gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -4
  • Зурхай
     10.25
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 -4
Зурхай
 10.25
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -4
Зурхай
 10.25
Валютын ханш
$ 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Их Британийн Ерөнхий сайд хатагтай Маргарет Тетчер

Дэлхийд
2009-03-14
0
Twitter logo

-Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд-

Манай сонин 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан “Бид ирээдүйн Ерөнхийлөгчийг хүмүүжүүлнэ” буланг хөтлөн явуулж байгаа билээ. Энэ дугаартаа дэлхий дахинаа “төмөр” хатагтай хэмээн алдаршсан Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчерийг танилцуулж байна.

“Хэмнэх” гэдэг үгийг Маргарет Тэтчер хэлэх дуртай байв. Чухам ийм уриатайгаар тэр Англи улсынхаа ерөнхий сайд болж , дэлхийн шилдэг удирдагчдын тоонд орсон юм. Дэлхий дахины улс төрд Тэтчерийн оруулсан хувь нэмэр, өнгөрсөн зууны сүүлийн бараг 25 жилийг эзэлсэн түүний эрин үеийг үнэлж цэгнэхэд тун амаргүй. Яагаад гэвэл түүний хийсэн бүхнийг сайн, муугийн хоёр туйлд хувааж үздэг. Тэтчерт тоомжиргүй ханддаг хүн гэж ер байдаггүй.

Нэг хэсэг нь түүнийг жигтэйхэн хайрлана, нөгөө хэсэг нь үзэн ядна. Хэдий тийм боловч Тэтчер бол агуу улс төрч, хүч нөлөөтэй эмэгтэй, нугаршгүй эр зоригтой, итгэл үнэмшилтэй хүн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн. Чухам эдгээр чанар түүнд анхны эмэгтэй Ерөнхий сайдын албан тушаалын эзэн суухад тусалсан төдийгүй “төмөр” хатагтайн дүрээр дэлхий нийтэд танигдсан биз. Их Британийн анхны Ерөнхий сайд энэ эрхэм хатагтай 1979 оноос 1990 оныг хооронд гурван удаа улиран сонгогдож Англи улсыг 11 жилийн турш удирдан жолоодож явсан чадварлаг улс төрч бүсгүй билээ.

Хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайдын хүүхэд ахуй

Маргарет Робертс 1925 оны аравдугаар сарын 13-нд Грантем хотод төрсөн байна. Түүний эцэг эхийг Беатрис, Роберт гэх бөгөөд Маргарет тэдний хоёр дахь охин нь байв. Энэ айл халуун ус, жорлонгүй нийтийн байранд амьдардаг байсан ч хоёрдахь хүүхдээ төрүүлэхээс төвөгшөөгөөгүй нь хожмын Английн Ерөнхий сайд байжээ.

Арван гуравны өдөр буюу барууныхнаар бол чөтгөрийн тоо гэгдэх өдөр төрснөөрөө бол Маргарет амьдралдаа аз хийморьгүй байж болох. Гэтэл хүнсний мухлагийн эзний охин гойд одтой амьдарсан юм. Хүү хүсдэг байсан эцэг нь энэ охиндоо эршүүд чанар бий болгохыг хичээж “Зогсолтгүй ажилла, амьдрахын тулд ажиллахаас өөр аргагүй” хэмээн сургадаг байв.

Маргаретыг багад нь Мэгги гэж дууддаг байжээ. Түүнийг сургуульдаа явах насанд хүрэхэд түүнд эцэг эх нь долоо хоногт хоёр удаа халаасны мөнгө өгдөг байв. Тэр мөнгийг Мэгги бусад охидын адил чихэр, зайрмаг зэрэгхэнд үрэлгүй банканд хадгалуулчихдаг байж. Энэ арвич хямгач чанар түүний хамгийн гол шинж нь байлаа. Гэрийн эзэгтэйн хийж чаддаг байх ёстой бүх ажилд ээж нь түүнийг сургажээ.

