хаагдаад нас барчихлаа. Өвдөх зовуур хэлдэггүй, залуухан эрүүл нэгний тархинд гэнэт цус харваж, эсвэл зүрхний шигдээсээр өвдсөн гэх гунигтай мэдээлэл хөвөрсөөр байна.
Эдгээрийн цаана чухам ямар учир, шалтгаан байгааг мэргэжлийн хүнээс буюу АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, Зүрх судасны эмч Ц.Сумъяагаас асууж, тодрууллаа.
Унтаад өглөө сэрэхгүй байх, ухаан алдаад эргэж сэргээгүй зэрэг гэнэтийн нас баралтын ихэнх хувийг судасны цочмог өөрчлөлт (нарийсал, бөглөрөл, хагарах өөрчлөлт) эзэлдэг. Энэ шалтгаан дээр нэмээд осол гэмтэлд орж шууд нас барах, эсвэл хордох, халдварт өвчнөөр өвдөх зэргээр зарим тохиолдолд гэнэтийн нас баралт үүсэж болно.
Өөрөөр хэлбэл, гаднын ослоос бусад тохиолдолд хүний амин чухал төвийг агуулж буй тархины судас, эсвэл зүрхийг тэжээж буй титэм судас зэрэг чухал хэсэгт очих судсанд цочмог өөрчлөлт үүсвэл гэнэтийн нас баралт болно. Судасны цочмог өөрчлөлт нь хатуурч нарийссан судас хагарах, хүнд зэргээр нарийсах, бөглөрөх зэргээр хүндэрч болдог. Амь насанд аюултай, гэнэтийн нас баралтыг үүсгэж буй эдгээр үндсэн шалтгаан нь судасны цочмог өөрчлөлт болж таарч байгаа юм. Судас хатуурсны улмаас хүндэрч хагарна.
Судас хатуурлын үндсэн шалтгаан нь та, бидний бий болгосон Улаанбаатар хотод бүгд бий.
Ингээд тархинд цус харвалт, судас бөглөрч зүрхний цочмог шигдээс үүсгэх, судас хүнд зэргээр нарийсаж титэм судасны эмгэг үүсгэх зэрэг хүндрэл, нас баралт өндөртэй эмгэг болдог. Нэг үгээр хэлбэл амьсгал, зүрх судасны төвийг хариуцах тархины хэсгийн судас цочмог өөрчлөлтөд орж бөглөрөх эсвэл хагарахад тэр хэсэг үхжиж шууд үхэлд хүргэнэ. Зүрхийг хангах титэм судасны цочмог өөрчлөлт явагдаж бөглөрөхөд зүрхний цочмог шигдээс үүсэж зогсох, амь насанд аюултай хэм алдагдал үүсэж зүрх зогсож гэнэт нас барахад хүргээд байгаа хэрэг.
Судасны хатуурлын суурин дээр судас хагарах, нарийсах, бөглөрөх зэргээр судасны цочмог хүндрэл бий болно. Тэгвэл судас хатуурал, судасны цочмог хүндрэлд хүргэж буй шалтгаан нь тамхи татах, цусанд холестерин ихсэх, стресст өртөх, хавсарсан эмгэг болох чихрийн шижин, артерийн даралт ихсэх эмгэг зэрэг болдог. Гэхдээ судас хатуурлын үндсэн шалтгаан нь та, бидний бий болгосон Улаанбаатар хотод бүгд бий.
Доорх хүчин зүйлс нөлөөлөөд байгаа тул гэнэтийн нас баралт тохиолдож, залуу насандаа тархинд цус харвах эмгэг, зүрхний цочмог шигдээс, титэм судасны эмгэг зэрэг хүндрэл, нас баралт өндөртэй эмгэгт нэрвэгдээд байна гэж хэлж болно. Эдгээр ээлгүй орчин бий болох, эрсдэлт хүчин зүйл нь та, бид нараас хамаарсан гэдгийг ойлгоорой. Яагаад гэвэл бид нар амьдрах орчноо бий болгож, амьдралын дадал зуршлаа өөрсдөө урладаг шүү дээ.
Судас хатуурлын хүндрэл болох гэнэтийн нас баралт, тархинд цус харвах эмгэг, зүрхний цочмог шигдээс зэрэг эмгэгийн үндсэн 4 шалтгааныг тайлбарлах гэж хичээе.
1. ТАМХИ ТАТАХ БА АГААРЫН БОХИРДОЛ
Бид тамхи татах үед никотин агуулах навчит ургамлыг татаж утаагаар амьсгалдаг. Тамхины утаанд никотиноос гадна шаталтын үр дүнд үүссэн химийн бодис, хүнд металл, органик бодисын шатамхай хий бий, үүгээр амьсгалж буй хэрэг. Утаанд агуулагдаж буй эдгээр бодис уушгины тусламжтайгаар цусанд нэвчиж орно. Цусанд орсон никотин тархинд очиж симпатик мэдрэлийг цочроох, тааламжтай мэдрэмж үүсгэж донтуулдаг. Харин бусад химийн бодис, хүнд металл, органик шатамхай хийгээр цус хордож судасны дотор давхаргын эс (эндотель эс) цочирдог.
