МЭӨ 2737 онд Хятадын эзэн хаан Шен Нан санамсаргүйгээр цайг нээсэн гэдэг. Тэрбээр нэг өдөр цэцэрлэгт хүрээлэндээ буцалсан ус уугаад сууж байтал хажуугийн бутнаас навч хийсэн аяганд нь орсон аж. Навч буцалсан усыг хандлан, эргэн тойронд сайхан үнэр түгээхийг анзааран, ууж үзтэл сайхан амттай болсон байж.
Ингэж л цайг анх нээсэн байна. Амны цангаа, алжаал ядаргааг тайлж, нойр сэргээдэг гэж үнэлдэг гайхамшигт цайны түүх, ёс арвин их. Харин энэ удаад та бүгддээ бид цайны хүний эрүүл мэндэд хэрхэн гайхамшигтайгаар нөлөөлдгийг мөн дэлхийд нэрээ түгээгээд байгаа нэгэн цайны тухай танилцуулъя.
-Цайны ид шид-
Өдөрт хоёр аяга цай уух нь зөнөгөрөл болон альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг 55 хувиар, зургаа юм уу 10 аяга цай уудаг хүмүүсийнх 63 хувиар буурдаг аж. Цайнд байдаг байгалийн үл исэлдүүлэгч бодис болох полифенол нь хүний биед нөлөөлж тус өвчнөөс сэргийлэх “дархлаа” тогтоодог гайхамшигтай ид шидтэй.
Мөн бохирдсон арьсыг хурдан, сайн цэвэрлэе гэвэл хамба шарилж буюу балжингарам цэцгийн хандаар бэлтгэсэн цай хамгийн тохиромжтой. Энэ төрлийн цайны хандаар нүүрээ байнга шавшихад арьс цэвэрхэн болохоос гадна уян хатан болдог. Бас үрчлээнээс хамгаална.
Нүүрний тань арьс мэдрэмтгий бол хамба шарилж цэцгийн хандыг халуун усанд хийгээд толгой дээгүүрээ алчуур нөмөрч уураар нь ут. Хамар битүүрч, хоолой сөөх үед гурван дусал гавар хийгээд утвал бүр ч сайн.
Өдөржин алхаж, эсвэл удаан хугацаагаар зогссон бол орой унтахаасаа өмнө бүлээн хар цайнд хөлөө дүрж, эрээн булчингаа шавшвал цусны эргэлт сайжирна. Мөн хөлийн судас бүдүүрэх, тархины даралт ихсэх шинж илэрвэл оройд бүлээн хар цайгаар хөлийнхөө булчинг шавшаарай. Хөл тань амрахаас гадна сайхан унтаж амарна.
Өглөө босоход зовхи тань бүлцийж хавдсан байвал хар цай болон байхуу цайны шаараар 15 минут жин тавиарай. Энэ нь зовхины хаванг бууруулахаас гадна булчинг сулруулж, нүдний даралт ихсэх өвчнөөс сэргийлдэг сайн талтай.
Байхуу цайнд хавдрын эсрэг бодис агуулагдаж байж болзошгүй гэсэн нэгэн сонирхолтой судалгаа гарчээ. Байнга байхуу цай уудаг хүмүүс уудаггүй хүмүүсээс ойролцоогоор гурав дахин бага хавдар тусдаг гэсэн судалгаа гарсан байна.
Мөн зуны халуунд зохих хэмжээний цай ууж байх нь сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэр ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг ажээ.
-Тив дамнасан чанар-
Өдгөө дэлхийн бүх орон цайны ид шидийг мэдрэн улс үндэстний хэмжээнд өргөн хэрэглэдэг, олон жилийн чанарын бүтээгдэхүүнтэй болоод байна. Англи, Канадын цайны зах зээлд тэргүүлэгч байр суурийг, Австрали, АНУ, Польш,Франц зэрэг улсын цайны зах зээлд тэргүүлэгч тодорхой байр суурийг эзэлж буй нэгэн цай бол “Tetley” юм.
1822 онд үүсгэн байгуулагдсан 1837 оноос цай үйлдвэрлэлээ эхэлсэн эдүгээ
175 жилийн түүхтэй Британы цай үйлдвэрлэгч Тэтли компани (Tetley) 1953 онд дүрдэг ууттай цайны худалдааны ач холбогдлыг анх олж харан хэрэглэгчдийн бөөний хэрэглээнд нэвтрүүлсэн гэдэг.
Их британы цайны зах зээл дэлхийд хамгийн томд тооцогддог ба жилд 100,000 тн цай үйлдвэрлэж нэг тэрбум долларын борлуулалт хийдэг Тэтли нь Британий цайны зах зээлийн 30,0% эзэлдэг байна.
Түүнчлэн Тэтли брэндийн нэр хүнд Англи, Зүүн Европ, АНУ, Азийн зарим улс орон болон Өмнөд Африкийн улс орнуудад өдрөөс өдөрт байнга өсөн нэмэгдэж олон улс орны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн олон зуун жилийн түүхтэй жинхэнэ брэнд бүтээгдэхүүн гэдгээ харуулсаар байна.
Тэтли брэндийн гол баримтлах, үндсэн зарчим бол бүтээгдэхүүний чанар байдаг аж.
Хэрэв сонгосон цайны шошго нь Тэтли брэнд байвал дэлхийн хаана ч, хэн ч, хэзээ ч ямар үед ч цайны амт чанар дээд зэргийн чанартай сайхан амттай хэрэглэгчдийн шаардлага хэрэгцээнд нийцсэн байх ёстой гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Тэтли цайны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь албан ёсны дистрибьютор Глобал Бридж ХХК-ийн 319196 тоот утсаар лавлах боломжтой.