Гэнэт алга болсон жаал хүү 25 жилийн дараа Google-ийн тусламжтайгаар гэр бүлээ олж уулзжээ. Австралийн иргэн Capo Брайерли өөрийн амьдралын итгэмээргүй түүхийг "ВВС"-ийн сурвалжлагчид ярьсан байна.
Capo 1981 онд Энэтхэгт ядуу гэр бүлд мэндэлжээ. Тэрээр таван настай байхдаа ахынхаа хамтаар төмөр зам дээр цэвэрлэгээ хийж мөнгө олох болсон байна. 1986 онд Capo нэгэн галт тэргэнд зүүрмэглэн хоцорч бүхэл бүтэн 14 цаг унтаад сэржээ.
Түүнийг сэрэхэд ах нь дэргэд нь байсангүй, харин асар том, таньж мэдэхгүй хот угтсан гэдэг. Жаалхүү тааралдсан хүмүүсээс асуугаад Калькутта хотод ирснээ ойлгосон байна. Гэртээ хэрхэн харихаа мэдэхгүй Capo гуйлга гуйх болж, асрах газар очих хүртлээ нэг хэсэг хотын гудамжаар тэнэжээ. Энэтхэгээс хүүхэд үрчлэхийг хүссэн австрали гэр бүл түүнийг асрах газраас олсон юм.
Ийнхүү Capo жаал эх орноосоо хэдэн мянган км-ийн цаана, үрчилж авсан эцэг эх нь амьдардаг Австралийн Тасмани аралд очсон байна. "Би төөрч, гэрээ олж чадахгүй гэдэгтэйгээ эвлэрсэн байсан. Тиймээс "За яахав, хатуу ширүүн ч гэсэн Австралид амьдрах болж дээ" гэж бодсон хэмээн энэтхэг залуу өгүүлэв.
Capo өсч том болж, цаг хугацаа өнгөрөх тусам шинэ эх орондоо идээшиж жинхэнэ австрали эр болж, өргөмөл эцэг эхийнхээ Брайерли овгийг авчээ. Гэвч том залуу болсон хойноо төрөлх гэр, гэр бүлээ эрж олох хүсэлд автсан байна. Capo өөрийн жинхэнэ овог, төрөлх тосгоныхоо нэрийг ч санахгүй байсан тул энэ нь амаргүй байлаа.
Орчин үеийн технологи энэтхэг залууд туслав. Тэрээр Google Earth программыг ашиглан Энэтхэгийн хот, суурингийн зургийг харж, төрөлх гэр орноо санамсаргүйгээр ч болтугай олно гэдэгт итгэжээ. Дараа нь нэгэн шинэ санаа орж ирэв. Галт тэргэнд 14 цаг унтаад сэрснээ яагаад ч юм санасан Capo хөвгүүн Энэтхэг дахь галт тэрэгнүүдийн дундаж хурдын талаар мэдээлэл цуглуулж 14 цагаар үржүүлэн Калькуттагаас төрөлх тосгон хүртэлх зайг тодорхойлсон байна.
Ингээд миний төрөлх тосгон Калькуттагаас 1200 км-ийн зайд байна гэж тооцоолсон Capo Энэтхэгийн төв хэсэгт байдаг Кхандва суурин төрж, өссөн газар нь болохыг олж мэджээ. Австралид суурьшсан энэтхэг залуу алга болсноосоо хойш 25 жилийн дараа төрөлх тосгон руугаа тэмүүлэв. Тэрээр ой санамжаа ашиглан төрж өссөн гэрээ олсон ч эзэнгүй орхигдсон байв. Түүний гэр бүл эндээс явсан гэдгийг хөршүүд нь хэллээ.
Золоор Сарогийн эцэг эх хот дотроо өөр байшинд нүүж орсон байжээ. Мөдхөн тэрээр ээжтэйгээ уулзсан байна. Хүү нь эхлээд ээжийгээ таньсангүй. "Хамгийн сүүлд ээжийгээ харахад тэр 34 настай, их сайхан эмэгтэй байсан. Цаг хугацаа өнгөрөхөд ээж минь ингэж их өөрчлөгдөнө гэж бодсонгүй" хэмээн Capo "ВВС"-д ярилаа.
Сарогийн ах дүүгээ алга болсны дараахан галт тэргэнд дайруулж нас баржээ. Сарогийн ээж төлөгчид хандан хоёр дахь хүүгээ амьд эсэхийг асуухад төлөгч "Хүү чинь буцаж ирнэ" гэж хэлсэн тухай Capo өгүүлэв. "Ээж минь үхэл хагацалтайгаа эвлэрч, намайг буцаж ирэх өдрийг хүлээж амьдрахад төлөгч тусалсан юм болов уу" гэж 25 жилийн дараа гэр бүлээ хайж олсон Capo ярилаа.
М.Мөнхжин