1943 онд Маргарет Оксфордын Саммервиль хэмээх охидын коллежид элссэн юм. Түүнтэй охид ер найзалж нөхөрлөхийг хүсдэггүй байжээ. Бяцхан охин Мегги охидын коллежид орсноор түүнд найз нөхөд биш лекц илтгэлийг нь анхааран сонсох хүмүүстэй болжээ. Учир нь тэр хичээлдээ тэгж их анхаардаг оюутан байсан байна.

Нэг удаа лекц уншиж байхад нь “та улс төрч болох уу” гэж асуухад жаахан дуугүй байснаа “Би парламентын гишүүн болох хэрэгтэй юм байна” гэж хариулсан гэдэг.

Тэрбээр Оксфордын охидын коллежид орсноо хожим нь ихэд олзуурхан “Хүүхэд байхаасаа л эрчүүдээс хол хөндий байсан болохоор тэдэнд сайхан харагдахыг хичээх, буулт хийх гэх мэтийг багаасаа л сураагүй юм. Насанд хүрсэн хойноо энэ бүхэнд суралцах гэтэл нэгэнт хожимдсон байсан” гэж ярьж байжээ.

Төмөр хатагтайн гэр бүлийн амьдрал

Тэрбээр дөнгөж 23 настайдаа Лондоны нэгэн дүүргийн сонгуульд 26 эрэгтэй хүнтэй ганцаар өрсөлдсөн нь улс төрд хүчээ үзсэн эхний тохиолдол байв. Нэр дэвшүүлэх ёслолын дараа хүлээн авалттай байсан ч Маргарет түүнд оролцох боломжгүй байлаа. Иймд консерваторчууд зөвлөлдөөд Мэггийг галт тэрэгний буудалд хүргэж өгөхийг Деннис Тэтчерт үүрэг болгожээ. Ийнхүү тэр хоёрын ойртох эхлэлийг намынх нь нөхөд нь тавьсан байна.

1951 оны арванхоёрдугаар сарын 13-нд тэд хуримаа хийжээ. Хэмнэлтийн зарчимыг хатуу баримталдаг энэ бүсгүй хуриман дээрээ өмссөн цэнхэр даашинзаараа сүүлд нь олон удаа гоёсон байна. Хуримын даашинз нь цагаан биш цэнхэр байсан нь консерваторчууд цэнхэр өнгөнд дуртайд байсан ажээ.

Дэннистэй суусанд Маргаретыг хамгийн азтай нэгэн хэмээн хүүхнүүд шивэр авир гэлцэнэ. Үнэндээ будаг болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дунд зэргийн компанийн эзэн Дэннистэй гэр бүл бололцоогүй бол Маргарет Ерөнхий сайд болж чадахгүй ч байсан байж болох юм.

1953 оны тавдугаар сард шалгалтаа өгч, наймдугаар сард ихэр хүүхэд төрүүлж, арванхоёрдугаар сард өмгөөлөгч болохоор бас шалгалт өгсөн эмэгтэйг өөр хаанаас ч олохгүй гэж Дэннис эхнэрээрээ бахархдаг байж. Деннисийн эхнэр мөнгийг хэзээ ч дэмий үрж байсангүй, өвлийн пальтогоо хуучин хөшгөөр доторлож, байшиндаа өөрөө засвар хийдэг, гэр бүлээ хоносон хоолоор тэжээхээс буцдаггүй байсан ч Деннисийн санаанд энэ бүхэн нь нийцдэг байжээ.

Дэннис Тэтчер гэдэг нэр алдар цуутай гэргийнхээ ард “нуугдсан” эр хүнийг төлөөлдөг. Тэгэхдээ энэ эрхэм, Тетчерийнх хэмээх өрх гэрийн тэргүүн, эхнэрийнхээ найдвартай ар тал, түшиг тулгуур нь байсан юм.

