Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар Хан-Уул дүүргийн өндөр настан Д.Гунгаа гуайд золголоо.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн Д.Гунгаа гуай өдгөө 93 насыг зооглоод байгаа буурай юм. Тэрээр 1921 оны Ардын хувьсгал, 1932 оны эсэргүүний зэвсэгт бослого, хямралыг нүдээр үзсэн нэгэн.
Д.Гунгаа гуай 1944 онд Нисэх тусгай отрядын дарга, 1965-1974 онд Агаарын харилцааны газар, Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. Мөн АИХ-ын депутатаар сонгогдож явсан энэ буурай гурван төрийн нүүр үзсэн цөөхөн хүний нэг. Монголын нисэх хүчний амьд түүхийг тээж яваа Д.Гунгаа гуайн энгэрт “Сүхбаатарын одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Байлдааны гавьяаны одон” хоёр ч “Алтан гадас” гялалзаж байлаа. Монголын нисэх хүчний 40 жилийн ойгоор түүнд БНМАУ-ын баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг олгосон байна. Энэ эрхэм Монголын нисэх хүчнээс төрсөн хамгийн анхны гавъяат нисгэгч. Мөн түүний хүү Д.Жаргалсайхан гавьяат нисгэгч аавынхаа туулсан замаар замнаж яваа аж.
Д.Гунгаа гэргий Даваахүүгийн хамт үр хүүхэд, ач зээ нарыгаа салаа цэргээс их болсон гэж Ерөнхий сайдтай хууч хөөрч байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын аав Санжаатай хамт ажиллаж байсан Д.Гунгаа гуай тэдэнд ярих зүйл их байлаа.
Ч.Болор