gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.29
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Энхбат: Би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

Улс төр
2012-05-25
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2012-05-25
УИХ-ын гишүүн Д.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр “УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн мэдэгдсэнээрээ олны анхаарлын төвд ороод байгаа юм.

-Таныг Иргэний зориг-Ногоон намыг шинээр байгуулах гэж нэлээд зүдэрчихээд гэнэт яагаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдэг шийдвэрийг гаргасан юм бол гэж хүмүүс их гайхаж байна. Ямар учраас ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Би шинэ намыг өөртөө зориулж байгуулаагүй. Иргэний зориг, Ногоон намыг удирдаж байсан хүмүүс намынхаа гишүүдийн хүссэний дагуу л дээрх хоёр намыг нэгтгэж шинэ нам байгуулсан төдий.

Түүнээс биш УИХ-ын гишүүн С.Оюун ч юм уу, Д.Энхбат хувьдаа зориулж нам байгуулаагүй шүү дээ. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдэг шийдвэрийг би сайн бодсоны эцэст гаргасан. Монголчууд бид өнөөдөр маш хурдацтай хөгжлийн ирмэг дээр байна. Харамсалтай нь манай улс төрийн систем тогтворжоогүйгээс болоод улстөрчид нь түймэр унтраах зарчмаар ажилласаар байгаад засгийн эрхийн төлөөх тэмцэлдээ бүр туйлдчихаж. Намууд нь ядарчихсан. Өөрсдийгөө санхүүжүүлэхийн тулд авлигын торонд орооцолдчихсон. Ард иргэд нь залхчихсан байдалтай л байна шүү дээ. Яг л хар тамхинд донтчихсон хүн шиг энэ байдлаасаа гарч чаддаггүй.

Тэгэхээр зарим нэг хүн нь энэ чөтгөрийн тойргоос гарах хэрэгтэй байна. Энэ чөтгөрийн тойргоос гарахад тодорхой хэмжээний зориг хэрэгтэй. Нөгөөтэйгүүр энэ тойргоос гарахын тулд чөтгөрийн тойрог яаж ажилладаг зарчмыг мэдэх шаардлагатай. УИХ-д нэр дэвших гэж байгаа хүн өнөөдөр дунджаар 300-500 сая төгрөгийн зардал гаргаж байна. Тэгэхээр тэр хүн амьдралгүй болж байх жишээтэй. Хүн бүр УИХ-д орох гэж зүтгэж байхад би гарах гэж зүтгэж байгаа нь л сонин харагдаж байгаа болохоос гарч байгаа нь нэг их сонин асуудал биш. УИХ-ын гишүүн хүн заавал Авлигатай тэмцэх газраар дамжиж аль эсвэл шоронд орж байж парламентаас гарах албагүй шүү дээ. Тиймээс би УИХ-аас эрүүл гарч байгаа юм.

-Та сая УИХ-д нэр дэвшиж байгаа хүн их хэмжээний мөнгө зарлагаддаг гэлээ. УИХ-д сонгогдсоныхоо дараа түүнийгээ нөхөх гэж ажилладаг гэж үү?
-УИХ-ын гишүүнээр сонгогдохын тулд хүмүүс өнөөдөр бие биенээ алахаас буцахгүй болсон байна. Товч бөгөөд тодорхой хэлбэл Монголын нууц товчоонд гардагчлан “орондоо орох завгүй олзолдон байлдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байна” гэдэг нь болж байна шүү дээ. Дэлхий дахинд улс төрийн намын тэмцэл тодорхой хүрээнд явдаг болохоос биш нийт улс орныг хамардаггүй байхгүй юу. Нөгөөтэйгүүр намын дээд талд төр байдаг. Төрийн бодлого улс төрийн сонгуулиас гадна явагдаж байдаг. Тэгэхээр бид одоо энэ чөтгөрийн тойргоос гарах ёстой. Хэзээ нэгэн цагт төрийн систем тогтворжихоор асуудал арай өөр болох байх гэж найдаж байна.

-Тэгээд та цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Би цаашид Монгол Улсын хөгжлийн асуудлаар дагнан ажиллая гэж бодож байгаа. Монгол Улсын хөгжлийн асуудлыг нэг намын хүрээнд шийдэж болохгүй. Аль ч орны хөгжлийн болон бодлогын асуудал улс төрийн намаас дээгүүрт тавигдах ёстой. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хамрах асуудлын хүрээнд байдаг. Би анх улс төрийн гараагаа Хөгжлийн яамнаас эхэлсэн. Дараа нь энэ асуудлаар дагнаж ажилласан. Тэгэхээр би хөгжлийн асуудал дээр илүү төвлөрч ажиллах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн юм. Олон нам, төр иргэний нийгмийн уулзварын зангилаан дээр ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон учир энэ тал дээр түлхүү ажиллахаар шийдсэн гэж болно.

Миний яриад байгаа ажлыг уг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хийсэн бол төгс хувилбар болох байсан. Тэр хүн улс төрийн албанаасаа буусныхаа дараа намаасаа гараад улс орныхоо хөгжлийн бодлогын талаар яриад явахад болохгүй гэх газаргүй байсан. Хүмүүс ч сайнаар хүлээж авах байсан биз. Гэтэл намаасаа гарангуутаа нэг жижиг намын дарга болоод улс төр хөөгөөд явж байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад ч ийм боломж байсан. Гэтэл бизнес хөөгөөд явж байна. Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди буцаад улс төрд орж ирэх гэж байдаг. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буцаад Ардчилсан намдаа орно гэж байгаа. Ингэж болохгүй шүү дээ.

-Таны яриаг сонсож байхад ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа юм уу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор бөгөөд хариуцлагатайгаар хэлэх нь зөв байх. Гэхдээ хөгжлийн бодлогын чиглэлээр туршлагатай олон хүн ажиллах хэрэгтэй байна. Харамсалтай нь ийм хүн Монголд өнөөдөр алга. Үүнийг санаачилж хийж явах хэрэгтэй юм байна. Түүнээс биш зөвхөн Иргэний зориг-Ногоон намын хүрээнд УИХ-д суугаад ярих нь өрөөсгөл асуудал. Намаараа талцаж, сонгуулиас сонгуулийн хооронд түймэр унтраах маягаар явах нь явцгүй зүйл юм. Тиймээс нэг нь ч гэсэн энэ чөтгөрийн тойргоос гарч дараагийн асуудлыг харах ёстой л гэж бодсон. Ерөнхийлөгч нарын жишээг яагаад дурьдсан бэ гэвэл дэлхий нийтийн жишээнээс үлгэр дуурайл аваасай гэсэндээ хэлсэн юм.

Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудын жишгийг харж байхад Ерөнхийлөгч байсан хүн нь хэзээ ч дахин УИХ-ын сонгуульд өрсөлддөггүй. Яагаад гэвэл нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байсан хүн буцаад цөөнхийн эрх ашгийн төлөө явдаггүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар буцаад цөөнхийн эрх ашгийг хамгаалах гэж зүтгэж байна шүү дээ. Хамгийн энгийнээр бодоход тэднийг Монгол Улсын байгаль орчны асуудлаар дэлхийн хэмжээнд яриа өрнүүлээд явж байсан бол дэлхий нийт дэмжих л байсан.

-Тийм учраас та Иргэний зориг-Ногоон намыг орхиж байгаа гэж ойлгож болох уу?
-Би Иргэний зориг-Ногоон намыг орхиогүй. Өнөөдрийн хувьд  намдаа байгаа. Гэхдээ олон зүйлийг туулж ойлгосон хүн л ийм зүйл ярьж явдаг юм байна. Түүнээс биш гудамжинд байж байгаад гэнэт үсрээд хөгжлийн бодлого ярьж явахгүй л байхгүй юу.

-Та Иргэний зориг-Ногоон намыг орхиогүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр тус намаас нэр дэвшигчдийн жагсаалтыг харж байхад хүчин мөхөсдөж байгаа юм шиг ээ. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Иргэний зориг-Ногоон нам өнөөдөр Монголын парламент дахь гуравдагч хүчин болж чадсан. УИХ-д ганцхан гишүүнтэй байсан Иргэний зориг нам, Ногоон нам нэгдсэнээр ийм боломжийг бий болгосон. Бидний 1.5 жилийн дотор хийсэн зүйлийг Ардын нам 90 жилийн хугацаанд, Ардчилсан нам 20 гаруй жилийн хугацаанд хийсэн. Одоо Иргэний зориг-Ногоон нам гурван даргатай. Тиймээс миний асуудал энэ намд маш бага нөлөө үзүүлнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр, би намын жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн. Тиймээс би Баянгол дүүрэгт нэр дэвшсэн бол ялалт байгуулах 100 хувийн магадлалтай байсан. Улстөрч хүний шийдвэрүүд сонгуулийн өмнө гардаг. Сонгуульд ороод ялалт байгуулчихвал амлалтаа биелүүлэх гэж зүтгэнэ. Ялагдчихвал бас л өөр зүйл хийнэ. Энэ жишгээр л би шийдвэрээ гаргасан.

-Та УИХ-ын сонгуульд ялагдана гэж айсан юм биш биз дээ?
-Би ялагдана гэж айгаагүй. Ялалт байгуулах бүрэн магадлал байсан гэж дээр хэлсэн. Сонгогчиддоо амласан амлалтаа биелүүлсэн. Дараагийн сонгуулийн өмнө л шийдвэрээ гаргасан төдий. Түүнээс биш заавал ялагдал хүлээж байж УИХ-аас гарах ёсгүй биз дээ. Эсвэл шоронд орж байж гарах ёсгүй. Олон нийт намайг ямар нэгэн асуудалтай болоод л УИХ-д нэр дэвшихгүй байна гэж хардаж байгаа байх. Үгүй ээ. Надад өөрийн гэсэн бодол байна.

-Таныг намын нэрийн жагсаалтын эхэнд бичигдээгүйгээсээ болж ийм шийдвэрт хүрсэн байж болзошгүй гэсэн хардлага ч гарсан байсан. Тийм асуудал байхгүй юу?
-УИХ-ын гишүүн С.Оюун тэртэй тэргүй намын жагсаалтын эхэнд бичигдэх нь тодорхой байсан. Хоёрдугаарт нь миний нэрийг гишүүдийн 100 хувийн саналаар бичсэн. Тийм байхад юунаас болж маргах юм бэ. Маргах ямар ч үндэслэл байхгүй. Асуудал юунд байсан бэ гэхээр 100 хувийн саналаар намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэхээр болсон хүн нэрээ татсан учир хурал нэлээд бужигнасан. Гэхдээ надтай ойр ажиллаж байсан хүмүүс намайг ийм шийдвэр гаргахыг мэдэж байсан учир асуудал үүсгээгүй. Манай нам хамтын удирдлагын зарчимтай анхны нам.

Миний жишээ бол энэ намын нэг давуу талыг харуулж байгаа юм. Монгол Улс бол хөгжих бололцоотой улс. Тиймээс нам, парламентын туршлагатай хүмүүс нь алхам алхмаар цааш ажилладаг. Тухайлбал, намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд явж байна гэвэл дэмждэг хүмүүс маань баяр хүргэнэ үү гэхээс биш яагаад намаа орхичихов оо гэж хэлэхгүй. Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээгүй гэдгээ дээр хэлсэн. Гэхдээ үүнтэй төстэй алхам хийгээд эрдэм шинжилгээний болон хөгжлийн асуудалд анхаарал тавьж ажиллъя. Үүнийг хийж чадах юм байна гэж байгаа юм.

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран кабелийн сувгаар сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон журам гаргасан. Та хэвлэл мэдээллийн салбартай ойр байсан хүний хувьд энэхүү журмыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Миний бодлоор энэ бол их түвэгтэй асуудал. Учир нь нэг талаасаа хууль, нөгөө талаасаа улс төр, технологийн асуудал байхгүй юу. Би хувьдаа Монголын Засгийн газар технологийн зарчмыг урьдчилж мэдээгүй, ойлгоогүй учир хориглосон шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл Монголын төр технологийн хөгжлөө гүйцэхгүй байна гэсэн үг. Зохих журмын хүрээнд кабелийн телевизүүдэд сонгуулийн сурталчилгаа хийх зөвшөөрөл олгох бүрэн боломжтой байсан. Ха­рамсалтай нь журмууд байхгүй учир шууд л хааж байгаа юм.

-Ийм журам гаргаснаараа иргэдийн хэнийг сонгох гэж байгаагаа таньж мэдэх боломжийг хязгаарлаж байна гэж үзэж болох уу?
-Яг тэгж хэлж болохгүй ч агаарын долгионоор нэвтрүүлгээ цацдаг телевизүүд болон кабелийн телевизүүдийн тэнцүү хэмжээнд өрсөлдөх боломжийг хаачихаж байгаа юм. Кабелийн технологийн хөгжил өндөр шатанд очоод дижитал телевиз гараад эхлэхээр телевизийн сувгууд хязгааргүй болох боломжтой. Ийм үед яах вэ гэдгээ манай төрийнхөн мэдэхгүй байгаа учир ганцхан мэддэгээрээ хориглох аргыг хэрэглэж байгаа юм уу даа. Цаашид тийм шийдвэр гаргахгүй байх. Яагаад гэвэл ингэх нь  буруу.

-Ярилцсанд баярлалаа.

Р.Сарангоо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан