Сормуусны уутанцар болон түүний ойролцоо байрладаг Цейсын тосны булчирхайн хурц идээт үрэвслийг өвдөг хэмээн нэрлэдэг ажээ. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэлцэх нь бий. Харин зовхины ард байрладаг Мейбомын булчирхайн хэсгийн үрэвслийн үед аньсагын булчирхай буюу дотуур өвдөг гэгч үүсдэг байна. Дотуур өвдгийн үрэвсэл тийм ч хурц биш.
Эдгээр төрлийн өвдөг дийлэнх тохиолдолд алтлаг стафилококк нэртэй нянгийн үйлчлэлээр дархлаа суларсан үед үүсдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, бохирдсон учраас үүсэх аж. Мөн эмэгтэйчүүд уг өвчнөөр илүү их өвчилдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Шалтгаан нь тун энгийн. Зовхи, сормуусаа өдөр бүр будаж байдаг нь энэхүү өвчний суурь болдог гэх.
Ялангуяа бусдын хэрэглэж байсан сормуус, хөмсөг, зовхины будаг, түрхэгч, багс зэргийг ашигласнаар бохирдолт ихээр үүсдэг. Үүний зэрэгцээ, хүүхэд багачууд ч ариун цэвэр сахилгүй, бохир гараараа нүдээ нухаж нянгийн халдвар оруулснаар өвдөг гарахад нөлөөлдөг юм байна. Тийм болохоор нүдэнд өвдөг гарах нь дархлаа суларсны дохио ч гэж хэлж болохоор байгаа биз.
Зовхи загатнан аргаж, удалгүй хавагнаж овойдог ажээ. Улмаар шаравтар өнгөтэй толгой бүхий идээт буглаа үүсэх нь. Нэг зэрэг хэд хэдэн өвдөг гарах тохиолдол элбэг. Өвдөг гарснаар толгой өвдөх, халуурах, нүдний булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ. Иймээс идээт буглааг шахах хэрэггүй гэдгийг зөвлөмөөр байна. Ингэж хамаагүй шахсаны улмаас бохир нь нүд рүү орж, халдварт өвчин үүсгэж магадгүй ажээ.