Урлагийнхан амралтаа авсан зун цагт өдөр бүр тасралтгүй тоглолттой байдаг газар бол Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга. Аялал жуулчлалын улиралд тэд амрах завгүй байна. Өдөр бүр "Монгол гайхамшиг" тоглолтыг тайзнаа тавьж, монгол соёл, ахуй, зан заншлыг гадны жуулчдад сурталчлах үүргээ гүйцэтгэж байгаа нь энэ. ҮДБЭЧ-ын бүжигчин, МУСТА О.Ууганбаяртай монгол бүжгийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
-"Монгол гайхамшиг" тоглолтыг жуулчид бүр зорьж ирж үздэг юм билээ. Энэ жил хэр олон үзэгчтэй байна вэ?
-Ойрд үзэгчдийн суудал дүүрэн байдаг болсон. Жуулчид тасралтгүй ирж байна. Манай чуулгынхан монгол урлагийн байгууллага дотроо хамгийн том нь гэж хэлж болно. Дуу, бүжиг, бүжгэн жүжиг, уртын дуу гээд үндэсний урлагийн бүх төрөл манайд байна. Зун жуулчид ирдэг болохоор өдөр бүр тоглолт хийхээс өөр аргагүй байгаа. Ер нь манай байгууллагын онцлог гэж хэлж болно.
-Монгол соёлыг сурталчлах бүжгийн төрлүүдээс дурдвал?
-Бүх төрлийн урлагийн дугаарыг толилуулдаг юм. Тэр дундаа бүжиг бол онцлог хэсэг. Шашны талаасаа "Цам", "21 дарь эх", бөөгийн талын бүжиг байна. Морин дэл дээр монгол хүн ямар сүр жавхлантай байдгийг бүжгээр үзүүлж байна. "Адуучин", "Жалам хар" зэргээс эхлээд эртний хатдыг бүжиг гэх мэт монгол ахуйг эртнээс одоог хүртэл тэр чигээр нь харуулсан бүжиг, бүжгэн жүжиг бий. Үндэсний модерн бүжгийн төрөл ч бий.
-Та монгол бүжиг бүжиглээд хэдэн жил болж байна?
-Хөгжим бүжгийн коллежийг төгссөнөөс хойш 19 жил бүжиглэж байна. Монгол бүжгээс хагацаж чадахааргүй болсон доо. Миний амьдралын салшгүй чухал хэсэг гэж хэлж болно. Бүжгийн урлаг үнэхээр агуу. Өөрийнхөө хүссэнээр, баяр баясгалантай амьдарч чаддаг. Мэдээж хэцүү зүйл ч байна. 19 жилийн турш зун нэг ч өдөр амрахгүй ажиллалаа. Хүн бүрийн зугаалдаг цагаар бид л ажиллаж байдаг. Гэсэн ч шантардаггүй. Монгол бүжгийнхээ хүчээр дэлхийн олон оронд очлоо. Том арга хэмжээнүүдэд оролцож байна. ЮНЕСКО, НҮБ-ын төв тайзан дээр монгол урлагийг үзүүллээ. Энэ бол нэр төрийн хэрэг. Амьдрал хатуу шүү дээ. Бүгд ардаа гэр бүлтэй, амьдралтай. Гэхдээ тэр бүхнээ орхиод урлагийн төлөө өөрсдийгөө зориулж байна даа.
-Монгол бүжгийг их өндөр шалгууртай гэдэг?
-Монгол бүжиг хийхийн тулд сонгодог бүжиг, олон ардын бүжиг зэрэг бүх суурийг эзэмшсэн байх ёстой. Монгол бүжгийн намба, хэмнэл нь өөр хаана ч байдаггүй. Дэлхийд үнэхээр гайхагддаг. Өөр ямар ч улс оронд ийм урлаг байхгүй. Бүжгийн урлаг бол хүнд бичиг цаасаар өвлүүлдэг зүйл биш. Дээр үеэс ахуйн байдалд байсан зүйлийг тайзны том урлаг болгосон шүү дээ. Бүжгийн хамгийн хэцүү зүйл нь биеэс биед шилждэг юм. Олон жилийн дадлага туршлага, монгол ахуйн намба, хэмнэлийг дараагийн үедээ зааж, өвлүүлсээр ирсэн. Тэр хэмнэлийг яав ч алдагдуулж болохгүй. Манай чуулгынхан ардын бүжиг, бий биелгээг тайзны бүжгээс үндэсний модерн бүжгэн жүжиг хүртэл хөгжүүлж, дэглэж чадсан нь том амжилт юм.
-Монгол бүжгийг уламжлалт соёл, хэв байдлаар нь хадгалж чадаж байгаа гэж боддог уу?
-Чадаж байгаа гэж бодож байна. Бид бүжиглэхийн хажуугаар давхар судалгаа хийдэг. Одоогийн монгол бүжгийн хөгжлийг цаасан дээр бичиж үлдээх нь бидний үүрэг шүү дээ. Ард түмний дунд ахуй нь байдаг тэр зүйлийг тайзны хэлбэрт оруулж, ёс заншлыг нь алдагдуулалгүйгээр том уран бүтээл болгож байна. Нэг хэсэг ардын бүжгэн жүжиг гэж юу байдаг юм гэдэг үе байсан. Гэхдээ бид уламжлалт ахуйг нь эвлэлгүйгээр бүжгэн жүжиг хийж чадсанаараа бахархдаг.
Монгол бүжиг бол маш олон хэлбэр, төрөлтэй. Ганцхан жишээ дурдахад бий биелгээ байна. Хотон, баяд гэх мэт олон янзын бий биелгээг тухайн үндэстнийх нь хэв маягийг алдагдуулалгүй бүжиглэх хэрэгтэй болно. Энэ бүгдийг хооронд нь хольж хэрхэвч болохгүй. Хөгжим, хувцас, тайз, гэрэл, дэглэлт гээд бүх зүйл тухайн ахуйг илэрхийлж байх ёстой. Өөрөөр хэлбэл зохицлын урлаг.
-Одоо ч монгол бүжгээ үр хүүхэддээ зааж сургадаг ардын бүжигчид хөдөө, орон нутагт олон байдаг. Тэднээр заалгадаг уу?
-Байлгүй яахав. Агуу бүжигчин зөндөө бий. Бий биелээчид байна. Тэднийг урьж хичээл заалгана. Албан сургалтаас гадна гэр аргаар сурдаг барил бас байдаг. Дээр үеэс уламжилсан ёс жаягаа үр хүүхэддээ зааж өвлүүлсээр ирсэн. Эмээ, өвөө, үр ач нар хамтдаа гэртээ биелцгээдэг сайхан уламжлалтай ард түмэн шүү дээ. Тэднээс сурах зүйл их олон байгаа даа.
-Таны амьдралд монгол бүжиг хэрхэн нөлөөлж байна. Үндэсний ёс заншил, өв уламжлалаа бусдаас илүүтэй мэдэрч, хүндэлдэг байх?
-Тэгэлгүй яахав. Би монгол хүн ч гэсэн хөдөө амьдардаггүй. Гэхдээ би монгол хувцсыг ямар ч тохиолдолд донж маягийг нь тааруулаад өмсөж чадна. Шанхаа зүүнэ, үсээ самнана, ээмгээ зүүнэ. Дээр нь малгайгаа яаж өмсөх, дээлээ хэрхэн бүслэх гээд өдөр тутамдаа хийдэг ажил минь. Гэтэл шанх зүүж үзээгүй монгол эмэгтэй олон байгаа шүү дээ. Бас ёслохдоо хаашаа харах, хадгаа хэрхэн барих гэх мэт олон зүйл яг дэг, жаягаараа байдаг. Хэрэв би бүжигчин биш байсан бол магадгүй зөв буруу хийгээд явж байх байсан байх.
-Та хүүхэдтэй юу. Бүжгийн урлаг хатуу шүү дээ. Бие галбираа хадгалах тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Хатуу гэдэгтэй санал нийлнэ. Өнөөдөр би мундаг байж болно. Яваандаа тайзны шаардлага хангахгүй хөгшрөөд таргалаад эхэлвэл хэчнээн сайн байгаад тайзнаас буухаас өөр аргагүй. Бэртээд хэн нэгэнд гай боллоо гэхэд хэнд ч хэрэггүй болно. Хатуу урлаг. Дасгал сургуулилт байнга хийдэг болохоор галбирын тал дээр санаа зовдоггүй юм. Би гурван хүүхэдтэй. Хэрэв бүжигчин биш байсан бол одоогийнхоосоо өөр галбиртай байх байсан байх. Үеийнхнээсээ арай илүү чанга байдаг юм.
-Монгол хувцсыг хэдэн янзаар нь сольж өмсдөг байх. Ялангуяа монгол бүсгүйн хувцас жавхаалаг, үзэсгэлэн төгс байдаг?
-Нэг тоглолтын үеэр 10-20 хувцас сольж өмсөх хэрэг гардаг юм. Нэг өмссөн хувцсаа дахиж өмсөнө гэж байхгүй. Маш олон төрлийн хувцас байна шүү дээ. Дарьганга эхнэрийн дээл өмсөөд, ээрүүлээ зүүгээд, саалийнхаа хувинг бариад тайзан дээр гарахад үнэхээр сайхан шүү. "Саальчин", "Дарьганга эхнэр" гэх мэт өөрсдийгөө эмэгтэй болж төрсний сайхныг төгс мэдэрдэг гоё бүжгүүд бий. Тухайн бүжигт ямар хувцас өмсөхийг тодорхойлдог хүмүүс бол зураачид. Тэд бүжгийн хувцасны эскизийг гаргана. Ямар үндэстэн, ямар зүүлт чимэгтэй байх, тухайн бүжиг нь тоорцогны тухай юм уу эсвэл монгол гуталны тухай юм уу гээд бүх зүйлийг тааруулж хувцсыг нь урладаг юм. Манай монголчууд нэг үеэ бодвол үндэсний хувцсаараа гангарах дуртай болжээ. Би саяын наадмаар хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. Тэр үед орчин үеийн хэв загвартай хувцаснаас илүү энгийн монгол дээлээ өмсөх сайхан санагдсан.
-Эргээд харахад монгол соёлыг олонд таниулах ажил хийж байгаагаараа бахархах сэтгэл төрдөг биз?
-Үнэхээр гэгээлэг, хийморьтой санагддаг. Тоглолтоо дуусгаад тайзны ард бахдалтайгаар омогшиж, бие биенээ тэвэрч уйлах хамгийн сайхан мөч. Хийсэн уран бүтээлдээ орж, дотор нь амьдардаг хүмүүс шүү дээ.
Б.Солонго