gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэг жуулчин нэг мод тарина

Нийгэм
2009-03-18
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-03-18
Нэг жуулчин нэг мод тарина
-"Нэг жуулчин-нэг мод" хөтөлбөрийг эхлүүллээ-

Байгаль орчин,аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбооноос хамтран аялал жуулчлалын компани, жуулчны баазуудын дунд "Нэг жуулчин-нэг мод" санаачилгыг эхлүүллээ.

БОАЖЯ, Аялал жуулчлалын бодлого зохицуулах үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан Аялал жуулчлалын ТББ-уудын зөвлөгөөний дараа Аялал жуулчлалын холбоо, Гэр баазуудын холбооноос санаачлан Өмнөговьд “Говийн гурван тэмээ", Дундговьд "Онгийн нууц", Өвөрхангайд "Мөнгөн мод", Төв аймагт "Лунобо", Хэнтийд "Чингисийн тоонот" гэсэн таван бүсийн таван аймагт жуулчны таван баазыг сонгон үлгэр болгож, "Нэг жуулчин-нэг мод" төслийг боловсруулан дэмжүүлэхээр БОАЖЯ-нд хүсэлт тавьсан аж.

Тус төслийг дэмжиж, яамны харъяа Ойн газраас эхний санхүүжилтыг гарган жуулчны улирал эхлэхээс урьтаж "Нэг мод-нэг жуулчин" санаачилгыг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ тухай өнөөдөр холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд ярихдаа “жуулчны баазууд өөрийн эзэмшлийн газруудад ирсэн жуулчин бүрийн тоогоор нэг мод тарьж, өөрсдийн хэмжээнд мод үржүүлгийн газар байгуулан цаашид аялал жуулчлалын бусад компани, жуулчны баазуудад мөн адил эко орчинг бүрдүүлэх, Монгол орны хэмжээнд ойжуулалтын ажлыг идэвхжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан” гэлээ.

Манай улсад жилд 450 мянга, сард дунджаар 40-50 мянган жуулчин ирдэг юм байна. Иймд мод тарих улиралд дунджаар 50 мянган модыг дээрх аяны хүрээнд тарихаар төлөвлөөд байгаа гэсэн. Үүнээс энэ жил 30 орчим хувийг тарих тооцоо гаргажээ.

Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай оронд ирсэн зөвхөн жуулчид мод тарих бус хөдөө, орон нутгийн иргэд тэр дундаа дунд сургуулийн сурагчдыг мод тарих түүнийгээ хайрлан хамгаалан арчлахыг системтэйгээр заах арга хэмжээнүүд зохион байгуулна гэсэн.

Сонирхуулахад, гадаадын жуулчин манай улсад 10 орчим ам.доллар төлж нэг мод тарих аж. Ингэснээр дэлхийн болоод манай улсын цөлжилтийн эсрэг хийж буй тухайн хүний хувь нэмэр болох гэнэ. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан мөнгийг мөн ой хамгаалах, арчилан тордох зэрэг үйлст зарцуулах юм байна.

"Нэг жуулчин-нэг мод" санаачилгад БОАЖЯ, Ойн газар, Аялал жуулчлалын холбооноос гадна Т\/9 телевизийн "Танайд мод тарья" нэвтрүүлэг мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран оролцож байгаа ажээ.

Ч.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан