НҮБ-ын "Монгол Улсад Ковид-19-ийн тархалтыг хязгаарлах, үүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх" нэгдсэн төслийн боловсролын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн цахим хурал боллоо.
Энэ төслийн хүрээнд;
1. СӨБ, ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан 104 интерактив контент бүтээсэн
2. Цахим сургалтын удирдлагын систем econtent.edu.mn сайтын сайжруулалтыг хийсэн
3. Алслагдсан сумд, орон нутгийн 4-7 насны хүүхдүүдэд зориулсан 30 аудио контент боловсруулсан
4. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн бодлогын тойм шинжилгээг тус тус хийжээ.
Төслийг санаачлагч: НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар
Дэмжигч: Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын мэдээлэл, технологийн төв
Гүйцэтгэгч: “Монгол Контент” ХХК, Марчаахай ХХК тус тус ажиллажээ.
Цахим хуралд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй төсөлд оролцсон байгууллагуудын төлөөллүүд оролцож төслийн үр дүн, нөлөө, боловсролын салбарт цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
"ЭНЭХҮҮ ТӨСЛИЙН ҮР ДҮН СУРАГЧДЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХӨД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА"
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
- Ковидын нөлөөнд хамгийн их хохирч буй салбар бол боловсрол юм. Тиймээс бид цаашдаа цэцэрлэг, сургуулийг хэвийн горимд шилжүүлэх, хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсролын салбарт үүссэн хоцрогдлыг нөхөх зэрэг томоохон сорилттой тулгарсан. Энэхүү сорилтыг даван туулахад энэ төслийн хүрээнд хэрэгжүүлсэн олон арга хэмжээ үр дүнгээ өгнө хэмээн найдаж байна. Богино хугацаанд хэрэгжсэн ч цаашид удаан хугацаанд орших энэхүү олон ажлын үр дүн, контент нь хүүхэд, багш нарын хичээл, сургалтын хоцрогдлыг нөхөхөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.
Тэдгээрээс онцолбол;
Нэгдүгээрт, хүүхдийн сонирхолд тааруулж, оролцоог нь хангасан 104 интерактив хичээлийг бүтээсэн нь СӨБ, ЕБС цахимаар хичээллэх томоохон боломжийг олгосон.
Хоёрдугаарт, цахим сургалтын удирдлагын систем буюу econtent.edu.mn сайтын шинэчлэлтийг хийсэн нь багш, эцэг эх, хүүхдүүдийн хувьд цахим хичээлийн талаарх бүхий л мэдээллийг авдаг чухал платформ боллоо.
Гуравдугаарт алслагдсан орон нутаг, сумдад байдаг 4-7 насны хүүхдүүдэд зориулсан 30 жишиг аудио контент хийх ажил мөн ажилттай болсноор тэдний сургалтын хоцрогдлыг арилгахад дэмжлэг боллоо.
Дөрөвдүгээрт, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн бодлогын тойм шинжилгээний тайлан, боловсрол салбар дахь мэдээлэл технологийн сайн туршлуудыг нэгтгэсэн маш сайн тайланг гаргаж чадлаа. Цаашид цахим шилжилт хийх, боловсролын салбарын хоцрогдлыг нөхөхөд мэдээлэл технологийн дэд бүтцийг сайжруулах, хүүхдүүдийн компьютерын хангамжийг сайжруулах ажлууд байна.
Одоогоор Монгол улсад 24 хүүхдийн дунд нэг компьютер оногддог гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, бид интернетийн дэд бүтцийг бий болгож байж цахим шилжилтийг хийнэ. Мөн боловсролын реформ хийх тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Энэхүү хуулийн хамгийн том хэсэг бол боловсролын салбар дахь цахим шилжилтийн эрх зүйн орчныг сайжруулна. Засгийн газрын томоохон ажлуудын нэг бол Монгол Улсыг цахим үндэстэн болгох зорилт бөгөөд энэ хүрээнд боловсролын салбарын цахим шилжилт ч мөн чухал ажил юм.
Түүнээс гадна УИХ-ын Боловсрол шинжлэх ухааны байнгын хороогоор боловсролын цахим шилжилтийн хөтөлбөрийг хэлэлцүүлж, тогтоол гаргасан. Мөн Засгийн газрын хуралдаанаар оруулж хичээлийн хоцрогдлын үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Мөн бид удахгүй боловсролын салбар дахь донорын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн төлөөллүүдийг оролцохыг урьж байна.
"БОЛОВСРОЛЫН ТАСРАЛТГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ НҮБ-ЫН НЭН ЧУХАЛ ЗОРИЛТ"
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра:
"Монгол Улсад Ковид-19-ийн тархалтыг хязгаарлах, үүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх" нэгдсэн төслийг бид 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Цар тахал нь дэлхийн 1.6 тэрбум суралцагчийг хамарсан түүхэн дэх боловсролын тогтолцооны хамгийн том тасалдлыг бий болголоо. Сургууль, цэцэрлэг болон бусад сургалтын орон зайг хааснаар Монгол Улсын 900 мянга гаруй хүүхдэд нөлөөлж, боловсролын тэгш бус байдлыг улам ихэсгэж, эмзэг бүлгийн хүүхдүүдийн суралцах боломжийг бууруулж байна.
Хамтарсан хөтөлбөрийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан холбогдох бүх төрийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллүүдэд талархал илэрхийлье.
Тиймээс бид цар тахлын нөлөөнд илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд боловсролын салбарыг бэхжүүлж, хямрал, онцгой байдлын үед ч сурч боловсрох нөхцөлийг үргэлжлүүлэх шинэ хандлага, туршлагыг бий болгох шаардлагатай болсон. Боловсрол, сургалтын тасралтгүй байдлыг дэмжих чиглэлээр БШУЯ-наас хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, тэр дундаа СӨБ, ЕБС-ийн теле хичээлийн хөтөлбөрийг сайшаах нь зүйтэй.
Боловсролын тасралтгүй байдлыг хангах, онцгой байдлын үед хоцрогдлыг бууруулах чиглэлээр боловсролын салбарын уян хатан чанарыг бэхжүүлэх нь НҮБ-ын нэн чухал зорилт юм. Боловсрол нь зөвхөн хүний үндсэн эрх биш. Энэ нь бусад бүх хүний эрх ашгийг хэрэгжүүлэхэд шууд нөлөө үзүүлэх боломжийг олгодог бөгөөд Тогтвортой Хөгжлийн 17 Зорилгын гол хөдөлгөгч хүч юм.
Цар тахлын үед бид олон бэрхшээлтэй нүүр тулсан ч энэ нь боловсролыг сэргээж, заах, сурах үйл явц дахь өөрчлөлтийг хурдасгах боломжийг бидэнд олголоо. Бид сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын эрүүл мэндийн боловсролыг багтаасан жишиг интерактив хичээлийн контентуудыг боловсрууллаа. Интерактив контентууд нь Монгол Улсад анхдагч бөгөөд НҮБ Засгийн газарт дижитал контент боловсруулахад дэмжлэг үзүүлж, теле хичээлийг дэмжихээс гадна хамгийн чухал нь зайн сургалтын үеэр хүүхдүүдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлж чадсанд бид баяртай байна. Энэхүү интерактив контентыг үндэстний цөөнх, түүний дотор казах, тува хүүхдүүд, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд авах боломжтой болохоос гадна зарим контентыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэн бүтээжээ. 2020 оны 11-р сард нээлтээ хийснээс хойш өдгөө 300 мянга гаруй хүүхэд интерактив хичээл хийсэн гэдгийг дуулгахад таатай байна.
Хамтарсан хөтөлбөрийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан холбогдох бүх төрийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллүүдэд талархал илэрхийлье. Эцэст нь хэлэхэд НҮБ-ын Ковид-19 сангийн хандивлагчдад, ялангуяа Швейцарын Засгийн газарт энэхүү Хамтарсан хөтөлбөрийг санхүүжүүлсэн дэлхийн санд оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" ба Үндэсний цахим хөтөлбөрийн хүрээнд хамтарсан хөтөлбөрийн үр дүнг тогтвортой байлгах, өргөжүүлэхэд анхаарна хэмээн найдаж байна.
"ДЭЛХИЙН БУСАД УЛСТАЙ ХАРЬЦУУЛАХАД МОНГОЛ УЛС ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫГ УРТ ХУГАЦААНД ЗАЙНААС ЗОХИОН БАЙГУУЛЛАА"
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир:
Өмнө нь боловсролын салбарт ийм удаан хугацаанд танхимын сургалтыг зогсоож байсан түүх байхгүй. 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын үйл ажиллагааны 45-47 орчим хувийг, 2020-2021 онд 62-68 хувийг зайн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ хугацаанд сургалтыг үргэлжлүүлэх хамгийн хүртээмжтэй хувилбар нь теле хичээл байсан. Дэлхийн бусад улстай харьцуулахад Монгол Улсын хувьд хичээл сургалтын үйл ажиллагааг урт хугацаанд зайнаас зохион байгуулсан. Эхэндээ бид зөвхөн теле хичээлд анхаарал тавин үйл ажиллагаа маань хэрэгжиж байсан бол НҮБ-тай хамтран теле хичээлийн болон нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг хийхэд үр дүнд нь хүүхэд, багш нарт илүү олон сонголттой зайн сургалтын арга барил шаардлагатай байгаа нь харагдсан.
Өдгөө бүтээсэн 104 интерактив хичээл, аудио хичээлээ цаашаа улам өргөжүүлж, хүүхдэд сонирхолтой хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, сайтаа баяжуулах ажлууд нь бидний цаашдаа хамтарч ажиллах суурь боллоо.
Тиймээс зайн сургалтын олон хувилбарын туршиж, нэвтрүүлсэн ба эхнээсээ үр дүнгээ өгч байна. Энэ нь боловсролын салбарт ч шинэ арга зүй, зохион байгуулалтыг бий болголоо. Мэдээж зайн сургалт эхлэхэд дэд бүтцийн хүртээмжтэй байдал, багш нарын хосолсон сургалтын арга зүй, тоног төхөөрөмжийн хангалтын хувьд бэлтгэл чухал байлаа. Ирэх хичээлийн жилийг бид танхимаар эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр нөхцөл байдал үүсэхэд одоо бий болгосон зүйлээ илүү өргөжүүлж баяжуулахад анхаарах ёстой гэж бодож байна. Өмнөх сургалтын уламжлалт арга барил хуучирсан. Тиймээс сургууль бүрд хосолсон сургалтыг нэвтрүүлэхэд анхаарч техник тоног төхөөрөмж, багш нарын чадварт анхаарна. Өдгөө бүтээсэн 104 интерактив хичээл, аудио хичээлээ цаашаа улам өргөжүүлж, хүүхдэд сонирхолтой хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, econtent.edu.mn сайтаа баяжуулах ажлууд нь бидний цаашдаа хамтарч ажиллах суурь боллоо.
Энэхүү хамтарсан хөтөлбөр нь Нидерландын Вант Улс, Данийн вант Улс, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Шинэ Зеланд Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Исланд Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газруудаас НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх санд оруулсан хандивын дэмжлэгтэйгээр хэрэгжжээ.