gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын баялагт харийнхны хуруу дүрсэн эхлэл

Нийгэм
2009-02-25
0
Twitter logo

"Монголор"-ын алтны уурхай бол Монголын баялагт гадныхан хуруугаа дүрсэн хамгийн анхны тод жишээ байсан юм.

1920 оноос эхэнд Монгол гэдэг улсын тухайд хүндхэн үеүдийн нэгэн тод жишээ байлаа. Хоёр том гүрэн хоолоо булаацалдсан чоно шиг газар нутаг, газрын баялаг руу нь хорхойсон өдөр, шөнө, өглөө, үдэшгүй шүлс унагаж байсан цаг. Энэ үе буюу 1901 онд "Монголор" нэртэй алтны уурхай, олон улсын нийгэмлэг байгуулагджээ. / "ор" гэдэг оросоор алт гэсэн утгатай/ Тухайн үедээ энэхүү уурхайн асуудал маш өргөн цар хүрээтэй бүр дэлхийн хэмжээнд яригдаж байсан гэдэг. Үүний учир тухайн үед монгол орон Манжийн эрхшээлд байсан ч Монгол хүмүүст эх орноо гэсэн халуун цус буцалж байсан учраас түүний эсрэг байжээ. Энэ бол тухайн үеийн Түшээт хан, Сайн ноён хан аймгийн нутагт юм. Энэхүү алтны уурхай сонирхлыг маань ихэд татсанаар "Монголын түүхийн хүрээлэн"-гээс эрэлээ эхэлсэн юм. "Түүхийн хүрээлэн"-гийн Ерөнхий захирал "энэ талаар манай эрдэмтэд судалсан нь ховор үндэсний архивт бага сага зүйл байгаа" гэсэн учир Үндэсний төв архивыг зорилоо. Тэнд ганц нэг өдөр суусан боловч хэрэгтэй мэдээллээ олж авч чадаагүй юм.

Үүний учир нь: "Монголор"-ын тухай гэрээ хэлэлцээр зэрэг чухал зүйлүүд нь тун ховор, үйл ажиллагаатай нь холбоотой баримт бичиг төдий л зүйл байлаа. Энэ талаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш З.Лонжид гэдэг хүн энэ тухай мэднэ гэсэн дам сураг сонслоо. Мөн төрийн шагналт, СГЗ, зохиолч Д.Гармаа гуайг энэ тухай мэдэх хүний нэг гэж дууллаа.

Д.Гармаа гуай яг энэ "Монголор"-ын талаар нэлээд зүйлийг судалж чамгүй зүйлийг мэдэж аваад зогссонгүй. Гурван боть ном хэвлүүлсэн, одоо Өвөрмонголд хэвлүүлсэн нь дөрвөн сард ирэх ажээ. Ийнхүү явсан нохой яс зууна гэдэг шиг хэрэгтэй хүнтэйгээ хэрэгтэй цагтаа уулзаж "Монголор"-ын түүхийг сонирхсон юм.

Ямартаа ч "Монголор" болон хаант Монгол улстай хийсэн 22 зүйл гэрээ байдаг ажээ. Үүний эх хувилбар нь манай улсад бараг байхгүй бөгөөд зохиолч Д.Гармаа гуай Оросод байхдаа хуулж авсан байна. Тэрбээр надад эхний хэрэгтэй гэсэн хоёр зүйлийг нь уншиж өглөө. Мөн "Монголор"-ын алтны уурхайн хэдэн зураг Түүхийн музейд хадгалагдаж байдаг гэсэн боловч "Түүхийн музей"-н архив хариуцсан хүн энэ талаар сайн мэдэхгүй учир хайж үзье, дараа ир гэсэн хариулт өгсөн юм.

"Монголор"-ын түүхэн эх сурвалж 1897 оны үед Манжийн дорно зүгт нэртэй түшмэл Лихунчаны гэж    хүн, Оросод айлчилсан байдаг. Энэ бол II-р Николай хааныг хаан ширээнд өргөмжилсөн өргөн том ёслол болж байсан. Тэр ёслолд оролцоод Оросын Гадаад явдлын яамны сайдтай сэм уулзалдаж энэ Монгол бол Манжийн харъяанд байгаа. Монголын газар нутаг Чин улсын мэдэлд байдаг. Тэнд алтны их нөөцтэй. Тэр их нөөцийг хамтарч ашиглавал яасан юм хэмээн "ам хэлэлцээ"  хийсэн байдаг.

Үүнийхээ дараа ам хэлэлцээрээ ажил болгохоор хоёр талаас хөөцөлдсөн. Зөвхөн Орос, Хятад хоёр алтны уурхай нээгээд ажиллуулахад хүндрэлтэй. Тийм учраас олон улсын нийгэмлэг байгуулбал яасан юм бэ гэж зөвлөлджээ. Ингээд энэ асуудлыг Виттей сайд хөөцөлдөх болоод 1901 онд гэхэд Франц, Голланд, Бельги гэх мэтийн нэлээд олон орон оролцсон "Монголор" хэмээх олон улсын нийгэмлэг байгуулагдсан байна. Нэг сая алтан рубль Бээжинд байгаа Орос, Хятадын банкинд шилжүүлж энэ мөнгийг Ли Хон Жейн өөрийнхөө дураар зарцуулах эрхтэй болсон. Энэ үеэр хуучин Америкийн элчин сайдын яаманд орчуулагчийн ажил хийж байсан Понгрот гэж хүн 30 гаруй насны Бельги залуу Лихунчаны нарийн бичгээр ажиллаж байж. Тэгээд Лихунчаны түүнийгээ дуудаад "чи Армонголд очиж алтны уурхай нээх ажлыг хариуц" гээд хэрэв хэрэгцээтэй гэвэл 10.000 орчим ядуу хятадуудыг би явуулж болох байна. Аль болох тэндээсээ хүч ав" гэж хэлээд явуулсан ажээ. Тэгж явуулахдаа Манж хааны зарлигаар Монголд Сэлэнгийн нутаг алт олборлох 25 жилийн хугацаатай зарлиг зөвшөөрөл өгсөн байдаг.

Гэхдээ Ар Монгол манжийн харъяанд байгаа ч гэсэн хаантай, төртэй улс юм. Богдоос зөвшөөрөл авах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Ингээд фон Грот сүйх тэргээр хүрээнд ирсэн байна. Ирээд Богдоос яаж зөвшөөрөл авах гэдэг асуудал тулгарсан. Тэр үеэр Оросын консул Шишмайлов гэж халзан толгойтой хүн хүрээнд байсан. Тэднийд буугаад тэр хүнээс Богдын зөвшөөрөл авч өг гэж гуйсан байдаг. Тэгээд Шишмарев Богд хаанд бараалхаж Лихунчаны Монголд Манжийн хааны зөвшөөрлөөр 25 жил алт ашиглах зөвшөөрөлтэй учир Ар Монголд ирээд байна, та хүлээж авна уу гэж мөргөж гуйсан байдаг. Хариуд нь Богд шадар хүмүүстэйгээ хэлэлцэж байгаад хариу өгье гээд Түшээт хан, Сэцэн хан аймгийн ноёдыг дуудаж, "ийм хүн ирээд байна. Танай аймгуудын нутагталт ухна гэнэ. /Ер нь монголчууд газар дэлхийгээ хөндөх дургүй тэр битгий хэл Богдын өөрийнх нь зарлиг байдаг. Заавал Богд хааны Засгийн газар Шанзуу яамнаас зөвшөөрөл авч, гүрэм ном уншиж байж авах / Газар нутгийн харийн хүнд хамаагүй өгч болохгүй гэсэн. Цаадуул нь-мөн зөвшөөрөөгүй. Ярианы эцэст Грот гэдгийг Богд хаан хүлээж авахгүй болжээ. Гэвч хэсэг хугацааны дараа Шишмайров дахин Богдод хүсэлт тавин таван гүнгийн хурлаар хэлэлцүүлж өгөөч гээд ахиухан хэмжээний алтан зоос хахууль маягаар өгөх гэсэн байна. Тэгтэл хөөж гаргаад, ийм дээрээ тулаад ирэхээр Манжийн хаан зарлигаа гаргасан юм. Ажлаа эхлэхэд буруудах юм байхгүй гээд Ерөөд очиж алтныхаа ажлыг эхэлсэн байдаг. Тэр үеэр Түшээт хан цэрэг дагуулж очоод Богд хааны зарлиггүй газар нутаг ухлаа гээд даруйхан эндээс зайлахгүй бол дараагийн арга хэмжээ авна гэж хэлээд буцсан байдаг. Ингээд Богд хаан хүчингүйдээд Манжийн хаанаас дахин, дахин улаан бийрээр цохисон нугалбар бичиг ирж 1901 оноос алтны уурхай нээх ажил эхэлсэн байна.

Монголорын харъяаны 20-иод уурхай байсан бөгөөд багцаалж хэлэхэд Ерөөгийн сав газар, ай савын дагуу нэлээд олон уурхай хүдэр голын сав нутаг наашаагаа ноён уулын хавьцаа байсан байна. Харин олсон олборлосон алтныхаа 20 хувийг Богдын санд өгөх ёстой гэсэн гэрээ хийжээ. Энэ нт хориод жил үргэлжилсэн бөгөөд 600 сая Мексик ам.долларын ашиг олсон гэдэг.

Сүүлдээ 20 он бол ардын хувьсгалын эхэн үед Оросод иргэний дайн, дээрэм, тонуул их гарч хаагдсан түүхтэй. Ер нь түүхэндээ бол олон улсын хэмжээнд олон уурхай нээж зохион байгуулалттайгаар Монголын газар нутгийг дээрэмдсэн үйл явдал "Монголор"-оос өөр байгаагүй. Үүнтэй холбоотой үйл явдал нэлээд олон гарч байжээ. Уурхай нээнэ гэдэг бол шороо малтаад болчихдог ажил биш. Алтыг шигшихээс эхлээд техник хэрэгсэл нэлээд хэрэг болно. Нөгөө талаар нууран дээр хөвж, алтыг тунгаадаг усан онгоц зэрэг техник хэрэгсэл шаардагдсан байна. 10.000 хятад, 6000 орос, буриадууд ирж "Монголор"-ын уурхайд ажиллаж байжээ. Тэглээ гээд ажил урагштай биш техник хэрэгсэл муугаас болоод ялангуяа хятадууд шөнө нууцаар алт хулгайлж , угаах явдал гарч Грот нэг хүн дагуулан Америк явж, Калифоренийн уурхайгаас тоног төхөөрөмж ачуулсан гэдэг. Түүнийг Монгол руу авчирахад нэлээд хүнд ажил байжээ. Далайгаар хятадын боомтонд буулгаад, тэндээс хоёр чиглэлээр ачуулсан. Нэг нь Улаан-Үүд рүү. Тухайн үөд төмөр зам гэж байсан биш, Ерөө голын мөсөн дээгүүр том чаргаар зөөсөн яриа байдаг. Нөгөө хэсгийг нь урдаас чичан тэрэг хөлсөлж заримыг нь тэмээн жингээр ачуулсан
боловч замдаа дээрэмдүүлээд, дутуу хагас авчирчээ. Одоо хүртэл Ерөөгийн их ой хөвчид "Монголор"-ын алтны уурхайн үлдэгдэл сэг, хүрзний тал зэрэг элэгдсэн зүйлүүд нэлээд байдаг байна.

Олборлосон алт
1912  онд 81 пуд. 34 фунт
1913  онд 34 пуд 32 фунт
1914  онд 17 пуд 32 фунт гэвч энэ мэдээ эргэлзээ төрүүлнэ. Учир нь уг компаний ажлын талаар мэдээ сайтай байх ёстой нь эргэлзээгүй. Өргөөд байх "Торгово-промышленный союз" -ын мэдээлж  байгаагаар 1912онд82биш 120 пуд алт угааж түүнээс гадна ажилчид нь 30 пудыг хулгайлаад Хятадад худалдсан байдаг. " Торгово-промышленный союз" -ын мэдээгээр 1907 -1913 онуудад Монголоор нийтдээ 470 пуд алт угаасан байдаг. 1912 оноос Ерөө, Хараагийн алтны уурхайн нөөц багассанаас болоод алт олборлолт ихээхэн буурсан гэдэг.

Эцэстээ дампуурч, фон Грот нь Америк руу зугтан алга болсон гэдэг. Энэхүү үйл явдал иймэрхүү янзаар дууссан боловч үүнтэй ижил үйл явдлууд өнөөдөр ч давтагдсаар байгаа нь харамсалтай.

Н.Номч

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан