gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Спортын дунд сургууль нээлтээ хийв

Спорт
2009-03-03
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2009-03-03

Шинээр байгуулагдаж буй Төрийн өмчийн мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн нээлт өчигдөр өглөөний 08.00 цагт боллоо. Тус дунд сургууль нь Спортын төв ордны байранд хичээл сургалт, соёл, хүмүүжлийн ажлаа явуулах юм.

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 20.28. 17 дугаар зүйл, "Бага дунд боловсролын тухай хууль"-ийн 14.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүүхдийн спортын дунд сургууль байгуулах тухай" 2008 оны Е/13 тоот албан тоотыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 38 дугаар тушаалаар Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Олимпийн наадам, Азийн тоглолт, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын томоохон уралдаан, тэмцээнд Монгол Улсын нэр хүндийг өндөрт гаргах ур чадвартай өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэн гаргах, Биеийн тамир, спортын мэргэжилтэн бэлтгэх суурь боловсролыг олгох асуудал тус сургуулийн үйл ажиллагааны онцлог аж.

Тус сургууль нь спортын 14 төрлөөр өсвөрийн тамирчдыг бэлтгэн гаргах зорилт тавьж байгаа билээ. Гэвч эхний ээлжинд спортын 10 төрлөөр 200 гаруй сурагчдыг сонгон шалгаруулж элсүүлсэн байна. Үүнд 6.7.8.9 дүгээр ангиудад сурагчдыг бүртгэж эхний хичээлийн жилийн сургалттай эхэллээ.

Энэ хичээлийн жилийн тус сургуулийн хамгийн бага нь зургадугаар анги юм. Зургадугаар ангийн гурван бүлэгт шатар, даам, ширээний теннис, хөнгөн атлетик, хөл бөмбөг, гимнастикийн төрлөөр хичээлэх охид, хөвгүүд орсон байна. Сагсан бөмбөг, чөлөөт бөхөөр хичээлэх охид, хөвгүүд долдугаар ангид, Сонирхогчдын боксоор хичээллэх хүүхдүүд наймдугаар ангид, чөлөөт, жүдо бөхөөр хичээллэх хүүхдүүд есдүгээр ангид өчигдөрөөс сурч эхэллээ. Зургадугаар анги нь гурван бүлэгтэй бол 7.8.9 дүгээр ангиуд нь нэг бүлэгтэй юм байна. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд энэ хичээлийн жилд охидыг бүртгэж аваагүй ажээ.

Н.Отгонбаатар 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан