Зуны гурван сарын амралтын хугацаанд хүүхдээ аль болох гайгүйхэн шиг зусланд амраах юмсан гэсэн эцэг эхчүүд цөөнгүй.
Хэдийгээр хүүхдийн Зуслан олон байдаг ч 33 жилийн түүхтэй Олон улсын " Найрамдал" төвд хандах хүн олон. Зуны улиралд ачааллаа дийлдэггүй энэ байгууллага дөрвөн жилийн өмнөөс амрах хүүхдээ онлайнаар бүртгэж эхэлсэн билээ. Энэ жилийн хувьд дөрвөн сарын дунд үеэс таван сарын эхэн хүртэл онлайнаар бүртгэлээ хийсэн аж.
Тэгвэл дээрх хугацаанд онлайнаар бүртгүүлэх гэсэн боловч болохгүй байснаас хүүхдээ амрааж чадсангүй гэсэн эцэг эхчүүдийн гомдол тасрахгүй байна. Тус зуслан амрагч хүүхэд, багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, үерхэл нөхөрлөлийг нь бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл, хүмүүжил, дадал олгох, авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн үйлчилгээ үзүүлдэг.
Ийн "Найрамдал" төв нь энэ оны зуны есөн ээлжийн захиалгаа онлайнаар бүртгэж, амрах эрхийн бичиг тараах хуваарь гаргасан байна. Иймд зөвхөн онлайнаар бүртгүүлж захиалга өгсөн хүмүүс л хүүхдээ амраах эрхийн бичиг авах эрхтэй болох юм байна. Тухайлбал
I-IV ээлж. 2012.05.14-24,
V-VII ээлж. 2012.05.28-06.14,
VIII-IX ээлж. 2012.06.15-07.10-ний өдрүүдэд тараах болсон аж.
Хүүхдийн амрах эрхийн бичгийг хуримын ордны 302 тоотод тарааж буй аж. Түүнчлэн хүүхдээ онлайнаар бүртгүүлсэн эцэг эхчүүд www.nairamdal.mn сайтны "Үйлчилгээ" цэсний эцэг эхийн булангаар орж хүүхдээ бүртгэгдсэн эсэхийг шалгаад, бүртгэгдсэн байвал амрагчид эрхийн бичгийн төлбөрийг Төрийн сангийн 900009005 дансанд тушааж төлбөрийн баримттай ирж эрхийн бичгээ авах юм байна.
Бага насны хүүхдүүдийн эхний гурван ээлж дууссан бөгөөд , зуны дөрөвдүгээр ээлж нь энэ зургадугаар сарын 23-наас эхлэх гэж буй юм. Хүүхдүүд зусланд амрах хугацаандаа төсөл хөтөлбөр болон хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, чөлөөт цагаа цэвэр агаарт үө тэнгийнхэнтэйгээ суралцаж, хөгжилдөн өнгөрөөх боломжтой юм.
Ээлж бүрт амрагч хүүхдүүдийн насны онцлог сонирхол, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг төлөвлөн зохион байгуулж буйгаараа бусдаас онцлог гэлээ. Амрагч хүүхдүүд өөрийн сонирхсон хөтөлбөрүүдээс сонгон оролцох боломжтой гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хүүхдүүдийн насны ангилал болон амрах ээлжийн онцлогоос хамаарч амрах зардал нь нэмэгддэг байна.
Жил бүрийн зунд ихээхэн ачаалалтай байдаг энэ зуслан есөн ээлжтэй бөгөөд нэг ээлжинд хамрагдах хүүхдийн тоо 540 хүүхэд байдаг байна. Ийн ачаалалтай байдаг учир түрүүлж бүртгүүлсэн хүүхдийг хамруулдаг хэмээн холбогдох хүмүүс нь хэллээ.
Х.Баяр-Угтах