“Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой худал мэдээллүүд хяналтаас гарч дэлхийн түвшинд яригдаж эхэлсэн тул” хэмээгээд ШШГЕГ-аас Н.Энхбаярын бичлэгийг нийтэд цацсан. Тус бичлэгт Н.Энхбаяр бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, салаавч үзүүлж байсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн.
Тэгвэл энэ хугацаанд удтал хэвлэлийнхэнд хандаагүй Н.Энхбаяр мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлдээ өөрийн өлсгөлөн зарласан учир шалтгаан болоод дээрх видео бичлэгийн талаарх тайлбарыг тусгажээ. Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улаанбаатар хот 2012 оны 5 дугаар сар 23
Их ч удаан дуугүй байлаа. Бие бага багаар жаахан тэнхэрч эхэлж байгаа тул сүүлийн 3-4 хоногийн турш энэхүү мэдэгдлийг бага багаар бичиж, олон түмнийхээ сонорт хүргэж байна.
Хуурай өлсгөлөн тавигдсанаас хойш бүтэн долоо-найман хоногийн турш эрчимт эмчилгээнд орж, одоогийн байдлаар хуурай өлсгөлөнгийн үед эрүүл мэндэд учирсан хор хохирлыг үе шаттайгаар арилгах, хэвийн байдалд буцаж орох эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч эмч нар маань эмчилгээг сайн хийхийн тулд үнэн сэтгэлээсээ хичээн мэрийж байна. Юуны түрүүн тэд нартаа талархаж байгаагаа илэрхийлье.
Гэхдээ миний биеийн эрүүл мэнд хараахан бүрэн сэргээгүй байна, эхний шатны шингэн уух, дусал тариулах зэргээр шингэний алдагдлыг нөхөх эмчилгээ хийгдэж, хоолонд ч ороогүй байна. Нийтдээ хоол идсэнгүй 20 орчим хоножээ.
Гэхдээ одоо би дарга нарынхаа даалгаврыг биелүүлэх нэрээр алхам тутамдаа хууль зөрчдөг хууль хяналтын байгууллагынхны гарт биш, бурхан эмч нарын гарт байгаа болохоор тодорхой цаг хугацааны дараа миний бие эрүүл энх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хуучтай болж магадгүй, тэр нь нэг хэсэг цаг хугацааны дараа мэдэгддэг гэж эмч нар хэлж, анхааруулж байна.
МАН-АН-ын толгойд гарсан олигархууд ил далд үгсэн хуйвалдаж, намайг хууль бусаар цагдан хорьж, хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлээрээ миний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, тэр битгий хэл эрүүл мэнд, амь насанд бодитой аюул занал учруулсныг нийт түмэн олон маань нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ шаналж, ухаанаараа тунгааж, гүн гүнзгий ойлгож мэдсэн билээ.
Эрх баригчдын хууль бус, харгис үйл ажиллагааны эсрэг миний хийсэн тэмцлийг дэмжсэн нийт хамтран зүтгэгчид, ард иргэддээ чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж байна. Та бүхний маань үнэн зүрхний дэмжлэгийг би сэтгэл зүрхээрээ байнга мэдэрч, мэдрэх хэрээр миний сэтгэлийн тэнхээ нэмэгдэж байсан.
Та бидний хамтын тэмцлийг ардчиллыг гагцхүү сонгуульд ашигладаг хоосон үг биш, харин өдөр тутам амьдралдаа баримталдаг хатуу зарчим байх ёстой гэж үздэг, Монгол Улс ардчилсан орон байж, ард түмэн нь аз жаргалтай амьдарч, эрх баригчид нь хариуцлагатай байж, улс төрийн өрсөлдөгчөө орон шоронд оруулж, сонгуульд орох бололцоог нь хаадаггүй байгаасай гэж боддог гадны нэр нөлөө бүхий хүмүүс, байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжсэнд талархаж байна.
Энэ бүхнээс эрх баригчид айж, дургүй байсан ч цагдан хорих хууль бус шийдвэрээ цуцалсан.
Уг нь би хуурай өлсгөлөн зарлахдаа үхэхийн төлөө биш, харин амьд явахын төлөө, хүний эрх, эрх чөлөөг Монгол Улсад хүндэтгэдэг байхын төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө, нийт Монголын ард түмнийхээ эрх ашгийг дээдэлдэг байхын төлөө тэмцсэн юм. Гэхдээ энэ бүхний төлөө амь насаа өгөх шаардлагатай бол өгөхөд ч бэлэн байсан. Өнөөгийн хууль бус, олигархи, харгис дэглэмийг нурааж, жинхэнэ шударга монгол төрийг сэргээн тогтоох эрхэм зорилгод хүрэхийн тулд миний амь нас тийм ч их үнэ цэнтэй зүйл биш гэж бодогдож байсныг нуух юун.
Та бид хамтын тэмцлээрээ эрх баригчдын багийг хуулж, луйврын сонгуулиудын үр дүнд буй болсон өнөөгийн өнгө, мөнгө шүтсэн харгис дэглэмийн мөн чанарыг нээн харуулж, бодит дүр төрхийг нь үзүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.
Цагдан хоригдож байх өдрүүдэд эрх баригчид болон тэдний гар хөл бологсод намайг ямар ч хамаагүй аргаар сонгуульд оролцуулахгүй байх, ингэхийн тулд аль болох удаан хугацаагаар нийгмээс бүрмөсөн тусгаарлах, ял тулган оноох, тэр ч байтугай шууд утгаараа миний эрүүл мэнд, амь насанд хор хохирол учруулахыг санаархсан юм.
Тэднээс надад сонгуульд оролгүй нэрээ тат, эс тэгвээс ямар ч буруу юм хийгээгүй байсан ч хараат шүүхээрээ ял өгүүлэхдээ л өгүүлнэ гэсэн “мэссэж”-ийг ил далд арга, хэлбэрээр нэг бус удаа өгч, айлган сүрдүүлсэн.
Би өнөөгийн эрх баригчдад хариуд нь миний бие буруу юм хийгээгүй учир та нараас айхгүй, хараат шүүх, хууль хяналтын байгууллагын хууль бус үйл ажиллагаа та нарын санасанчлан бүтэхгүй, хэрэв тэгэх гэж оролдвол ард түмэн үнэн, худлыг ялган салгаж чадна, шударга бус явдлыг үл тэвчиж, эсэргүүцнэ, шударга ёс заавал ялна, ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй гэсэн юм.
“Би айхгүй” гэсэн үгээ хэлсэн. Миний энэ үгийг мянга мянган хүн “Бид айхгүй” хэмээн өлгөн авч, дэмжсэнийг мэдэж талархсан.
Өнөөгийн эрх баригчид 2008, 2009 онуудын луйврын сонгуулиудаар хууль бусаар засгийн эрхэнд гарч, амласан амлалтнаасаа буцаж, нэг ёсны амлалтыг нь бүтэн дөрвөн жилийн турш харж, горьдсон ард түмэндээ “салавч үзүүлж”, байгалийн баялгийг зөвхөн өөрсдийн хууль бусаар баяжих эх үүсвэр болгож, авлига хээл хахуульд идэгдэж, нэр хүндээ алдсан учир удахгүй болох сонгуульд “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” амжилттай оролцож магадгүй гэхээс үнхэлцгээ хагартал айж байна.
Тэд өөрсдийнхөө алдаатай, хууль бус үйл ажиллагааны улмаас ард түмэнд жигшигдэх хүртлээ хүнд хэцүү байдалд орсныгоо засахын тулд бодлого, үйл ажиллагаагаа үндсээр нь өөрчлөхийн оронд өөрсдийнхөө хараат шүүх, хууль хяналтын байгууллагыг ашиглан, тэдэнд шууд даалгавар өгч, улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг зохиомол хэрэг үүсгэж, хэрэг төвөгт холбогдуулснаар өөрсдөө дахин сонгууль луйвардаж, албан тушаалдаа үлдэнэ хэмээн төлөвлөж, энэ бодлоо хэрэгжүүлэхийн тулд улайран зүтгэж байна.
Энэ нь тэд надад хүчээр тулгаад байгаа зохиомол хэрэг гээчээ “гэрлийн хурдаар” шүүх рүү шилжүүлж, хараат шүүхээ яаравчлан хуралдуулж, надад ял тулгахыг зорьж байгаагаар батлагдаж байна. Чингэхдээ манай өмгөөлөгч нарт зохиомол хэрэгтэй холбоотой олон зүйлийг тодруулах боломж бололцоог хааж, надад одоо хүртэл хэргийг огт танилцуулаагүй байна.
Шүүхийг өөрсдийнхөө бүрэн хараат байдалд оруулж, ардчилсан зарчмыг ноцтой алдагдуулж, хууль зөрччихөөд “Бүх юмыг шүүх л шийднэ. Буруу ч шийдсэн, зөв ч шийдсэн дага” гэсэн бүдүүлэг тулгалтыг хийх гэж оролдож байгаа нь яавч ардчилсан орны ёс биш. Харин дарангуйлал тогтсон оронд эрх баригчид нь ингэж аягладаг.
Гэхдээ Монгол Улс, Монголын ард түмэн МАН-АН-ын удирдлагын тогтоосон олигархи дэглэмийн дахин дөрвөн жилийн ноёрхлыг даахгүй. Тэд улам ядуурна, ажилгүйдэл улам нэмэгдэнэ, хээл хахууль улам цэцэглэнэ, ардчилал улам хумигдана, хууль ёс улам алдагдаж завхрана, олигархууд улам даварна, эх орны баялаг цөөн хүний гарт улам лав орно, баян, хоосны ялгаа улам нэмэгдэнэ.
Миний сонссоноор сүүлийн үед эрх баригчдын даалгавраар тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан миний тухай муу муухай материал зогсоо зайгүй цацаж байгаа юм байна.
Уг нь хууль хяналтын байгууллагынхан дотоод ажлын хэрэгцээндээ авсан бичлэгийнхээ нэг л хэсгийг зөвхөн нэг талын ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор, өрөөсгөл тайлбартайгаар олон нийтэд цацна гэдэг нь наанадаж ёс суртахуунгүй, цаанадаж хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Хэрэв хийсэн бичлэгээ гаргах гээд байгаа юм бол бүх 31 хоногийн бичлэгүүдийг бүгдийг нь бүтнээр нь гаргах хэрэгтэй. Тэгвэл иргэд чухам юу болсоныг үнэн зөвөөр нь ойлгоно.
Яаж миний ил захидлуудыг хууль бусаар саатуулж, тэдгээрийг хаягласан УИХ-ын гишүүд, МАХН-ын гишүүд, дэмжигчдэд хүргээгүйгээ, яаж мөрдөн байцаагчид хууль зөрчиж байснаа, яаж өмгөөлөгчидтэй уулзах бололцоог байнга хүндрүүлж, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах эрхтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж, өмгөөлөгчтэйгээ хийж байсан уулзалтыг хянаж байснаа, яаж хууль зөрчсөн үйлдэл бүрийгээ дээрээс дарга нарын өгсөн даалгаврыг биелүүлж байна гэсэн тайлбараар зөвтгөн тайлбарлах гэж оролдож байснаа, хуурай өлсгөлөн зарласны дараа элдвийн журам дүрэм барьж, өлсгөлөн эхэлсэн хугацааг тооцох, тооцохгүй тухай утгагүй маргаан үүсгэж, хүний эрхийг зөрчиж байснаа, яаж бүхий л хугацаанд байнга албадлагын аргаар ажиллаж байснаа, яаж өлсгөлөнг албадлага хийж зогсоох гэсэн нэрийдлээр цаагуураа миний эрүүл мэндэд, цаашилбал амь насанд хор хохирол учруулахаар санаархаж байснаа, яаж би хуурай өлсгөлөн зарлаж, 24 цагийн турш бүх газарт тавьсан камерын хяналтан доор хоолойгоороо нэг дусал ус, нэг ширхэг будаа давуулалгүй бүтэн 11 хоносноор миний бие, эрүүл мэнд бодитойгоор эхлээд өдрийн, дараа нь цагийн хурдаар өөрчлөгдөн муудаж байсныг, яаж урт удаан хугацаанд дусал ч шингэн ороогүй биед цус өтгөрч, үе мөчүүд рүү очих нь хүндрэхэд эмч нарын зөвлөгөөгөөр цусны эргэлтээ сайжруулахын тулд амьсгал давхцаж, толгой эргэж байсан ч тэвчиж, өөрийгөө дайчлан өрөөндөө алхаж байсныг бүгдийг нь харуулах хэрэгтэй.
Сүүлийн үед эрх баригчдын даалгавраар тарааж байгаа бичлэгээр би салаавч үзүүлж, уурлаж бухимдаж байгаа тухай гарч байгаа сурагтай. Тийм ээ, би салаавч үзүүлсэн. Гэхдээ мэдээжийн хэрэг ард түмэндээ, жирийн иргэддээ үзүүлээгүй. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө хийсэн энэхүү дотоод бичлэгээ тайрч танаж гаргахдаа санаатайгаар хүмүүст тиймэрхүү сэтгэгдэл төрүүлсэн бол ард түмнээсээ шуудхан уучлал гуйж байна.
Харин хууль хяналтынхан нэртэй ч алхам бүртээ хууль, хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг байгууллагынхан, тэдний дарга нар, “эзэд”эд үзүүлсэн юм. Ард түмнийхээ баялгийг өөрсдөө цөөхүүлээ хууль бусаар хуйвалдан авч идсэн өнөөгийн олигархи дэглэмд үзүүлсэн юм. Ард түмнээ хууран молигдож, сонгууль луйвардсан өнөөгийн эрх баригчдад үзүүлсэн юм.
Үүнийгээ би хэлбэрийн хувьд зөвтгөхгүй ч агуулгын хувьд буруутгахгүй. 30 орчим хоног байнга эрхээ зөрчүүлэн хууль бусаар хоригдож, 7-8 хоног хуурай өлсгөлөн зарлаж, сэтгэлийн гүн гүнзгий стресс, бие бялдрын гүн гүнзгий хямралд орсон хүн хүний, тэр тусмаа хуулийн хэл ойлгохгүй байгаа хууль хяналтынхан, тэдний цаад “эзэд”-тэй өөр ямар “хэл”-ээр ярих вэ дээ. Харин ч би тэвчээрийн дээдийг үзүүлэхийг хичээсэн. Хэрэв 31 хоногийн бүтэн бичлэгийг энд тэндээс нь тайрч засалгүй бүтнээр нь гаргавал миний хэлж байгаа болгон батлагдана.
Бичлэгт хэсэгчлэн гаргаад байгаа тэр өдрүүдэд намайг нэг бол хууран мэхэлж өлсгөлөнг хүчингүйд тооцох тухай, эсхүл албадан эмчилж өсгөлөнг хүчээр зогсоох тухай ёс бус, хууль бус зүйлийг хууль хяналтын байгууллагынхан хэрэгжүүлэхийг төлөвлөлж, оролдож байсан юм. Ядарч сульдсан байсан ч би ийм даажигнал, эсхүл даварсан үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд намайг албадан эмчлэх нэрээр миний амь насанд халдах гэж байгаа нь ойлгогдсон тул би уурлаж бухимдсан. Нэгдүгээрт, би амь насаа хамгаалахын төлөө тэмцсэн, хоёрдугаарт, би тэдний ёс бус, хууль бус шийдвэр, албадлагын улмаас амь насаа алдахад хүрвэл гэм зэмгүй 2-р эмнэлгийнхнийг бүхний буруутан болгохыг хүсээгүй. Тийм учир албадлагаа хийж, алах гээд байгаа юм бол 2-р эмнэлэг дээрээс авч явж, 461 дүгээр хорих анги дээрээ аваачиж, энэ гэмт хэргээ хий гэж шаардаж бухимдсан, тэдний ойлгодог “хэл”-ээр нь “ярьсан” нь тэр.
Амь насаа алдаж магадгүй байдалд орсон хүн хонь шиг дуугүй байж байгаад “өрөө цоолуулах” уу? Эсхүл “өт ч гэсэн гишгэвэл атирдаг”-ийн нэгэн адил амь насныхаа төлөө өөрт байгаа бүхий л боломжоор тэмцэх үү?
Гэтэл өнөөгийн эрх баригчид сонгууль луйвардсанаараа, хараат шүүхдээ даалгавар өгч, цагдаагийн гурван хурандаа, нэг генералыг ялласнаар долдугаар сарын 1-ний хэргээс өөрсдөө мултрах гэж оролдож байгаагаараа, амласан амлалтаа биелүүлээгүйгээрээ, Тавантолгойг тав-арвуулаа хувааж идэж байгаагаараа, хээл хахуулийг цэцэглүүлж байгаагаараа нийт ард түмэнд томын том “салаавч” удаа дараа өгөөд байгаа юм биш үү?
МАН-АН-ын толгойд гарсан олигархууд ингэж аягласныг нь ард түмэн эмзэглэхгүй хүлээн авч байна хэмээн бодож, бүр даварч, сонгуульд юу ч болоогүй юм шиг орно, сонгууль дахин луйвардана, дахин “МАН-АН”-ыг байгуулна хэмээн бодож, төлөвлөж байна.
Тэднийг ингэж давраах уу, үгүй юу? гэдгийг шийдэх цаг мөч ойртож байна.
Одоо шударга ёсыг эрхэмлэж буй бүх хүмүүс бүгдээрээ саналаа нэгтгэж, ард түмнийхээ саналыг удаа дараа өөрчлөн луйвардаж, түүнийг хууран молигодож, улс орны хөгжлийг мухардалд оруулж, ядуурал, хээл хахууль, ажилгүйдлийг гааруулсан өнөөгийн МАН-АН-ын удирдлагын байгуулсан олигархи дэглэмийг сонгохгүй байж, нэг ёсны “салаавч үзүүлье”.
Монголд шударга ёсыг хамтдаа тогтооцгооё. Шударга ёсыг нэг хүн бус, нийтээрээ тогтоодгийг санацгаая.
Би цаашид ч шударга ёсыг тогтоохыг хүсэж буй бүх хүмүүстэй хамтран өнөөгийн эрх баригчдын дэмжин өөгшүүлж буй аливаа бусармаг явдлын эсрэг, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө, ардчиллыг сэргээхийн төлөө тууштай тэмцэх болно.
Сайн үйлс бүтэх болтугай.
Н.ЭНХБАЯР

МЭДЭГДЭЛ