Тэрээр өөрийгөө “Ерөнхий сайдын тоормозон дээр тавьдаг хөл нь” гэж хэлсэн байдаг. Албаны дэг журмаар бол Дэннис гэргийнхээ ард гурван алхмын зайд явах ёстой, асуултанд нь маш товч тодорхой хариулна, төрийн хэрэгт хошуу дүрэх ёсгүй. Ер нь Дэннис дуу цөөтэй, виски уухаас ер буцдаггүй, гольф тоглох хорхойтой, сэтгэлийн хөдөлгөөнөө огт ил гаргадаггүй жинхэнэ англи хүн байв. “Та хоёрын хэн нь өмд өмсдөг вэ?” гэсэн сэтгүүлчдийн өдөж сөдсөн мэт асуултанд Дэннис “Би өмсдөг, би бас өмдөө угааж, индүүддэг” хэмээн хариулсан гэдэг. “Төмөр хатагтайтай амьдрах хэцүү юу?” гэж асуухад Дэннис “Ертөнц, гэр бүл хоёр Маргаретыг өөр өөр нүдээр хардаг юм. Ертөнц түүнийг “төмөр хатагтай” гэж нэрлэдэг. Хүүхдүүд нь болохоор ээж гэдэг. Би түүнийг энхрийлэн дууддаг” гэсэн байна. Тэдний гэрлэснийг ашиг хонжоо харсан үйлдэл гэж үздэг хүн маш олон байлаа. Гэвч хос хоёр 52 жил хамт амьдарсан нь энэхүү таамаглалыг няцаасан юм.

Тэд 1952 онд ихэр хүүхэдтэй болсон бөгөөд охиноо Кэрол, хүүгээ Марк гэж нэрлэжээ. Харамсалтай нь үүнээс олон жилийн хойно Марк нь машины уралдаанд оролцохоор Африк руу яваад сураг тасарсан юм. Английн тусгай алба бүхэлдээ эрэл сурал болсон билээ. Энэ хүү эцэг, эхээ нэлээд зовоосон. Эцэст нь аргаа барсан эцэг нь фирмээ залгамжлуулж өгөөд далайн чанад руу явуулж, Марк тэндээ гэрлэж сая нэг юм цэгцэндээ орсон гэдэг.

Марк 52 настай байхдаа Экваторын Гвинейд төрийн эргэлт зохион байгуулсан гэж сэжиглэгдэн шоронд суух ял авч байлаа. Цаазлуулах аюул дор бүтэн хагас жил болсны дараа ээж нь 165 мянган фунт стерлинг төлж байж энэ аюулаас холдуулсан байна. Охин Кэрол нь “төрийн өндөр эрх мэдэл бүхий ээжээсээ болж бусдын адил байж чаддаггүй байсан” гэж бүх насаараа гомдлох аж.

Тэрбээр сайн суралцаж, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн байна. Нэг үгээр хэлбэл охин нь Ерөнхий сайдын хүүхэд байснаараа ямагт буруутдаг байсан бол хүү нь харин ч ээжийнхээ нэр сүрийн далбаан дор амьдардаг байлаа. “Энэ хоёр хүүхдийг гэдсэндээ тээж явсан есөн сарыг л би тэдэндээ зориулсан” гэж Маргарет сүүлд бичсэн байсан.

Төмөр хатагтайн улс төрийн амьдрал

Парламентын босгоор алхах гэсэн Тэтчерийн анхны оролдлого 1950 онд бүтсэнгүй. Тэгсээр 1959 онд 32 настайдаа тэр өндөр босгыг давж чадсан юм. Нийслэлийн Финчли тойргоос Парламентын доод танхимд оржээ. Энэ үүргээ 1992 оны 11 дүгээр cap хүртэл ээлж халаагүйгээр гүйцэтгэсэн билээ. Английн хааны титэм Елизаветад шилжихэд Маргарет “Бүсгүйчүүд ээ, сэрцгээ. Сангийн юм уу гадаад хэргийн сайдаар яагаад эмэгтэй хүн ажиллаж болохгүй гэж” гэсэн агуулгатай нийтлэл бичиж байжээ.

