Шинэ ургацын ногоо худалдаалж буй иргэдийг худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор хангаагүй гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл өнөөдрөөс Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 1000 машины зогсоолд ногоо худалдаалахыг зөвшөөрсөн. Энэ талаар ногоочдоос тодруулав.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ногоочин Л.Гансувд:
“Манай гэр бүл гурван үеэрээ хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж байна. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас Орхон гол, Сэлэнгэ мөрөн үерлэсэн. Үүнээс болоод их хэмжээний ногоо усанд автсан. Харин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Шаамар, Орхонтуул сумдад хүнсний ногоо ахиу хураасан.
06.30-аас 20.30 хүртэл ногоогоо худалдаална.
Бид 1000 машины зогсоолд орж ирэхээс өмнө замын хажууд ногоогоо худалдсан юм. Машинтай хүмүүс ирээд ногоо авах гэхээр нэгдүгээр эгнээнд машин зогсох хориотой гээд тэднийг цагдаа нар хөөнө. Ингэснээр бидний ногоо зарагдахгүй. “Гялс машиных нь ард нэг шуудай төмс, лууван хийж болох уу?” гэхээр “Үгүй, явуул” гээд машиных нь зургийг дарж аваад торгууль бичнэ гэдэг. Торгуулснаас явлаа гэх хүмүүс олон. Өмнө жилүүдэд бид ногоогоо хурааж аваад зарна гэсэн бодолтой ирдэг байсан. Хаана зарж худалдаалахаа эртнээс шийддэггүй, боломжтой газраа ногоогоо худалддаг байв. Нэг газраа байнга зогсох боломжгүй, хөөгдөх тохиолдол ч бий.
Энэ жил Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга, төмөр зам, ногоочдын төлөөлөл уулзаж, гурвалсан гэрээ байгуулсан юм. Өнөөдрөөс бид 1000 машины зогсоолд ногоогоо худалдаалж байна. Ингэхдээ түрээс төлөхгүй, ашиглалтын зардал болох угаалгын өрөө ашигласан, ариутгалын зардлыг л төлсөн. Бидний тариалсан ногоо мөн эсэхийг тодорхойлох гарал үүслийн бичиг, нэмэлт химийн бордоо ашигласан эсэхийг шалгах үүднээс шинжилгээний бичиг шаардсан. Мөн КОВИД-той холбоотой хоёр тун вакцин хийлгэсэн байх, аюулгүй байдлаа сайн хангах зэрэг шаардлагуудыг тавьсан. Бүх бичиг баримт бүрдсэн бол энд зогсохыг зөвшөөрч байна. 06.30-аас 20.30 хүртэл ногоогоо худалдаална. Төв аймаг, Сэлэнгээс ногоочид ирсэн. Бусад нь ихэвчлэн ченжүүд байна.
Одоо сурталчилгаа хийх хэрэгтэй гэж бодлоо. Наймдугаар сарын 20-ноос “Дүнжингарав”, “Мишээл экспо” зэрэг төвд үзэсгэлэн худалдаа гардаг. Тэнд талбайг түрээслүүлдэг учраас иргэдэд мэдээллийг сайн түгээдэг юм билээ” гэв.
Төв аймгийн Баянцогт сумын иргэн П.Алтантулга:
“Ногоо худалдаа байнга ингэж явагддаггүй. Зөвхөн 7-9 дүгээр сар хүртэл шинэ ургацын ногоо худалдаалдаг. Гэтэл хэв журмын болон авто тээврийн цагдаа нар зогсож буй машиныг, дүүргийн мэргэжлийн хяналтаас худалдаалж буй иргэдийг хөөх тохиолдол байсан. Иймд бид ногоо зарах нөхцөл бүрдэхгүй байна гэсэн юм. Өмнө нь замаар дүүрэн ногоог замбараагүй зардаг байсан. Өнөөдөр 1000 машины зогсоолд ирснээр өмнөхөөсөө арай илүү цэгцтэй байна. Ногоо тариалахын тулд гурван улирал дамнан зовж зүдэрсэн хүмүүс чөлөөтэй ногоогоо худалдаалж болохоор байна. Худалдан авагч нар машинаа хураалгахаас айлгүйгээр тайван үйлчлүүлэх боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар 20 орчим ногоочин худалдаа эрхэлж байна. Сэлэнгэ, Дархан, Зүүнхараа, Баруунхараа, Батсүмбэрээс ногоочид иржээ” гэсэн юм.