gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад Иргэдийн төлөөлөгчдийн хурал санхүүжүүлэх үүрэгтэй

Б.Азбаяр
Нийгэм
2024-01-31
2
Twitter logo
Б.Азбаяр
2
Twitter logo
Нийгэм
2024-01-31
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад Иргэдийн төлөөлөгчдийн хурал санхүүжүүлэх үүрэгтэй Архивын зураг ашиглав.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулснаар хүчин төгөлдөр хэрэгжиж буй. Энэ хуулийн есдүгээр зүйлд аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын эрх, үүргийг тусгасан.

Тодруулбал,
9.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үүргийг хэрэгжүүлнэ:
9.2.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх;
9.2.2.зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дунд болон богино хугацааны төлөвлөгөө батлах эрх зүйн зохицуулалттай юм.

Тиймээс бид замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй, эрсдэлгүй байдлыг хангуулахаар санал өгөх, үүссэн зөрчлийг тэднээр арилгуулах эрхтэй.

Харин замын хөдөлгөөнд оролцож буй бид өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж Замын хөдөлгөөний дүрмийг дагах үүрэг хүлээнэ. Засгийн газрын 2018 оны 239-р тогтоолын дагуу Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж буй.

Тус дүрмээс энэ сарын 24-ний шөнө БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт болсон гал түймэрт холбогдох заалтуудыг түүвэрлэн хүргэж байна.

3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

14.8.Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно:

а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд);

и/ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт; к/ тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугаман тэмдэглэл (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах, эсвэл тэр талд зогсож байгаа тээврийн хэрэгсэл хүртэл 3 м-ээс бага зайтай газарт;

м/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 м-ийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр.

4.9. Дараах тохиолдолд удаан зогсохыг хориглоно:
а/ түр зогсохыг хориглосон газарт;

10.6. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

10.8. Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ:

а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ;

б/ зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ;

в/ баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ;

г/ тухайн уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн зөвхөн аль нэг чигт зөвшөөрөгдсөн, эсхүл баруун буюу зүүн гар тийш эргэх үйлдлийг 5.10.а, 5.10.б тэмдэг буюу 1.17 тэмдэглэлээр олон эгнээнээс давхар гүйцэтгэхийг зөвшөөрсөн байвал зэрэгцэн эргэх тээврийн хэрэгслүүд эзэлж яваа байрлалаа солихгүйгээр хажуугийн зайгаа барьж нэвтэрнэ. Ингэхдээ эргэлтийн дотор талд яваа тээврийн хэрэгслийн жолооч аль болох богино зайг туулж нэвтэрнэ.

12.2.2.замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлөө хангуулахаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих;

15. Уулзвар нэвтрэх
15.2. Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно.

24. Ачаа тээвэрлэх
24.1. Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.

24.3. Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна:
а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад
учруулахгүй;

б/ жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй;

в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй;

г/ тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл болон гараар өгөх дохио, улсын бүртгэлийн дугаар, таних тэмдгийг халхлахгүй;

д/ их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй.

24.4. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.

24.5.Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсвэл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална. