gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Цус тээвэрлэж, хүний амь аврах дроны АНХНЫ НИСЛЭГИЙГ үйлдлээ

О.Хандмаа
Эрүүл мэнд
2021-04-28
22045
Twitter logo

Цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эмнэлгүүдэд шуурхай хүргэх зориулалттай дроны анхны нислэгийг хийлээ.

Нийслэлчүүд бид зарим тохиолдолд автомашины зам дээр ТЭГ зогсолт хийдэг. Өвчтөний алтан амийг аврахаар цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэн яваа машинуудад энэ нь амаргүй даваа. Тэгвэл шаардлагатай тохиолдолд цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэж, эмнэлэг рүү шуурхай хүргэх боломж бүрдлээ.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг ашиглах нь цус, цусан бүтээгдэхүүнийг захиалгын дагуу тээвэрлэх зардал, хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлын ачааллыг багасгах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэх ач холбогдолтой аж.

“Карбон Композитс” компанийн монгол инженерүүд ур ухаанаа шингээж, мэргэжлийн өндөр түвшинд дроны техникийн ажлыг хариуцан хийжээ.  

НИЙТДЭЭ 11 МЯНГА ГАРУЙ АМ.ДОЛЛАРААР УГ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2020 оны нэгдүгээр сард ЦССҮТ-ийн Ерөнхий захирал, “Нарлаг Улаанбаатар Ротари” клубийн 2020-2021 оны Ерөнхийлөгч, “REDrone” төслийг санаачлагч Н.Эрдэнэбаяр “Төслийн санааг анх 2018 онд олон улсын хуралд оролцох үеэрээ бодож олсон. Африкийн Рванда улсад дроноор цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг гэх мэдээллийг сонсож байсан.

Үүнээс улбаалаад түгжрэл ихтэй нийслэл хотдоо яагаад ийм тээвэрлэх аргыг ашиглаж болохгүй гэж бодсон. Миний бие яг энэ үед дэлхий нийтэд 1,2 сая гаруй гишүүнтэй Ротари олон улсын байгууллын гишүүн болох завшаан тохиолдсон юм. Тус байгууллага нь Засгийн газруудын хүрч чадахгүй асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг.

4G сүлжээтэй л бол боломжит хүссэн газраа дроныг буулгаж болно.

Ингээд “Нарлаг Улаанбаатар Ротари” клубийн гишүүн болсноор 2020 онд төслөө олон улсын төслийн шалгаруулалтад илгээсэн.  Улмаар дэмжих боломжтой хамгийн сайн төслөөр шалгарч, тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдүүлж чадсан.

Улмаар шаардлагатай үлдсэн санхүүжилтээ босгоход “Тамир Ротари” клуб, “Улаанбаатар Ротари” клуб, “JCI Capital”, 9,10 дугаар бүс байгууллагууд тус бүр 1000 ам.доллар хандивласан. Түүнчлэн ЦССҮТ, “Нарлаг Улаанбаатар Ротари” клуб үлдсэн санхүүжилтээ босгосон. Нийтдээ 11 мянга гаруй ам.доллараар уг төсөл амжилттай хэрэгжиж байна.

Энэ төслийг хэрэгжүүлснээр хоёр үндсэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, Гамшиг осол тохиолдож яаралтай тусламж хэрэгтэй болсон үед шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг шуурхай хүргэх боломж бүрдэж байна. Үүнд техникийн шийдлүүдийг шигтгэж өгсөн. 4G сүлжээтэй л бол боломжит хүссэн газраа дроныг буулгаж болно.

Хоёрдугаарт, Цар тахлын үед халдварын сэргийлэлт, хяналт талаасаа маш их ач холбогдолтой.

Хамтран ажилласан хамт олон, албан байгууллагуудад талархлаа илэрхийлье” хэмээлээ.

АНХ ХӨӨРГӨСӨН ГАЗРААС 500 МЕТРИЙН ӨНДӨРТ НИСЭХ БОЛОМЖТОЙ. ХАМГИЙН ДЭЭД ХУРД НЬ 56 КМ/ЦАГ

“Карбон Композитс” компанийн инженер Б.Цэнд-Очир“Карбон Композитс” компанийн инженер Б.Цэнд-Очир, Энэ дрон нь гар утасны 4G сүлжээг ашиглан нисдэг. 3-5 кг ашигтай ачааг авч, 60 минутын турш нисэх боломжтой. Суурин компьютер, нөтбүүкээс дроныг удирдах боломжтой. Дроны эх биеийн карбон хэсгүүдийг Монголд хийсэн. Харин удирдлага, мотор зэрэг цахилгаан хэрэгслүүдийг гаднаас худалдаж авч, угсарсан.

Ямар нэгэн хүнд цус нэн шаардлагатай болоход уг дроноор цусыг зөөвөрлөн ГССҮТ рүү 3-5 минутад нисэж очих юм. Цаг хугацаа хэмнэж, хүний амь аврах чухал хэрэгсэл.

Салхины хязгаарлалт 9 м/с байна. Бороотой үед цагт 1 см хур тунадастай нөхцөлд нисэх боломжтой. Моторын хэсэг нь усны хамгаалалттай. Хүйтний үед батарейн дээр нь батарей халаагуур нэмж залгаад ажиллуулах боломжтой. Уг дрон 15 кг орчим жинтэй, өөр дээр нь 4,5 м2 талбай бүхий шүхрийг суурилуулсан. Дрон унах тохиолдолд шүхэр автоматаар дэлгэгдэх юм. Шаардлагатай тохиолдолд гар аргаар, механик байдлаар шүхрийг дэлгэх боломжтой. Анх хөөргөсөн газраас 500 метрийн өндөрт нисэх боломжтой. Хамгийн дээд хурд нь 15 м/с буюу 56 км цагийн хурдтай нисэх боломжтой.

ЦССҮТ-ӨӨС 20 КМ ДОТОРХ БҮХ ЭМНЭЛГҮҮДЭД ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯМАР Ч СААДГҮЙ ХҮРГЭНЭ

“Нарлаг Улаанбаатар Ротари” клубийн 2020-2021 оны нарийн бичиг Б.ОчирТөслийг хэрэгжүүлэгч “Нарлаг Улаанбаатар Ротари” клубийн 2020-2021 оны нарийн бичиг Б.Очир, Яаралтай хэрэгцээтэй байгаа цус, цусан бүтээгдэхүүнийг шуурхай бөгөөд аюулгүй тээвэрлэн хүргэх боломж бүрдлээ. Уг дрон нь маш их нарийвчилсан судалгааны үндсэн дээр бий болсон даацын тээврийн дрон юм. ЦССҮТ-өөс 20 км доторх бүх эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүнийг ямар ч саадгүй хүргэнэ.

Энэ төслийг “Тамир Ротари” клуб, “Улаанбаатар Ротари” клуб, “JCI Capital” байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн. Төслийг хэрэгжүүлэхдээ сургалтуудыг зохион байгуулж, мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

ХЭВИЙН ҮЕД ӨДӨРТ 100-150 ХҮН ЦУСАА БЭЛЭГЛЭДЭГ БАЙСАН. ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ӨДӨРТ 50-60 ДОНОР ЦУСАА БЭЛЭГЛЭЖ БАЙНА

ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.ТунгалагЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг, Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цусаа өгөх иргэдийн тоо буурч байна. Хэвийн үед өдөрт 100-150 хүн цусаа бэлэглэдэг байсан. Хөл хорионы үед өдөрт 50-60 донор цусаа бэлэглэж байна. Баянзүрх, Сүхбаатар гэсэн цус цуглуулах 2 төв ажиллаж байна. Хөл хорио тогтоосон ч эмнэлгээс ирж буй цус, цусан бүтээгдэхүүний захиалга буурахгүй байгаа. Манайх 30 гаруй төрлийн цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэлээ.

2013 онд буюу ЭМСХХ-5 төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө манай улсын нийт донорын тоо 20 мянга байжээ.
 
2016 онд 32 мянга гаруй донор цусаа бэлэглэж, 2020 онд энэ тоо 35600 болсон байна. Доноруудын эгнээ ингэж өргөжсөн тул одоо ЦССҮТ, цусны салбар төвүүд донорын эрэлд гарах шаардлагагүй болсон. Мөн нийт доноруудын 65 хувь нь байнгын донорууд буюу тогтмол хугацаанд цусаа өгдөг донорууд байгааг мэргэжилтнүүд онцлов. Нийт доноруудын дунд байнгын доноруудын эзлэх хувь нэмэгдэх нь цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тасралтгүй нөөц бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан