Өнөөдөр Эх орончдын өдөр. Тэртээ 1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр МАХН байгуулагдсан. Өдгөө энэ өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.
Эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Эх оронч үзэл гэж ямар үзлийг хэлэх вэ. Эх орон хаанаас эхлэх вэ гээд олон асуулт энэ өдрийн нэрнээс үүдэн гарна. Энэ асуултыг уншигч та өөртөө тавиад үзээрэй. Та эх оронч хүн мөн үү. Таны хувьд эх орон хаанаас эхлэх вэ.
Шинэ цаг үеийн та бидэнд буу зэвсэг мөрлөн эх орноо хамгаалах хэрэг гарахгүй ч бодол сэтгэлээ чилээн эх орноо хамгаалах шаардлага яах аргагүй байх биз ээ.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр болон УИХ, Засгийн газрын гишүүд, үе үеийн эх орончид Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, төв талбайд төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.
Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр ярихдаа “Өнөөдөр МАХН байгуулагдсаны 88 жилийн ой, Эх орончдын баярын өдөр болж байна. МАХН 1921 онд байгуулагдаж Ардын хувьсгалыг удирдан ард түмнээ харийн дарлалаас чөлөөлж хөгжил дэвшлийн гүүр болсон билээ. Тиймээс өнөөдөр Монголын нийт ард түмэндээ Эх орончдын баярын өдрийн мэндийг хүргэж үхэр жилдээ санасан хэргээ бүтээж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм. Тэрбээр мөн “эх орон эцэг эх, газар нутаг, хил хязгаар, бид бүгдээс эхэлнэ” гэсэн юм.
Эх орончдын өдөрт зориулан өнөөдөр мөн хүчит бөхийн барилдаантай.
Ч.Туяа