Саятнуудын яармагийн хэт
тансаг бараа хүмүүсийг ухаан алдуулж түргэн дууджээ
Оросын
Москва хотод "Millionaire Fair" хэмээх саятнуудад зориулсан гурав
дахь яармаг боллоо. Олон улсын "Крокус экспо" үзэсгэлэнгийн нэгэн
корпуст болсон яармагийн тасалбар гайхмаар ардчилсан ердөө 1000 рубль байсан ч
тавигдсан бараа бүгд 500000$-аас дээш үнэтэй байв. Уг нь "Millionaire Fair"
нь "Millionair" сэтгүүлийн шинэ төслийг танилцуулахаар анх зохион
байгуулагдсан ч удалгүй нийт европын шинжтэй, дээдсийн арга хэмжээ болж
хувирчээ. Энд үнэтэй машин, яхт, цаг, үнэт эрдэнэс, онцгой ундаа, хүнс, аяллын
элит маршрут, дизайн, хөрөнгө оруулалт, банкны болон бусад онцгой үйлчилгээ,
бас амьтдыг санал болгожээ. Оросод 88000 долларын саятан байдаг, гэтэл тус
улсын иргэдийн дундаж цалин 200$ гэнэ. Америкт 2,5 сая, Германд 760000, Англид
418000 саятан бий. Гэхдээ тэрбумтнуудын тоогоор Орос зөвхөн Америкийн дараа
ордог. Энэ жил Москвад "Bvlgari", "Bentley", "BMW",
"Cartier", "Fairline", "Jaguar", Remy Martin, Mercedes,
Mont Blanc, Borsche, Riva, Rolex, Sony, Starline, Wolford зэрэг 200 гаран компани, брэнд иржээ. Хэт тансаг зүйлс хүмүүсийн ухаан мэдрэлд сөрөг нөлөөлж,
зарим бүсгүй бүр ухаан алдаж унан түргэн дуудуулжээ. Яармагийн эхний өдөр л гурван "Bentley" машин эзнээ олжээ.
Том Круз залуу
жүжигчинтэй сүүлэрч, эхнэрээ араар нь тавьжээ
Нэрт
жүжигчин Том Круз, Жорж Клуни нар тун удахгүй дурлалт бүсгүйчүүдийнхээ өмнө
өөрсдийгөө цагаатгах шаардлагатай болжээ.
Учир
нь Тиффани Дюпонт хэмээх нэртэй нэгэн залуу жүжигчин бүсгүйчүүдийн зүрх
сэтгэлийг булаагч, Голливудын сайхан залуустай секс хийсэн гэнэ. Гэхдээ энэ нь
саяхан болсон зүйл ажээ. "Би Том Круз, Жорж Клуни нартай унтсан. Би
тэдэнтэй энэ жил сексэдсэн шүү. Би тэдэнд зөвхөн өөрийгөө санал болгож, тэдэнд
надтай уулзах боломж олгосон. Учир нь энэ бүхэн миний карьерт түлхэц өгнө байх
хэмээн найдаж байсан юм" хэмээн хэд хэдэн олон ангит кинонд тоглоод амжсан
26 настай Дюпонт өгүүлсэн байна.
Дэлхийн
шилдэг хөл бөмбөгчин номлогч болохоор шийдэв
“Милан"-ы тэргүүн, Бразилийн шигшээ багийн
тамирчин Кака спортод зодог тайлсныхаа дараа протестант шашны номлогч болно хэмээн
мэдэгджээ. Тун удахгүй дэлхийн болон Европын шилдэг хөл бөмбөгчний шагналыг авах гэж байгаа хагас хамгаалагч энэ залуу номлол айлдаж, Библийг нарийн судлахаар зэхэж байгаа хэмээн ярьсан байна. "Энэ маш хэцүү ажил. Өнөө үед хэдэн мянган жилийн өмнө бичсэн номлолд
хүмүүсийн анхаарлыг хандуулна гэдэг амаргүй алхам. Гэхдээ үүнд л номлогчийн
ажлын гол онцлог оршино. Би шашны номлол болон Библийг судалж, зовсон хүмүүсийг
үнэнд хүрэхэд туслах гэсэн юм" хэмээх Кака Италийн "60"
сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарт
өгсөн ярилцлагандаа өгүүлжээ. Кака бол маш их шүтлэгтэй хүн юм. Тэрээр
өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийх болгондоо гараа дээш өргөж, бурханд
талархдаг билээ. 2006/07-ийн улирлын Лигийн шигшээ өндөрлөсний дараа Бразил эр
"Би Есүст харьяалагддаг" гэсэн бичиг бүхий "Милан"-ы
футболкоо камерын өмнө өргөн үзүүлж байсан юм.