Авъяастай, чиглэсэн зорилготойгоос илүү юмгүй залуу Маргарет консерваторчууд дотроо төдийлэн алдаршихгүй байлаа. Өөрийгөө хэн болохыг харуулах боломжийг түүнд олгохгүй байсан ч байж мэднэ. Үнэндээ тэтгэвэр хариуцсан орлогч сайд Маргаретэд яаж ч өөрийгөө харуулах боломж гарах билээ. Консерваторчууд 1970 онд засгийн эрхэнд дахин гарч Ерөнхий сайд болсон Эдвард Хит боловсролын сайдаар Маргаретыг томилов. Тэгэхэд “төмөр хатагтай”-д нэр хүнд, албан тушаалынхаа оргилд хүрчихсэн мэт санагдаж байсан гэдэг. Эр хүний замын хүзүү урт гэдэг шиг Мэггигийн улс төрийн зам ч бас урт байжээ. Хожим нь дурсамж зохиолдоо “Оргил дээр суудал олон байдаггүй гэж хүмүүс боддог. Тэд амжилт бүтээл, алдар нэр хүндийн оргилыг Эверест шиг ойлгодог. Тэгвэл тэр оргил дээр сул суудал зөндөө байдаг юм. Гагцхүү шатны нэг гишгүүрээс нөгөө рүү нь уйгагүй өгсөх хэрэгтэй” гэж бичжээ. Төмөр хатагтай бусдын л адил шатны нэг гишгүүрээс нөгөө рүү нь өгссөн.

Боловсролын сайд байхдаа төсөв хэмнэх шаардлага гаргасныхаа хариуд “сүүний хулгайч” хоч зүүсэн юм. Тэтчерийн энэ “санаачлага” 19 сая ам.доллар хэмнэх боломж төрдөө олгосон юм гэнэ лээ. Татвар төлөгчдийн мөнгийг сул асгуулахгүйн төлөө түүний гаргадаг “харамч” байдал хүмүүсийн дургүйг их хүргэдэг байж. Нэг удаа түүн рүү тоосго шидсэний ул мөр одоо ч эгмэнд нь байдаг аж. Түүнийг Парламентын гишүүн болоход “Дахиад л нөгөө чөтгөр шиг авгай…” гэсэн үг танхимд дуулдаж байсан гэдэг.

Халамжит хань Дэннис нь “Энэ бүхнийг орхиод энгийнээр амьдарч болохгүй юу” гэхэд Маргаретын хацар дээгүүр нулимс урсаж байсан ч “Би тэгж бодохгүй байна. Намайг хэзээ ч, хэн ч хүсэл зоригийн минь эсрэг явуулж чадахгүй” гэж хариулж байжээ.

Ерөнхий сайд Хитийн танхим 1974 онд уналаа. Сонгуульд лейбористууд ялав. Ялагдсанааса хойш Эдвард Хит намдаа нэг жил хэртэй ажиллав. Зах зээлийн чөлөөт байдлын эрх ашгийг зөнд нь орхисон гэж Хитийг зэмлэдэг хүн намд нь олон байлаа. 1975 онд Хит намын тэргүүний албаа орхихоор шийдлээ. Гол өрсөлдөгч нь санал хураахаас өмнөхөн намын даргын суудал руу өрсөлдөхөөсөө татгалзсан тул Маргарет зоримог алхам хийж өөрийн нэрийг санал болгохоор шулууджзэ. Тэрбээр өөрийнхөө санасандаа хүрч чадлаа.
Маргарет олонхийн санал авч намаа тэргүүлэх боллоо. Чухам тэр цагаас хойш “төмөр” хатагтай гагцхүү урагшаа зүтгэж эхэлсэн юм. Ийнхүү Маргарет Тэтчер 1979 онд Их Британийн Ерөнхий сайд болсон түүхтэй.

Ерөнхий сайд байх үеийнхээ эхээр тультраа хэлтэйгээрээ онцгойрч байв. Түүний үг хэлэх, илтгэл тавих өнгө аяс нь сургааль айлдах лугаа, өөрөөр хэлбэл анги удирдсан багш ярьж байх мэт санагдана. Маргарет үгээ зөөн алгуур ярина. Тэрбээр өөрийн эрс зоримог зангаараа орчин тойрноо цэвэрлэж эхэлсэн байна. Британийн эдийн засгийг эрүүлжүүлэх жорыг нь зөвшөөрөөгүй бүхнийг танхимаасаа зайлуулжээ. Түүний жор нь улсын төсвийг эрс хязгаарлаж, нийгмийн хэрэгцээнд зориулах, өмчийг хувьчлахаас бүрдэж байв. “Хэрэв бүх юм эцсийн эцэст минийхээр л байх юм бол би тэвчээртэй байж чадна” гэж “төмөр” хатагтай хэлж байлаа.

1976 онд ОХУ түүнд “Улаан тугийн одон”-гоо хүртээхэд Маргарет “Коммунизмын эсрэг аянга” хэмээн нэгэнт алдаршаад байсан юм. “Би үдэш өмсдөг ногоон даашинзтайгаа, нүүрэндээ оо энгэсэг бага зэрэг түрхчихээд үсээ намируулан та бүхний өмнө зогсож байна. Хэн намайг “төмөр” хатагтай гэхгүй байх вэ?” гэж Лондонд болсон нэгэн хүлээн авалтан дээр хэлсэн нь хүмүүст их л аятайхан санагдсан гэдэг.

“Төмөр” хатагтай гэдэг алдартай хоч нь түүний санаанд нийцдэг байж л дээ. Түүнийг элдвээр өргөмжилсөн нь тун их. Английг цөмийн зэвсэг эзэмших эрхтэй байлгах, Америкийн далавчит пуужинг байрлуулахыг тууштай дэмжиж байсных нь төлөө “Плутонийн шар үст” хэмээж, эмэгтэй хүнийхээ төрөлх чанарын цаана эр хүний араншинг нууж байдгийг нь харуулах гэхдээ “өндгөө дарсан Атилла” гэж хүртэл нэрлэж байжээ. Сүүлчийн хочийн тухайд Маргарет өөрөө “эр тахиа орилдог байж болно, харин өндгөө эм тахиа л тээдэг” гэж хэлсэн тухай яриа бий.

Францын Ерөнхийлөгч асан Франсуа Миттеран “Түүний уруул нь Мэрилин Монрогийнх, нүд нь Калифатрагийнх” /Ромын эзэн хаан агсан/ гэж хэлснийг хамгийн оновчтой зүйрлэл гэж үздэг. Эдийн засгийн салбарт Тэтчерийн гаргасан хүчин зүтгэл, түүний тавьсан үндэс суурь хожмоо Английн эдийн засгийг сэргээсэн юм. Тэтчеризм гэдэг үг ч эдийн засгийн шинжлэх ухааны нэр томъёо болсон. Түүнийг ерөнхий сайд болохоос өмнө Британи үнэн чанартаа хаант улс биш, харин Үйлдвэрчний эвлэлүүдийн Бүгд Найрамдах Улс болчихсон байлаа. Алдагдалтай ажиллаж байсан уурхайнуудыг хаахыг эсэргүүцсэн уурхайчдын бослогыг Тэтчер 1984 оноос 1985 онд хатуу ширүүнээр зогсоосон билээ.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хүчийг ч сулруулав. Аж үйлдвэрийн томоохон салбаруудыг хувьчилж, татварыг багасгаж, эдийн засагт төрийн оролцоог хамгийн бага болгосноор Англид өрсөлдөөнт орчин, орчин цагийн капитализмыг бий болгож чадсан билээ. Ажил хэрэгч уур амьсгал бүхэлдээ эрс өөрчлөгдөж, хөдөлмөрийн зах зээл бүрэн шинэчлэгдэв. Эдийн засагчдын үзэж буйгаар чухамхүү Тэтчеризм л Их Британийн эдийн засгийн таатай байдлын эх сурвалж болсон бөгөөд түүний үр дүнг одоо хэр нь амссаар байгаа юм. Тэтчерийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь АНУ-тай “онцгой” харилцаатай байх явдал байлаа. Рональд Рейгантай түүний тогтоосон нөхөрлөл домог болж үлдсэн. Тэтчер “Энэ хүнтэй хамтарч ажиллаж болно” гэсэн алдарт үгээ хэлж, Михайл Горбачевыг талархан хүлээж явсан билээ.

