gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ОУВС 224 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Эдийн засаг
2009-03-09
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-03-09

Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Доминик Стросс-Кан манай улсад 224 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тухай бямба гаригт мэдээлсэн юм. Энэ талаар ОУВС-ийн Ази Номхон далайн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Нажел Чолк, Сангийн сайд С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Эрдэнэсүрэн, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж болон ОУВС-ийн мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Засийн газар макро эдийн засгийн хоёр хэсэг бүхий зоримог зорилтот хөтөлбөрийг манай улсад ажиллаж байгаа ОУВС-ийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан байна.

Тус сангийн захирлуудын зөвлөл ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо болох олон улсын хандивлагчдын уулзалтын дараа хөтөлбөрийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байгааг тэд дурьдсан.

Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас зэсийн үнэ богино хугацаанд огцом унасан нь Монгол Улсын эдийн засаг, төсөв гадаад экспортын тэнцэлд сөрөг нөлөө, үр дагавар үзүүлж байгааг мэргэжилтнүүд дүгнэлээ. Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлэх татварын орлого буурсны зэрэгцээ энэ онд экспортын орлого буурах төлөвтэй байгаа. Түүнчлэн санхүү, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд гадны хөрөнгө оруулалт буурч дэлхийн бусад орны адил манай улсын эдийн засгийн өсөлт ч саарах хандлагатай болохыг мэдээлэл хийх үеэр онцолж байлаа.

Энэхүү хөтөлбөрийг ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Хөтөлбөрт ямар асуудал тусгасан юм бэ?
-Энэ хөтөлбөрийг 18 сарын хугацаатай хэрэгжүүлнэ. Үндсэн дөрвөн зарчимд тулгуурлаж байгаа. Гол цөм нь 2009 он болон дараа жилийн улсын төсвийг тэнцвэржүүлэх бодлого баримтлах замаар төсвийг эрүүлжүүлж, алдагдлын тогтвортой түвшинд байлгахад чиглэнэ. Засгийн газраас төсвийн бодлогын хувьд институцийн тогтолцоог бэхжүүлэх замаар сүүлийн жилүүдэд гаргасан эдийн засгийн мөчлөг дагасан бодлогыг урт хугацаанд баримтлахыг зорьж байна.

Түүнчлэн нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох нь Засгийн газрын үндсэн хэсэг байх бөгөөд нийгмийн халамжийн бодлогыг шинэчлэх ажлыг эхлүүлэх юм. Засгийн газраас гаргаж буй хадгаламжийн баталгааны хамрах хүрэг оновчтой болгож банкны хяналт шалгалтыг сайжруулах замаар банкны системийг бэхжүүлэх гэсэн зарчмаар ажиллана.

-224 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг манай талаас гаргасан уу?

-ОУВС-д хүндрэлтэй нөхцөл байдалд олгох мөнгөний хэмжээг 300 дахин нэмнэ гэсэн заалт байдаг. Манай улс ОУВС-ийн гишүүн орны хувьд квотоо 300 дахин нэмэхэд энэ тоо гарч байгаа юм. Манай улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон улсын бусад санхүүгийн байгууллага хандивлагчдаас тусламж авах боломж нээгдэж байгаа гэсэн үг.

Ц.Мөнхзул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан