2000 оны нэгэн орой хөдөө нутгийн айл өрхүүд таван ханатдаа лаа бус цахилгаан гэрэл асаажээ. Аймаг, сумын төвөөс алс суух малчдын дунд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “100 000 нарны гэрэл” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.
Хөдөө нутаг угаас эл хуль. Хонь хурга майлах, үхэр мөөрөх, нохой хуцахаас өөр чимээ бараг үгүй. Ойр зуурын хов жив ч ховорхон. Тал нутагтаа тарж буусан гэрийн эзэд хийгээд эзэгтэй нар хааяа нэг хонины бэлчээр, худаг, адууны эрэлд золоор таарч хол ойрын сонин хачин солилцоно. Хаа нэгтээ болсон хэрэг явдал хэдэн сар заримдаа жилийн дараа ч хөдөөгийн түмэнд хүрэх нь энүүхэнд.
Хөгжилт нийгмийн хөдөлгүүр болсон эрчим хүчгүйгээр хөдөө нутгийнхан хүний наад захын хэрэгцээг хэрэглэж чадахгүй нүдэн балай, чихэн дүлий нарнаар босож, бүрийгээр унтаж өдөр хоногийг уйтай өнгөрүүлэх. Хот газар эрдэм сурахаар явсан хэдэн хүүхэд нь ямар байгааг мэдэхээр тэд хааяа нэг сумын төв орж утас цохино. Ихэнхдээ ээжүүд тэнгэр газартаа сүү өргөж хүүгээ даатгах. Цаг хугацаа, орон зайн хүлээсэнд уягдсан малчид лаа асаан тэрлэг эсгэж, дүү нар ном уншина. Лаа унтарлаа. Нам жим хөдөө нутаг улам л чимээгүй.
Хуучин хүүгээс шинэ хүү болсон нь
Төв аймгийн Алтанбулаг сумын I багийн Цагаан бургастай нутгийн айлууд хаваржаандаа буучихсан, нялх төлийн дуу цангинаж, нар дулаан элчээрээ ээнэ. Хавар цагийн анхны яргуй дэлбээлээд модод гөлөглөж, хөдөө нутаг сэтгэл татам болжээ. Жижиг дов толгодын орой эхнээсээ ногоорч, хорвоо дэлхий бага багаар өнгө нэмсэн харагдана.
Д.Батчулууных Цагаан бургастайн хаваржаа, Баамын булгын өвөлжөө хоёрын хооронд 40 гаруй жил нутаглажээ. Тэднийх Ган-Од, Оюунтүлхүүр гэдэг хүү, охинтой. Сумын төвөөс 20 орчим км-ын зайтай байдаг тэднийх гучин жилийг лаатай өнгөрөөсөн гэнэ. Харин өдгөө Батчулууны гэрийн баруун хойморт байруулсан 15 инчийн зурагтаар дуучин Rihinna-ын “We found love” дуу эгшиглэнэ. Мөн зурагтны доод талд жижиг, том хоёр аккумлятор байх аж. Уг зай хураагчаас түмэн янзын цахилгааны утас салбарласан байх бөгөөд бусдаасаа бүдүүн хоёр утас гэрийн хана дагаж баруун, зүүн хоёр баганад өдрийн болоод улайсдаг чийдэнд холбогдсон харагдана. 65 настай Батчулуун гуай анх 2002 оны үед “100 000 нарны гэрэл” төсөлд хамрагдсанаар гэрэл цахилгаантай залгажээ. Тэрбээр “Гэрэлгүй байх үед бид Д.Нацагдоржийн “Хуучин хүү” шиг л байлаа шүү дээ. Мэдээ мэдээлэл гэх юмгүй. Хэдэн хүүхдүүд л хотоос ирвэл энэ тэндхийн сонин хачин сонсоно.
Ноосны үнэ мэдэх гэж л хаа байсан сумын төв рүү морьтойгоо шогшиж хэл ул авалцана. Харин одоо өөрийн орны байтугай дэлхий дахины мэдээллийг зурагтаар аваад, болсон үйл явдлын талаар зарим нэгтэйгээ мэтгэлцэж байна” гэв. Монголын малчид өнөөдөр алдсан адуу, хонинд явсан хүү, хүний бэр болсон охиныхоо сургийг хүссэн үедээ гар утсаараа авчихаж байна. Хөдөлмөр цаг хугацаа хэмнэсэн техник, технологийн үнэ цэнийг малчид бага багаар хүртэж байгаа нь энэ. Өдгөө 27 настай Б.Оюунтүлхүүр бүсгүй “Миний багад гэрэл цахилгаан байхгүй гэрийн даалгавраа хийх хэцүү асуудал байсан. Малчдын ажил ямар барагдах биш. Нэг мэдэхэд л нар бууж, бүрий болчихно. Тэгээд лаа, дэнлүүний гэрэлд гэрийн даалгавраа хийнэ шүү дээ. Гэхдээ лаагаа байнга асаагаад байж бас болохгүй. Сумын төв орж авдаг болохоор лаагаа гамнах хэрэгтэй” гэж ярилаа.
Харин Ган-Од хүү гэрэлгүйгээр өдөр хоногийг төсөөлж чадахгүй байгаагаа нуусангүй. Учир нь, тэр “Би найзуудтайгаа мессеж бичих утасгүй, сагсан бөмбөг үзэх зурагтгүй болно гэдэг байж боломгүй асуудал” гэсэн юм. Энэ мэт техник технологийн хөгжлийг мэдэрч, хөдөлмөрөө хөнгөвчилж буй малчид хэдхэн жилийн дараа, малынхаа бэлчээрт IPad хэрэглэж, интернэтэд холбогдох биз ээ. Арван жилийн өмнө малчдын хониныхоо бэлчээрт гар утсаараа ярих мөрөөдөл биелсэн шиг дээрх мөрөөдөл ч төд удалгүй амьдралд буух цаг айсуй. Буман нарны энэхүү төсөл олон мянган малчдын амьдралд эргэлт хийж, гэрэл цахилгаантай залгуулж, шинэ мянганы хөгжилтэй хөл нийлүүлэх боломж олгосон билээ.
Өөрөөр хэлбэл, шинэ эриний малчид хэмээн нэрлэгдэх тэр л хөгжлийн эхлэлийг “100 000 нарны гэрэл” төсөл тавьсан юм. Тухайн үедээ алдсан оносон олон үйл явдалтай учирч байсан ч өнөөдрийн өндөрлөгөөс харвал тэдний амьдралд ямартай ч гэрэл гэгээ авчирчээ. Монголын өргөн уудам газар нутгаар тархсан малчдын гэрийн гадна 2-3 машин, жижиг цагаан тавган антенн, нарны хавтан зоолттой харагддаг. Энэ бол энэ л төслийн үр дүн.
Гэрэл ассан түүх
2000 оны нэгэн орой хөдөө нутгийн айл өрхүүд таван ханатдаа лаа бус цахилгаан гэрэл асаажээ. Аймаг, сумын төвөөс алс суух малчдын дунд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “100 000 нарны гэрэл” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь энэ юм. Хамгийн сүүлийн буюу 2008 оноос хэрэгжсэн “Хөдөөгийн цахилгаан хангамж, малчдыг сэргээгдэх эрчим хүчээр хангах нь” нэртэй төслийн хүрээнд 25 мянган нарны эрчим хүчний эх үүсвэрийг тарааснаар арав гаруй жил үргэлжилсэн “100 000 нарны гэрэл” хөтөлбөр өдгөө бүрэн хэрэгжиж дуусаад байгаа юм.
Хөдөө нутагт гэрэл хүргэх ажил тийм ч амархан явагдаагүй гэдгийг төслийн багийнхан ярьж байна. Тухайлбал, нарны толь хэрэглэж байгаагүй малчид аккумлятороо хөлдөөх, суулгах, нарны толио буруу байршуулах гээд мэдэхгүй асуудалтай мундахгүй тулгардаг байсан гэнэ.
Тус төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын малчин өрхүүдийг бараг 100 хувь гэрэлтэй болгочихоод байгаа аж. Та гайхаж магадгүй. 170 гаруй мянган малчин өрхтэй Монголд 100 мянган нарны гэрэл тараачихаад яагаад 100 хувь гээд байна гэж. Учир нь, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө төслийн баг хөдөө орон нутагт судалгааг нэлээд сайтар явуулсны үр дүнд 100 мянга гаруй малчин өрх XXI зуунд лаатай амьдарч байгааг тогтоожээ. Бусад нь ямар нэг байдлаар эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон байжээ.
Хөргөгчтэй болох мөрөөдөл
Хэдийгээр өнөөдөр малчид мэдээ мэдээллээр хангагдах жам ёсны эрхээ эдэлж байгаа ч олонх нь хөргөчинд махаа хөлдөөж, тоос сорогчоор хогоо соруулж, чадахгүй байна.
Энэ талаар Эрчим хүчний газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ч.Батбаяр “Малчдыг гэрэлтэй болгох анхан шатны төслийн хүрээнд малчин өрхүүд нарны зай ашиглах тал дээр туршлагажиж, гэрэл цахилгааны үнэ цэнийг ойлгосон. Тиймээс малчдын дунд илүү үр ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна. Тухайлбал, малчдыг хөргөгчжүүлэх явдал юм. Зуны урин дулаан цагт малчид махаа богино хугацаанд идэхээс өөр аргагүй байдаг. Тиймээс Засгийн газар болоод холбогдох байгууллагууд энэ тал дээр анхаарах хэрэгтэй” гэв. Тэгэхлээр “100.000 хөргөгч” төсөл хэрэгжил цаг тун удахгүй нь гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу
Э.Зоригт http://mongolianeconomy.mn/