Тамхийг тогтмол татвал судасны доторх давхаргын эс (эндотель эс) цочирч, судас хатуурч нарийсах эрчмийг түргэсгэнэ. Улмаар судасны дотор давхаргад үрэвслийн урвал явагдаж хатуурч нарийсаж эхэлдэг. Харин агаарын бохирдол бол бага тунтай тамхи шиг нөлөө үзүүлнэ.
Агаарын бохирдолтой бүс нутагт удаан амьдарвал дам тамхидалтад өртөж буйтай адилхан уушги, судасны эндотель эс архгаар гэмтэж эмгэг болно.
Тухайлбал агаарт агуулагдах хүхэрлэг хий, азотын исэл, хүнд металл, тоосонцор, химийн бодис цусанд нэвтэрч судасны дотор давхаргын эндотель эсийг цочроож судас хатуурлыг даамжруулна. Агаарын бохирдолтой бүс нутагт удаан амьдарвал дам тамхидалтад өртөж буйтай адилхан уушги, судасны эндотель эс архгаар гэмтэж эмгэг болно. Эмч би хувьдаа үүнийг шийдлийг бүх нийтээрээ орон сууцжих гэж бодож байна. Яагаад гэвэл утаагүй, сайжруулсан зуух гэх мэтчилэн олон жил нүглийн нүдийг гурилаар хуурч байна.
Бид зуухнаас гарч буй утаа тунгалаг бол эрүүл гэж үзэх нь буруу. Яагаад гэвэл түлш буюу нүүрс хүхэр, азот агуулсан байдаг, тэр шатаж хүхэрлэг хий, азотын исэл үүсгэдэг. Хүхэрлэг хий бол өнгөгүй, үүний шатсан хийг шүүх боломж хомс тул агаарт дэгдэж та, биднийг хордуулж буй юм. Иймд зуух, түлштэй ноцолдохоосоо илүү бүх нийтийг орон сууцжуулж нэмэлт цахилгаан станц баривал агаарын бохирдол багасах байх.
2. ӨӨХ, ТОСНЫ ИЛҮҮДЭЛ БУЮУ ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛ
Улаанбаатарчууд бид сүүлийн хэдэн арван жил нүүдлийн соёлоос хотжилт буюу суурин соёлд суралцаж байна. Урьд өмнө бид нүүдлийн соёлтой байж мал аж ахуй зэрэг биеийн хүч их шаардсан, мөнхийн дасгал хөдөлгөөнтэй аж төрдөг байв. Өөх тостой хоол идсэн бол тэр нь булчингийн нөлөөгөөр задарч энерги үүсгэж зарцуулагддаг байсан. Гэтэл сүүлийн хэдэн арван жил мөнхийн хөдөлгөөн бүү хэл бага зэрэг хөдөлгөөн ч хийж чадахгүй байна.
Цусанд удаан хугацаагаар өөх тос их байна, төдий хэмжээгээр судасны хана хатууралд өртөж нарийсна гэсэн үг.
Бид зайгүй, шигүү барьсан байшин барилгатай, бүх нийтээрээ тоглох тоглоомын талбай багатай, ногоон байгууламж хомс, спорт заал хүрэлцээгүй хот амьдарч, хөдөлгөөний хомсдолд орж байна. Ингээд идсэн илчлэг өндөртэй нүүрс ус, өөх тостой хоол задарч зарцуулагдах бүү хэл нөөцлөгдөж биеийн жингээ нэмсээр таргалалтад өртөж байна.
Цусанд өөх тос ихсэж таргалалтад өртвөл судасны дотор дунд давхаргын завсар өөх, тос хуримтлагдаж үрэвслийн урвал явагдаж судасны нарийсал үүсэж буй хэрэг. Цусанд удаан хугацаагаар өөх тос их байна, төдий хэмжээгээр судасны хана хатууралд өртөж нарийсна гэсэн үг. Хэрвээ өөх тосыг зарцуулж чадахгүй, хөдөлгөөн хийхгүй бол гаднаас хүлээн авах хэмжээг багасгах хэрэгтэй.
Бид нарын амьдарч буй Улаанбаатар хотод эрүүл хэв маягаа урлах нь бүү хэл түгжрэлээ шийдэж чадахгүй хэцүүхэн л байна. Эрүүл ээлтэй хот болох барилга, хотхон бүр хүнийхээ эрүүл мэндэд чиглэсэн тоглоомын талбай, алхах талбай, ногоон байгууламж, өвлийн улиралд хөдөлгөөн хийх заал байхгүй нь жаахан хэцүү. Болдог сон бол хотхон орон сууц стандартаараа ногоон байгууламж, тоглоомын талбай, алхах талбай, заал гэх мэтчилэн спорт байгууламжтай байвал сайн байна.