Сэтгүүлч охиндоо 2003 онд Тэтчерийн өгсөн сүүлчийн ярилцлагыг эргэн саная. Телевизийн тэр нэвтрүүлэг нөхрийнх нь дурсгалд зориулагдсан байсан болохоор л Тэтчер тэгэхэд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн ажээ.

Ярилцлагын төгсгөлд ээждээ Кэролийн тавьсан асуулт нь түүнийг огцруулсан тухай асуудлыг хөндсөн байсан. Энэ асуултыг тавих хүртэл идэвх тун муутай, гунигтай мэт байсан Тэтчер тэр даруйд өөрчлөгдөж, нүдэнд нь олон жилийн өмнө байсан оч сэргэн гэрэлтээд, дуу нь ч өнөө эрх мэдэлтэй байх үеийнх шигээ хатуу хахирган болоод “Хэрэв улс төрөөр хоолоо олж идье гэж байгаа бол ар нуруу чинь хутга шаана гэдгийг ямагт бодож явах ёстой. Намайг Парист байхад намын удирдлагаас зайлуулах зорилготой санал хураалт Парламент дахь фракцид болж байсныг би хэзээ ч мартахгүй. Британийг би эдийн засгийн доройтлын намгаас татан гаргаж, өөдлөн дээшлэх өндөрлөг өөд өгсүүлснээс хойш бараг 11 жилийн дараа энэ үйл явдал болсон юм шүү. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд хэцүү мөч байсан. Би үүнийг мартахгүй, өршөөхгүй” гэж хэлсэн юм.

Английн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер сүүлийн үед олон түмний нүдэнд харагдахаа огт больсон. Түүний тархины цусан хангамж муудсаны улмаас сэтгүүлчидтэй ярилцах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг нь эмч нар хориглосон байна. Нэг намынх нь хамтран зүтгэгч Ерөнхий сайд асан Эдвард Хитийн шарилыг нутаглуулах үед хүмүүс түүний барааг хамгийн сүүлд харсан аж.

Тавин хоёр жил хамт амьдарсан нөхрөө алдсанаас хойш бие нь ч, сэтгэл санаа нь ч сайнгүй байх болсон хэмээн охин нь дурьдсан байдаг. Охиных нь ярьснаас үзвэл Маргарет Тэтчер одоо ганц бие, газар авсаар буй өвчиндөө шаналсан эмгэн болсон гэнэ.

“Төмөр хатагтай” гэгдэх энэ улс төрийн зүтгэлтэний 80 насны ой 2005 оны аравдугаар сарын 13-нд болж өнгөрсөн билээ. Түүний 80 насны ойг Английн хэмжээнд тэмдэглэсэн юм.

Эцэст нь хэлэхэд Маргарет Тэтчер бол Их Британийн улс төр, эдийн засгийн өнөөгийн дүр төрхийг бий болгоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн түүхэн бие хүн гэдгийг түүний анд нөхөд нь ч, дайснууд нь ч гэсэн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм.

Э.Нарантунгалаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан