Туркийн алдарт геологич, газар зүйч, Истанбулын Техникийн ИС-ийн Проф. А.М. Желаль Шэнгөрийн 2016 онд хэвлүүлсэн “Ард Түмэн Хэрхэн Амиа Егүүтгэдэг Вэ?” хэмээх сонирхолтой номоос дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Тус ном боловсролын салбарыг буруу чигт залбал урт хугацаанд ард түмэн амиа егүүтгэсэнтэй ижил уршигт хүргэдгийг БНТУ-ын сүүлийн 60 жилийн туршлага дээр үндэслэн тайлбарлажээ.
Хамгийн сүүлд Орост аялахад үргэлж бодогдсон асуултуудын нэг нь эрдэмтэн хүн яах гэж судалгаа хийдэг вэ байв. Заримдаа тэд судалгаагаа гайхмаар нөхцөлд явуулдаг. Орост цалин нь хэдэн зуун ам.доллар ч хүрэхгүй мэргэжил нэгтнүүдийнхээ баяр баясгаланг нүдээр үзэх бүрд энэ асуулт толгойд орж байв. Ийм хүмүүс биднээс юугаараа ялгаатай юм бол?
Агуу Пeтр хаан Европ маягийн сэтгэлгээний хэлбэр, дүрэм журмын түвшин дэх бүх элементийг ард түмэндээ танилцуулсан. Хувцас хунaрын өөрчлөлтөөс эхлээд Оросуудын гоёл болсон сахлыг нь хүртэл тайрсан. Үүнтэй зэрэгцээд Шинжлэх Ухааны Акaдеми байгуулж, доторxыг нь Европын тэргүүлэгч тархинуудаар дүүргэсэн. Оросын ШУА байгуулагдахад нэг ч Орос байгаагүй, энэ байдал олон жилийн турш үргэлжилсэн.
Агуу Пeтр хаан Европ маягийн сэтгэлгээний хэлбэр, дүрэм журмын түвшин дэх бүх элементийг ард түмэндээ танилцуулсан.
Оросын эзэнт гүрэн Пeтрээс хойш ч гэсэн ШУА-ийг анхаарсан хэвээр байхын сацуу тэдний хийсэн судалгаа бүрийг чухалчилсан. Цагаан алт гүйлгээ хийдэг мөнгөний үндсэн элемент болох боломж нээгдэхэд Сангийн сайд Канкрин гүн дэлхийд алдартай газар зүйч Александр фон Гумбольдтыг мэргэжил нэгт хоёр нөхдийнх нь хамт 1829 онд Орост урин авчирсан юм. Эзэн хааны өөрийнx гарын үсэгтэй зарлигаар Гумбольдтод хүссэн газраа үзэx, хүссэнээ хийх эрх мэдэл олгон, бүх зардлыг нь Оросын Эзэнт Гүрэн гаргажээ. Үүний хариуд түүнээс мэдрэмжээрээ судалгаа хийхийг л хүсэн хүлээж байв. Хэрэв эндээс Орост ашигтай үр дүн гарвал хангалттай гэж үзэхээр эзэнт гүрний удирдлага шийдсэн байв.
Оросууд 19-р зууны сүүлээр дэлхийн түүхэн дэх хамгийн том төмөр замын төсөл болох Транс-Сибирийн шугамын ажлыг эхлэхээс өмнө тавих замын дагуу 1000 км өргөнтэй геологийн судалгаа хийсэн. Энэ судалгааг хийсэн эрдэмтэд өнөөдөр дэлхийд нэрээ дуурсгасан Иностранцев, Обручeв, Краснополки, Зайцев, Дерявин зэрэг луугар амьтад. Эднээс ч гэсэн мэдрэмжээр геологийн судалгаа хийхийг л хүссэн. Үг дүнг нь төмөр замын газар хэлэлцэхээр тохиролцжээ. Эцэст нь 30 гаруй боть, асар том бүтээл гарч, Азийн геологийн бүтцийг ойлгоход чухал хувь нэмэр оруулсан байна. Ташрамд нь Оросын алт, нүүрсний олборлолт нэмэгдсэн юм. Энэ хооронд мэдээж төмөр замын ажил маш амжилттай дууссан.
Хувьсгалаас хоёр жилийн дараа алдарт геологич Иностранцев амиа хорлов. Олон арван чухал хүмүүс Гулагт цөлөгдөв. Зөвлөлт Холбоот улс геологийн салбарт их ажил хийсэн нь үнэн. Гэхдээ ...
Коммунист хувьсгал өнгөц харахад геологид өгсөн ач холбогдлыг нэмсэн юм. Гэхдээ төp засаг геологичдод мэдрэмжээрээ судалгаа хийхийн оронд ард түмэнд хэрэгтэй судалгаа хийхийг даалгаж байв. Төслүүдийг эрдэмтэд биш улс төрчид боловсруулж, төлөвлөгөөнд тусгаж байв.
Энэ өөрчлөлт төд удалгүй үр дүнгээ үзүүлсэн. Хувьсгалаас хоёр жилийн дараа алдарт геологич Иностранцев амиа хорлов. Олон арван чухал хүмүүс Гулагт цөлөгдөв. Зөвлөлт Холбоот улс геологийн салбарт их ажил хийсэн нь үнэн. Гэхдээ чанарын хувьд хурдацтайгаар баруунд хийж байсны ард хоцрох болж, амжилт нь хувь хүмүүсийн чадвараар хязгаарлагдаж үлдсэн. Оросын геологийн салбар идеологийн шинжтэй маргаанд орооцолдож, тектоник хавтангийн хувьсгалыг алгасав.
1970-аад оны үед л нөхцөл байдал иймд хүрснийг ойлгоцгоож, геологичид нь дахин “шинжлэх ухааны төлөө шинжлэх ухаан” гэсэн байр суурьдаа буцаж эхэлсэн юм. Гэвч алдсан боломж, хугацаагаа нөхөж чадаагүй. Зөвлөлт барууны орнуудын эдийн засгийн хүчтэй өрсөлдөж чадахгүйд хүрч, түүx болон хоцорсон. Өнөөдөр Оросын геологийн салбар дахин эзэнт гүрний үеийн алдар хүнддээ буцаж хүрэхээр тэмцэж байна.
Шинжлэх ухаан зөвхөн судлаачийн хувийн сонирхлыг тайлах зорилготой байвал үргэлж томоохон үр дүн гаргаж чадна. Өнөөдрийн Орост миний харсан сэтгэл хөдлөл дахин нэг удаа зөвхөн өөрсдийн сонирхлын хойноос гүйж чадаж байгаа хүмүүсийн баяр баясал мөн.
Өнөөдөр АНУ-ын гаргаж буй томоохон амжилтуудыг хар. Тэдний ихэнхийнх нь цаана Европынхны гарын үсэг харагдана. Үүний шалтгаан нь хоёр тив хоорондын уламжлалын зөрүү юм. АНУ-д, тэр дундаа 20-р зуунд мөнгөөр шинжлэх ухаан хийх уламжлал хөгжсөн. Харин Европт дотроос гарч буй сонирхлыг хангах уламжлал. Үр дүнд нь АНУ их хэмжээний өгөгдөл цуглуулсан, Eвроп бол чухал санаанууд боловсруулсан.
Мэдээж шинжлэх ухаанд ажиглалт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ салбарт хамгийн хэцүү нь оригинал санаа гаргаж тавих. Энэ зөвхөн дотроос гарч ирэх хүслийн үндсэн дээр л бүтэх ажил. Тийм учраас их сургуулиуд, бусад судалгааны байгууллагуудыг хяналтдаа байлгах хүсэлтэй нөхдүүд, ийм хяналт нь бүтээлч сэтгэлгээнд хор учруулна гэдгийг мэдэх ёстой.
Нийгэм чөлөөт судалгаанаас өөрийн хувийг хүртэнэ. Үүнээс илүү ихийг хүлээх нь боломжгүй хэрэг.
Эx сурвалж: "Bir Toplum Nasıl İntihar Eder?" (Ka Kitap, 2016).