3. НИЙГМИЙН СТРЕСС БУЮУ ЗАМЫН ТҮГЖРЭЛ
Стресс бол хамгаалах урвал өрнүүлэх цочруул хэмээн ойлгож болно. Тухайлбал, хүн нохойд хөөгдөхөд стрессийн нөлөөгөөр зүрхний цохилт түргэсгэх, захын судас агших зэргээр тархи ба зүрхэнд очих цусан хангамжийг сайжруулдаг. Стрессийн нөлөөгөөр цусны даралт ихсэж, зүрх цусыг хурдан шахсанаар хэвийн үеийнхээс хурдан гүйж хариу урвал үзүүлдэг. Гэтэл орчин үед стресст өртөх болов буцаагаад хөлс гарсан хөдөлгөөн хийж зарцуулж чадахгүй байна.
Улмаар зүрх дэлсэж, захын судас агшиж, артерийн даралт нэмэгдсэн байдалтай удаан хугацаагаар явж байна. Ингээд судасны тонус их, судасны хананд үзүүлэх даралт өндөр болохоор судасны хана хатуурч өөрчлөлт ордог гэж ойлгож болно. Эрүүл хүний судас уян, харимхай шинж чанар өндөртэй байдаг атал стресст удаан хугацаагаар өртөөд байвал судасны хана склероз болж хагарч хатуурахад амар болно. Стресст өртсөн үед хөлс гарсан хөдөлгөөн хийж стрессийн бодисыг задалбал цуснаас хурдан алга болгодог.
Эрүүл хүний судас уян, харимхай шинж чанар өндөртэй байдаг атал стресст удаан хугацаагаар өртөөд байвал судасны хана склероз болж хагарч хатуурахад амар болно.
Хэрвээ хөлс гарсан хөдөлгөөн хийхгүй, стресст өртөөд байвал дээрх шиг судас хатуурч хагарахад хялбар болно. Тархины судас хатуурч хагарснаас болж тархинд цус харвах эмгэг үүсэж насаараа тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй явж байна.
Замын түгжрэл ч шийдэгдэхээсээ өнгөрлөө, яагаад гэвэл машин, орон сууц олшрох боловч зам нэмэгдэхгүй байна. Улаанбаатарын алхам ч газар бүгд эзэнтэй болсон тул зам нэмэгдэхгүй байх. Иймд А цэгээс Б цэгт хүрэхэд зам хомс тул нэг замаараа өчнөөн машин түгжирч хугацаа алдаж байна шүү дээ. Үүний шийдэл бол одоо метро л байна гэж бодож байгаа, энэ бол миний бодол л доо. Яагаад гэвэл нийтийн тээвэр хөгжүүлэхэд автобус бус метро шийдэлтэй байх, автобус бид нарын автомашинтай адилхан түгжирнэ шүү дээ.
4. УДАМШИЛ БА ХАВСАРСАН ЭМГЭГ
Судас хатуурлын өөрчлөлт их явагддаг удам буюу генетиктэй хүмүүс байдаг. Судас хатуурлыг даамжруулах шалтгаанд удамшил, чихрийн шижин өвчин, артерийн даралт ихсэх эмгэг, үрэвсэлт эмгэг зэрэг ихэнх эмгэг орно. Тухайлбал, чихрийн шижин өвчинтэй бол судасны хатуурал үүсэх эрсдэл хэвийн эрүүл хүнээс 200-400 хувь илүү байдаг. Эдгээр эмгэгтэй хүмүүс судас хатууралд амархан өртөж тэдэнд судасны хүндрэл амархан үүсдэг. Чихрийн шижин өвчинтэй хүний хөлийн артерийн судас хатуурч бөглөрөхөд хөлд хүндрэл үүсгэнэ.
Эдгээр 4 шалтгаан судас хатууралд хүргэх “чөтгөрийн тойрог” гэж ойлгож болно.
Эдгээр 4 шалтгаан судас хатууралд хүргэх “чөтгөрийн тойрог” гэж ойлгож болно. Эдгээр эрсдэлт хүчин зүйл байсан цагт залуу насанд судас хатууралд өртөж судасны цочмог өөрчлөлт үүсэж хүндрэх нь элбэг.
Залуу насандаа тархинд цус харвахгүй, зүрхний шигдээсээр өвдөхгүй байж эр хүн гэхэд тэтгэвэрт гарч чаддаг болмоор санагдах юм. Ер нь Монгол хүн 80+ буюу 80 дээш наслах ёстой шүү дээ.
Монгол хүн бүр эрүүл амьдралын хэв маягаа урлаж, ээлтэй нийгэм бий болоход гар бие оролцож эх орондоо урт насалж удаан жаргаасай. Зүрх судасны эмгэгийн талаар мэдээлэл авч байхыг хүсвэл facebook.com/sumiyamd фэйсбүүк хуудсыг дагаарай.