gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.14
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ДОХ-той тэмцэх өдөр 19 дэх жилдээ

Эрүүл мэнд
2007-12-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2007-12-01
ДОХ-той тэмцэх өдөр 19 дэх жилдээ

Өнөөдөр ДОХ-той тэмцэх өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээрээ "ДОХ-ын тархалтыг зогсооё, Амлалтаа биелүүлье-Манлайлал" уриан дор нэгдэн тэмдэглэж байна. Ингэхдээ манай оронд хэрхэн ажиллаж байгаа талаар "ДОХ-той тэмцэх үндэсний сан"-гийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Танай байгууллага үйл ажиллагаа яаж эрчимжүүлж байна вэ?
-Манай сан ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэхэд олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, НҮБ-ын хамтын гэрээгээр 1997 онд байгуулагдсан. НҮБ-ын хүн ам болон хүүхдийн сан, хөгжлийн хөтөлбөр, сайн дурынхны хөтөлбөр, ЭМЯ-ны глобаль сангийн ДОХ, сүрьеэ, "Маляри"-тай тэмцэх төсөл гээд гадаад, дотоодын олон байгууллагтай нягт хамтран ажилладаг.

-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Ихэвчлэн санхүүгийн болон мэргэжил, арга зүйн, мэдээллийн дэмжлэг үзүүлдэг. Ер нь үндэсний 65 байгууллагатай холбоотой ажиллаж байна.

-ДОХ-той тэмцэх өдөр ямар ажил зохион байгуулж байна?
-Ихэвчлэн хүмүүст ДОХ-ын талаар мэдээлэл олгох танин мэдэхүйн чиглэлийн ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, үзэсгэлэн гаргах, "Алтан хонх", "АХА" нэвтрүүлгүүдээр дамжуулан оюутан залууст мэдээлэл хүргэх ажил зохион байгуулах гэж байна. Мөн гарын авлага, тараах материалууд гаргаж байна. Эрүүл мэндийн сэтгүүл тогтмол гаргаж ирсэн.

ДОХ бие даасан өвчин биш
Дархлал хомсдлын вирус хүний биед орж биеийн дархлааны системийг гэмтээж, тодорхой хугацааны дараа ямар ч өвчнийг эсэргүүцэх чадваргүй болгодог байна. Энэ нь хэдэн сараас хэдэн жил ч болдог. Өөрөөр хэлбэл хүн ХДХВ-г тээж явсаар дархлаагаа алдаж ямар ч өвчин туссан эсэргүүцэх чадваргүй болсноор үхэлд хүрдэг. Үүнийг ДОХ гэж нэрлэнэ. Хүн ДОХ туссан үедээ ханиад хүрэхэд л шууд үхдэг байна.

ХДХВ-гийн халдвар авсан бол вирус идэвхтэй болтол ямар ч шинж тэмдэг илрэхгүй бөгөөд эрүүл хүн шиг л явдаг байна.

ХДХВ-ын вирус гадаад орчинд удаан амьдрах чадваргүй
ХДХВ-ын халдварыг зүү тариураар, халдвартай цуснаас, цусан бүтээгдэхүүн болон хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар шууд халддаг. Мөн халдвартай эхээс урагт нь, хөхөөр хооллоход бас дамждаг байна.

Цэвэрлэж ариутгаагүй багажаар арьсаа зүсч шархлуулах, бэртэж гэмтэх үед халдвартай хүний цус нөгөө хүний шарханд орох тохиолдлуудад ч халдварлана. Гэхдээ эдгээр нь эрсдэл багатай. ХДХВ-ын вирус нь хүний биеэс гадна орчинд богино хугацаанд устдаг аж.

Үнсэлцэж халдварлахгүй
Халдвартай хүнтэй хамт хооллох, аяга тавгаа хуваалцах, тэврэлдэх, үнсэлцэхэд ХДХВ халдахгүй. Мөн хамт ажиллаж амьдрах, гар барих, жорлонгийн суултуур, шүршүүр зэргийг хамт ашиглах болон шумууланд хазуулахад ч халдахгүй.

Хамгаалах арга итгэлцэл
ХДХВ-ээс бэлгийн замын хувьд үнэнч нэг хавьтагчтай байх, бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх. Мөн эм тариа хийлгэх байнга нэг удаагийнхыг хэрэглэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэнэ.

ХДХВ-ээс сэргийлэх тос гарах боломжтой
Одоогоор эрдэмтэд ДОХ-оос сэргийлэх вакцин гарган авахаар шургуу ажиллаж байгаа ч богино хугацаанд үр дүнд хүрэх боломжгүй гэдэг нь батлагдаад байгаа аж. Харин халдвар үүсгэх чадварыг устгах буюу бууруулах зориулалттай микробицидийг гаргах боломжтой аж. Микробицидийг бэлгийн харьцааны үед вирус нэвтрэн орохоос сэргийлэх тос, гель байдлаар гарах нь тохиромжтой гэнэ. Эрдэмтдийн хэлснээр хангалттай хөрөнгө хүч зарцуулж чадвал эхний микробицид нь 2012 онд мэндлэх аж.

П.Энэбиш

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан