Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVI хороо, "Эко констракшн" ХХК-ний барьж байгаа барилгын хашаанаас их хэмжээний сум олджээ. Тус хашаан доторхи хаягдал төмөр авах цэгт сум байна гэсэн мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн газар дээр очиж шалгахад их бууны зургаан төрлийн 30 ширхэг сум байсан байна. Мөн нэг ширхэг онгоцны бөмбөг байсныг Зэвсэгт хүчний жанжин штабын Тэсэрч дэлбэрэх зүйлсийн эрэл хайгуул, устгалын бүлгийн даргаар ахалсан бүлэг устгахаар авч явжээ.
Энэ удаагийн тохиолдол анхны биш бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард тус газраас онгоцны бөмбөг хоёр, 100, 23 мм-ийн тус бүр 17, 60,82 мм-ийн тус бүр найман ширхэг нийт 52 сум олдож байсан билээ.