Арав дахь удаагийн "The International" тэмцээний эхний тоглолт өнөөдөр 15:00 цагаас эхэлнэ. E-Sport-ын хамгийн их шагналын сантай, Dota 2-ын хамгийн том тэмцээнд дэлхийн шилдэг 18 багийн 90 тамирчин оролцож байна.
Тэгвэл нийт 90 тамирчнаас хамгийн ахмад нь Хятадын "Team Aster" багийн "Support" Жан Жичен буюу "LaNm" юм.
"TI10"-д оролцож буй 90-ээд онд төрөөгүй цорын ганц тоглогч тэрээр 1989 оны арванхоёрдугаар сарын 25-нд төржээ.
LaNm бол 2011 болон 2012 оны TI-д оролцож анхны тэмцээнд финалдаж байсан алдарт "Ehome" багаас үлдсэн сүүлийн тоглогч бөгөөд 11 өөр багт тоглогч болон дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэсэн.
Тэрээр 2017 оны TI-г өнжсөнөөс бусад есөн удаагийн тэмцээнд бүгдэд нь оролцсон бөгөөд 2015 онд охинтой болсноо зарласан.
TI10-д оролцож байгаа хамгийн ахмад тоглогчид:
- LaNm (Team Aster) - Жан Жичен (Хятад) - 31 настай /1989.12.25/
- Puppey (Team Secret) - Клемент Иванов (Эстони) - 31 настай /1990.03.06/
- iceiceice (Evil Geniuses) - Дарил Кох Пей Шиан (Сингапур) - 31 настай /1990.07.17/
- MoonMeander (Undying) - Давид Тан Бүүн Ян (Канад/Малайз) - 29 настай /1992.01.28/
- s4 (Alliance) - Густав Магнуссон (Швед) - 29 настай /1992.04.01/