Жил бүрийн өвөл хотын гудамж, талбайн халтиргаа маргааны сэдэв болдог. Тэр дундаа манайх шиг цас их ордог газарт огт тохиромжгүй гялгар чулуун хавтан (плита) – г нийтийн зам талбай, гудамжинд байрлуулсан нь шүүмжлэл дагуулсаар байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Статистик мэдээлэл тандалт судалгааны албаны “Осол гэмтлийн тандалтын тайлан”–д дурдсанаар 2020 оны осол гэмтлийн шинэ тохиолдлын тэргүүлэх таван шалтгаан нь
- Уналт (41.6%),
- Амьгүй механик хүчинд өртөх (17.7%),
- Зам тээврийн осол (12.6%),
- Хүчирхийлэл (9.7%),
- Амьд механик хүчинд өртөх (9.1%) байжээ.
Осол гэмтлийн шалтгаануудаас хамгийн түгээмэл тохиолдож буй нь уналт байна. Уналтын шалтгаант осол, гэмтэл дотроо “нэг түвшин дээр халтирч, тээглэж бүдэрч унаснаас үүдэлтэй осол” насны бүлгээсээ хамааран дунджаар 50-60 хувийг эзэлжээ. Нийт унаж гэмтсэн тохиолдлын 95 хувь нь гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бол 30 хувь нь гудамж, замд гэмтсэн гэжээ.
Чулуун тавцанг тохиромжгүйгээр явган хүний замд тавьсны улмаас иргэдэд хохирол учирвал энэ нь Нийслэлийн засаг даргад хамаарах асуудал гэж үзэж болохоор байна.
Мөн уг судалгаанд дурдсанаар 2020 онд 31 хүн “нэг түвшин дээр халтирч, тээглэж бүдэрсэн”–ий улмаас нас барсан бол гурван хүн “нэг түвшин дээр цас мөсөн дээр унаж” нас барсан.
Эндээс харвал гудамж, талбайд халтирч, бүдэрч унах, тэр дундаа цас мөсөн дээр унаж бэртэх, цаашлаад амиа алдах нь иргэдийн хувьд бодит эрсдэл болжээ.
Тэгвэл нийтийн гудамж, талбайн аюулгүй байдлыг хангах буюу халтирч унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг хэнд хамаарах вэ?
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэд аюулгүй байх орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаарх үндсэн зохицуулалтуудыг “Эрүүл ахуйн тухай” хуульд тусгажээ. Энэ хуулийн 1.1 – д “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” Гэжээ.
Түүнчлэн Эрүүл ахуйн тухай хуулийн 13.1.6, 4.4.3–т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрыг цас, мөсгүй байлгах үүрэгтэй.
Хэрвээ иргэн, аж ахуй нэгж, байгууллага энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хэн нэгэн тухайн 50 метрийн орчимд халтирч унан гэмтвэл тухайн иргэн Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу “гэм хор”–ын зохицуулалтыг үндэслэн тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас учирсан хохирлоо шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж харагдаж байна. Та эхний ээлжид хохирлоо тухайн иргэн, байгууллагад хандан шаардах нь зүйтэй бөгөөд тухайн иргэн, байгууллага уг хохирлыг сайн дураар барагдуулахаас татгалзвал Иргэний шүүхэд хандах шаардлагатай.
Харин, дээр зааснаас бусад талбайн цэвэрлэгээний хувьд Эрүүл ахуйн тухай хуулийн 11–р зүйлд заасны дагуу Нийслэлийн засаг даргын хүлээсэн үүрэгт хамаарна гэж зохицуулсан байна.
Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын буюу Нийслэлийн засаг даргын эсвэл холбогдох хариуцсан байгууллагын “эс үйлдэхүй” – н улмаас өөрт хохирлоо шаардах үндэслэлтэй байж болохоор байна. Процессын хувьд мөн л Нийслэлийн засаг дарга, эсвэл тухайн холбогдох захиргааны байгууллагаас эхний ээлжид шаардахаар байна. Хэрвээ сайн дураараа хохирлыг барагдуулахаас татгалзвал “эс үйлдэхүй”–тэй нь холбогдуулан Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо шаардах, эсвэл Иргэний шүүхэд хандан хохирлоо шаардах боломжтой.
Хохирол нэхэмжлэхтэй холбоотой эдгээр үндэслэл, тайлбарууд нь цас, мөс “цэвэрлэх үүрэг”-тэй холбоотой юм.
Харин чулуун тавцанг явган хүний замд тавьсны улмаас иргэдэд хохирол учирвал энэ нь Нийслэлийн засаг даргад хамаарах асуудал гэж үзэж болохоор байна. Учир нь, Эрүүл ахуйн тухай хууль нь “... хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах ...” зорилт бүхий хууль бөгөөд хуулийн 11.1.1, 11.1.6 – д заасны дагуу Нийслэлийн засаг дарга аюулгүй орчин, нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, аюулыг бууруулах арга хэмжээ авах үүрэгтэй бүхий субьект байна.
Цас их ордог манайх шиг улсад огт тохиромжгүй, багахан хялмаа хаяхад л халтиргаатай болох чулуун хавтанг нийтийн гудамж, талбайд тавьсан нь, мөн солихгүй байгаагаас Нийслэлийн засаг даргыг урьдчилан сэргийлэх, аюулыг бууруулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Сүхбаатарын талбай, Төрийн ордны баруун, зүүн талын болон МУИС-ийн номын сангийн өмнөх замд буюу гялгар чулуун хавтантай газруудад халтирч унан бэртсэн иргэд дээр тайлбарласан үндэслэл, процессын дагуу Нийслэлийн засаг даргаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Жич: Энэ нийтлэлийг нийтлэг тохиолдолд хуулийн холбогдох заалтуудыг хэрхэн ойлгож болох талаарх үндэслэл, тайлбаруудыг эрэлхийлж бичсэн бөгөөд тодорхой тохиолдолд болсон үйл явдлын онцлогоос шалтгаалан энд тайлбарласан агуулга, тайлбар хамаарахгүй байж болохыг анхаарна уу.