gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бодлогын хүүгийн өсөлттэй зэрэгцэн ам.долларын ханш өсч эхлэв

Эдийн засаг
2009-03-16
0
Twitter logo

-Эдийн засгийн тойм-

Ам.доллар 1800 төгрөгт хүрээд авлаа

Өнгөрч байгаа долоо хоногт эдийн засгийн салбарт хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө. Үүний нэг нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш өсч, үндэсний мөнгөн тэмдэгт "цаас" болж хувирав.

"Найман шарга" валют арилжааны төв болон банк хоорондын зах зээл дээр нэг ам.доллар 1610-1730 төгрөгт хүрэв.

Ам.долларын ханшийн хэлбэлзэлтэй зэрэгцэн Монголбанк бодлогын хүүгээ 9.75 хувиас 14 болгон өсгөж, "ногооны" ханшийг . хазаарлаж, төгрөгийн үнэ цэнийг хадгалах арга хэмжээ авав. Гэсэн ч энэ арга хэмжээ "нүдээ олсонгүй юу" эсвэл үр дүн гарах болоогүй юу өнгөрсөн бямба гаригт "ноён" долларын ханш дахин чангарч 1800 төгрөгт хүрээд авлаа.

Долоо хоногийн эхэнд нэг ам.долларыг "Сүүдрийн банк"-ны ченжүүд 1610-аар авч 1655 төгрөгөөр зарж байсан. Харин энэ ханш долоо хоногийн сүүлээр даруй авах нь 90, зарах нь 75 төгрөгөөр чангарав. Түүнчлэн "ногооны" төгрөгтэй харьцах ханш чангарч байх энэ үед бусад валютын үнэ ч өссөн юм. Тухайлбал, тус арилжааны төвийн ченжүүд еврог 2010-аар авч 2040 төгрөгөөр зарж байлаа. Энэ үнийг сарын эхний ханштай харьцуулахад 45-55 төгрөгөөр чангарсан байна.

Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1580 төгрөгөөр авч 1610-д зарж байсан ч долоо хоногийн сүүлээр "ноён" долларын арилжааг зогсоосон юм.

Төв банкнаас зарласан ханшаар долоо хоногийн эхэнд нэг ам.доллар 1558 төгрөг 23 мөнгөтэй тэнцэж байсан ч өчигдөр 1574 төгрөг нэг төгрөгт хүрсэн байв.

БНХАУ-ын мөнгөн дэвсгэртийг Монголбанкны нэрлэсэн ханшаас харвал 230 төгрөг есөн мөнгөтэй тэнцэж байлаа. Энэ ханшийг долоо хоногийн эхнийхтэй харьцуулахад гурван төгрөгөөр чангарсан үзүүлэлттэй байлаа.

Шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байна
"Роснефть" компани манай улсад нийлүүлэх шатахууныхаа үнийг тонн тутамд 76-131ам.доллараар нэмэх болсон тухайгаа 20-иод хоногийн өмнөөс мэдэгдсэн. Харин тонн тутамд 76-131 ам.доллараар нэмэгдсэн шатахуун дотоодын зах зээлд хэдээс хэдэн төгрөгөөр нэмэгдэх бол.

Ирэх сарын 1-ний өдрөөс үнэ нэмэгдэх шатахууныг Эрдэс, баялаг, эрчим хүчний яамнаас 200-300 төгрөг гэж байгаа бол Газрын тосны хэрэг эрхлэх газар өөр үнэ хэлж байгаа. Тэднийхээр ирэх сарын 1-нээс эхлэн шатахууны үнэ төрөл тус бүртээ 100 төгрөгөөр нэмэгдэх аж.

Үнэ нь нэмэгдсэн шатахуун өнгөрсөн баасан гаригт манай улсад орж ирсэн байна.

М.Ариунтуул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан