Дэлхийн түүхэд нэгдүгээр сарын 30-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1933 оны нэгдүгээр сарын 30. Адольф Хитлер Германы Ерөнхий сайд болов
Германы Ерөнхийлөгч Пауль фон Хинденбург "Герман ажилчдын үндэсний социалист нам"-ын тэргүүн Адольф Хитлерийг 1933 оны нэгдүгээр сарын 30-нд Германы Ерөнхий сайдаар томилов.
Герман төдийгүй дэлхийн түүхийг өөрчилсөн уг явдал Хитлерийн хүчийг нэмсэн. Түүний нэг намын тогтолцоотой улс болж, төрийг халах үзлийг ард иргэд нийтээрээ дэмжиж байв.
Хитлер удирдагч болсон даруйдаа Засгийн газрын армийн хүчийг нэмэгдүүлж, зөвхөн Нацистуудаас бүрдэх удирдлагуудыг томилсноор түүнийг зогсоох сөрөг хүчин үгүй болсон.
1945 оны нэгдүгээр сарын 30. 9000 хүнтэй хөлөг онгоц живэв
Германы цэргийн тээврийн усан онгоц "MV Wilhelm Gustloff" 1945 оны нэгдүгээр сарын 30-нд Зөвлөлтийн S-13 шумбагч онгоцны халдлагад өртөж 9400 хүн амь үрэгдсэн.
Балтын тэнгист Германыг чиглэн явсан онгоцоор Зүүн Прусс, Литви, Латви, Польш, Эстони дахь Германы иргэдийг тээвэрлэж байв.
Уг явдал түүхэд нэг онгоц живсний улмаас хамгийн олон хүн нас барсан осол болон бүртгэгдсэн ба хөлгийн багийнхан 1252 хүнийг аварчээ.
1972 оны нэгдүгээр сарын 30. Цуст ням гараг
Шүүх хурал хийхгүйгээр цагдан хорьж буй Их Британийн бодлогыг эсэргүүцэн жагсаж байсан зэвсэггүй иргэд рүү цэргүүд 1972 оны нэгдүгээр сарын 30-нд гал нээж 13 хүн амь үрэгдсэн.
Британийн Засгийн газрын тушаалаар жагсаалыг тараах үүрэг авсан цэргүүд иргэдийг ялгалгүй буудаж байсан бөгөөд эл өдрийг "Цуст ням гараг" хэмээн нэрийддэг.
Уг явдал дэлхий дахины анхаарлыг татаж Ирландад бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн ба Дублин хот дахь Британийн элчин сайдын байрыг хоёрдугаар сарын 2-нд галдан шатаасан.