gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АПУ-гийн “Натур Агро” спиртийн үйлдвэрийн дарга Х.Орломжав: АПУ-гийн спиртийн шинэ үйлдвэр техник технологийн хувьд Монголдоо анхдагч

Эдийн засаг
2009-02-19
0
Twitter logo

-Дэлхийн стандартад нийцсэн өндөр хүчин чадалтай үйлдвэр нээгдлээ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг танилцуулахгүй юу?
-Манай шинээр нээгдсэн спиртийн үйлдвэр Германы Шмитт фирмийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн, бүрэн автомат ажиллагаатай. Хүчин чадлын хувьд  улаан буудайгаар хоногт 15000 л, “Альфа” стандартын спирт үйлдвэрлэх хүчин чадалтай юм. “Альфа” стандарт гэдэг нь спиртийн хамгийн дээд үзүүлэлтийг хэлж байгаа юм. Манай үйлдвэр есдүгээр сард ашиглалтанд орж, одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маань жигдрээд байна. Энэ спиртийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг АПУ компанийн архины үйлдвэрийн хүчин чадалд тулгуурлан сонгосон. Мөн бид энэ үйлдвэрээс гарсан спиртээр архи үйлдвэрлэн Монголын зах зээлд нийлүүлэхээс гадна  экспортонд  гаргахаар “Судалгааны баг” 2 жил гаран ажиллаж байна. Ийм учраас манай үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж, энэ хэмжээгээр Монгол улсаас экспортонд гаргах бүтээгдэхүүний хэмжээ ихсэх боломжтой болж байгаа юм.

-Бусад үйлдвэрээс онцгойрох давуу талыг нь тодорхойлбол?

•    Орчин үеийн дэвшилтэт, автомат тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон

•    Монголд төдийгүй дэлхийд ¹1 чанартай спирт үйлдвэрлэх боломжтой

•    Үйлдвэрийн бүх ажиллагсад үйлдвэрийн туршилт-тохируулгын ажлыг Герман улсын чадварлаг ИТА-тай хамтран хийж ихийг сурч авсан

•    Ажилсаг, эвсэг, ажилдаа сэтгэлээ зориулж ажиллаж чаддаг, чадварлаг, залуу хамт олон өөрсдийн гараар үйлдвэрийн угсралтын, туршилт-тохируулгын ажлыг хийж гүйцэтгэн шинэ техник технологийг богино хугацаанд эзэмшин одоо ажиллаж байна.

•    Технологийн болон эцсийн бүтээгдэхүүнийг цаг тутамд шинжлэх лабораторитай

•    Энэ жил улаан буудайн ургац сайн байсан учир үндсэн түүхий эдийн олдоц сайн, үнэ хямд байгаа учир эцсийн бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх сайн талтай

•    Спиртийн үйлдвэрээс гарах дагавар бүтээгдэхүүнүүдийг дахин боловсруулж  зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой

-Тэгвэл хүчин чадлаараа ч үйл ажиллагаагаараа ч гэсэн монголд анхдагч гэсэн үг үү?

-Тиймээ хүчин чадлын хувьд манайхтай ижил үйлдвэр байдаг ч гэсэн техник технологийн хувьд манай үйлдвэр яах аргагүй Монгол улсдаа анхдагч үйлдвэр мөн. Манай үйлдвэрийн бүтцэд нүүрсхүчлийн хийн болон шаар боловсруулан малын тэжээл хийх 2 цех орж байгаа. Ингэж цогцоор нь баригдсан үйлдвэр Монголд өөр байхгүй.

-Үйлдвэртээ хэрэглэдэг түүхий эдийн талаар танилцуулаач?

-Манай үйлдвэрийн үндсэн түүхий эд бол улаан буудай, 4 төрлийн фермент, мөн хуурай хөрөнгө юм. “Спиртийн үйлдвэр маш их улаан буудай хэрэглэж байна, талх гурилын зориулалттай улаан буудайг спиртийн үйлдвэр дуусгачих юм байна” гэж хүн болгон бодож дотроо таашаадаггүй. Тэгвэл энэ бол буруу ойлголт гэдгийг хэлмээр байна. Учир нь спирт үйлдвэрлэхэд цардуулын агууламж өндөртэй, цавуулаг багатай  улаан буудайг ашигладаг. Харин гурил үйлдвэрлэхэд улаан буудайд агуулагдах уургийн агууламж, цавуулаг өндөр байх  шаардлага тавигддаг. Энэ утгаараа уургийн агууламж, цавуулаг  өндөртэй 1 болон 2-р зэрэглэлийн улаан буудайгаар гурил үйлдвэрлэж, цардуулын агууламж ихтэй, цавуулаг багатай 3, 4-р зэрэглэлийн улаан буудайгаар спирт үйлдвэрлэдэг юм. Бид энэ технологийн шаардлагад нийцүүлэн үндсэн түүхий эдийнхээ сонголтыг хийдэг. Манай үйлдвэрт ашиглаж байгаа 4 төрлийн фермент бол Франц улсын “DSM Foods” фирмд үйлдвэрлэсэн, Европын Холбооны улсуудын стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн байгаа. Исгэлтэнд өндөр идэвхитэй, хуурай хөрөнгийг үйлдвэрлэлд ашигладаг. Хөрөнгө нийлүүлдэг компани маань Чанарын удирдлагын ISO 9001, Хүнсний аюулгүй байдлын хамгийн том шаардлага болох HACCP-г нэвтрүүлсэн үйлдвэр юм.

-Спиртийн үйлдвэрт улаан буудай, ус зэрэг түүхий эд маш чухал шүү дээ. Хаанаас авч байна?

-Спирт үйлдвэрлэдэг улаан буудайнд тавигдах стандартын шаардлага гурил үйлдвэрлэдэг улаан буудайныхаас өөр байдаг гэдгийг би хэлсэн. Улаан буудайгаа бид Монгол газар шороонд ургасан улаан буудайг үйлдвэрлэлдээ ашигладаг. Манай үйлдвэрийн буудай хүлээн авах хэсэг бүрэн автомат ажиллагаатай 8 ш цэвэрлэгээний машин,1000 тн-н багтаамж бүхий 2 ш силос, 45 тн-н багтаамж бүхий өдөр тутмын силос зэргээс бүрдсэн иж бүрэн комплекс байгууламж байдаг. Исгэж байгаа исмэгний 80 орчим хувийг ус эзэлдэг учраас технологийн болон техникийн зориулалтаар ашиглаж байгаа ус бол маш чухал. Манай үйлдвэр хоёр гүний худагтай. Үйлдвэрлэлд ашиглах усаа ус боловсруулах системээр дамжуулан цэвэршүүлж, зөөлрүүлэн үйлдвэрт оруулдаг бөгөөд усны шинж чанар болон бусад үзүүлэлтүүдийг байнга хянаж, сард 2 удаа бүрэн шинжилгээ хийдэг. Мөн МХЕГ-н Лаборатороор  холбогдох бүх шинжилгээг хийлгэж Мэргэжлийн Хяналтын байцаагчын дүгнэлтийг гаргуулсан.

-Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн зорилгоор  дагавар бүтээгдэхүүн нүүрсхүчлийн хий, шаараа дахин боловсруулахаар бусад компаниудтай  хамтран ажиллаж байгаа гэнэ. Чухам эдгээр бүтээгдэхүүнийг яаж боловсруулж байна. ямар компанитай хамтран ажиллаж байгаа вэ?

- Исгэлтийн явцад нүүрсхүчлийн хий ялгардаг. Нүүрсхүчлийн хийг  боловсруулан цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Итали улсаас оруулж ирэн суурилуулсан бөгөөд хүчин чадлын хувьд манай үйлдвэрээс ялгарах нүүрсхүчлийн хийг бүрэн боловсруулна. Энэ цехдээ нүүрсхүчлийн хийг  хуримтлуулж цэвэршүүлээд дахин бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргаж ундааны Coka-cola болон бусад үйлдвэрүүдэд нийлүүлж байна. АПУ компани маань ч өөрсдөө хэрэглэдэг.

Мөн Итали улсаас цагт 10000 л шингэн шаар боловсруулан 25-28%-н чийгтэй малын тэжээл бэлтгэх  шнек-сеператорын угсралтын ажлыг хийж дуусаад байна. Шаараа боловсруулсанаар өдөрт 30 орчим тонн малын тэжээл хийх боломж бүрдэж байгаа юм. Манай Спиртийн үйлдвэр бүх дагавар бүтээгдэхүүнээ боловсруулж зах зээлд чанартай, эрэлт ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр  цогцоороо  баригдсан төдийгүй техник технологийн хувьд яах аргагүй Монголдоо  Анхдагч үйлдвэр юм.   

- Мэргэжлийн хяналтын байгууллагууд танай шинэ үйлдвэрийг хэрхэн дүгнэсэн бэ?

- Манайх шинэ үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний дээжийг МХЕГ-н Лабораторит шинжлүүлж байцаагчийн дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр манай спиртэнд агуулагдах үзүүлэлтүүдийн хэмжээ байх ёстой хэмжээнээс 1000 дахин бага гарсан. Мөн Герман улсын Исгэлтийн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан, судалгааны төв /BERLIN VLB/, ОХУ-н Хүнс Био Технологийн Институтад шинжилгээнд өгөхөд маш сайн чанарын спирт гэсэн дүгнэлт гарсан.

- Ер нь үйлдвэрүүдэд ажиллах боловсон хүчин маш чухал байдаг. Харин танайхыг бүгд гадаад дотоодын нэр хүндтэй сургууль төгссөн маш өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчинтэй гэж сонслоо?

- Манайд гадаадын болон дотоодын нэр хүндтэй их сургуулиудыг төгссөн мэргэжлийн өндөр туршлагатай чадварлаг боловсон хүчин ажилладаг нь үнэн шүү. Исгэлтийн технологич, мэргэжлийн инженерүүд байгаа. Манайх дөрвөн ээлжээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Маш нарийн үе шат дамжиж бүтээгдэхүүн маань гардаг. Дамжлага бүхэндээ нарийн шинжилгээг 1 цаг тутамд, бэлэн бүтээгдэхүүндээ хийн хроматографын, болон химийн шинжилгээг 2 цаг тутамд хийдэг. Цаашлаад АПУ-гийн Төв лаборатори дээр дахин хяналтын хийн хроматографын шинжилгээнд ордог.

-Хүний биед хорт хольцын хэмжээ стандартад зааснаас маш бага гэлээ. Энэ нь танай үйлдвэрийн бас нэгэн давуу тал уу?

- Өнгөрөгч жил метилийн спиртнээс болж олон хүн нас барсан гээд маш том асуудал болсон шүү дээ. Одоо Европын Холбоо болон ОХУ-д “ГОСТ Р 51652-2000. СПИРТ ЭТИЛОВЫЙ РЕКТИФИКАЦИОННЫЙ ИЗ ПИЩЕВОГО СЫРЬЯ” гэсэн стандарт мөрдөгддөг бөгөөд саяхан манай улсын СХҮТ-с энэ стандартад үндэслэн спиртийн  шинэ MNS стандартыг батлан гаргасан.  Энэ стандартаар “АЛЬФА” зэрэглэлийн спиртэнд агуулагдах метилийн спиртийн хэмжээ 0.003%-с ихгүй байх ёстой. Хийн хроматографын шинжилгээгээр манай эцсийн бүтээгдэхүүнд агуулагдах метилийн спиртийн хэмжээ энэ стандартад зааснаас 1000 дахин бага байгаа. Бусад хольцуудын хувьд жишээ нь сувсны тос огт илрээгүй бол альдегидын хэмжээ стандартад зааснаас 10 дахин бага гарч байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан