УИХ-ын 23 дугаар тойргийн тавдугаар хэсгийн хороо, НИТХ-ын 13 дугаар тойргийн тавдугаар хэсгийн хороонд “хурууны хээ таних машин гацаж, гараар бүртгэж байна” гэсэн мэдээллийн дагуу газар дээрээс нь сурвалжлахаар очлоо.
Тус хэсгийн хороон дээр очиход УИХ-д нэр дэвшигч, өмгөөлөгч О.Баасанхүү очсон байв. Тэрбээр “Хурууны хээгээр нэг л удаа өгнө гэж сурталчлаад байсан. Гэтэл ингээд хурууны хээ таних машин нь эвдэрчихсэн, гараар бүртгээд сууж байна. СЕХ-ын дарга Н.Лувсанжавд энэ тухай хэлтэл “За яахав, Бид анх удаа энэ машиныг ашиглаж байгаа учир алдаа оноо алийг тэр гэхэв” гээд хэлээд байж байна. Тийм байж болохгүй биз дээ.
Хоёрдугаарт Эрдэнэтийн 13, 15 дугаар хэсгийн хороонд хурууны хээ таних машины кодыг тайлах ёсгүй цагт буюу өнгөрөгч оройн 10.00 цагт тайлчихсан байна. Тэгээд машин нь задгай хонолоо гээд айдас болсон хүмүүс байж байна. Журмаараа өнөөдөр өглөө 07.00 цагт тайлах ёстой. Энэ мэт зөрчлүүд эхнээсээ гараад байна” гэв.
Уг тавдугаар хэсгийн хороонд ажиллаж байгаа АН-ын ажиглагч “хэсгийн хорооны дарга нь хурууны хээ таних машины кодыг буруу хийснээс гэмтэл гарсан” гэж байв.
Улмаар тус хэсгийн хорооны даргатай уулзсан юм.
-Хэзээнээс хурууны хээ таних машин уншихгүй болсон юм бэ?
-Өнөөдөр өглөө 7.30 цагт манай ажил эхлээд хэвийн явагдаж байсан. Бид ажлаа эхлэхдээ хурууны хээ таних машины нээх кодыг хийж тайлаад ажиллаж байсан юм. Гэтэл нэг компъютерт гэмтэл гараад 07.46 цагт машиныг хаах кодыг хийж зогсоосон. Ингээд засвар үйлчилгээ хийж 08.19 цагт манай бүх компъютер хэвийн ажиллаж эхэллээ.
-Засварыг хэн хариуцаж байгаа юм бэ?
-УБЕГ-аас мэргэжилтнүүд ирж зассан.
-Энэ хооронд иргэдийг гараар бүртгэсэн үү?
-Машиныг хэвийн ажиллах хүртэл 37 сонгогчийг гараар бүртгэж авсан.
-Таныг кодоо буруу хийсний улмаас эвдрэл гарсан гэж ажиглагчид хэлж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Тийм зүйл болоогүй. Цаанаасаа техник өөрөө эвдэрсэн. Эвдэрсэн компъютерээ хаах шаардлагатай болсон учраас л машиныг зогсоосон.
-Хуулиар 07.00 цагт санал авч эхлэх ёстой. Гэтэл танайх яагаад 07.30 цагаа сонгогчдоо хүлээн авч эхэлсэн юм бэ?
-Хэсгийн хорооны гишүүд, ажиглагч нар бүгд яг 07.00 цагт ирээд ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингээд 07.30 цагт дуусч, сонгогчоо авч эхэлсэн.
-Бэлтгэл ажлаа өмнө нь хангаад 07.00 цагт нээх ёстой байсан юм биш үү?
-Компъютерийн тэр олон лац, ломбыг 07.00 цагт эхний сонгогч ирж байхад нүдэн дээр нь нээлттэй ил тод задалсан. Үүнийгээ дуусгаад саналыг нь авч эхэлсэн гэсэн үг.
Хурууны хээ таних машин гацаж, түр зуур гараар бүртгэсэн ч тун удалгүй хэвийн ажиллаж эхэлсэн байна.
Г.Билгүүн