Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” пянзны баяр аравдугаар сарын 2-нд White Rock Center-т 15:00 цагаас болно.
Түүний 23 дахь цомог болох “Хайрын бурхан” пянзны баярын тоглолт 2 цаг 30 минут үргэлжлэх ба тасалбарыг ticket.mn-ээр худалдаалж байна.
Энгийн тасалбар 30 мянган төгрөг, VIP тасалбар 50 мянган төгрөгийн үнэтэй байна.
“Хайрын бурхан” пянзанд та бидний сэтгэлд хоногшсон арван дуу багтжээ. Пянзны дугаралтад зориулж Япон Улсад тусгай remastering хийсэн аж. Уг пянзыг цувралаар гаргах ба анхны пянзанд ороогүй дуунууд дараа дараагийн пянзнуудад хэвлэгдэх аж.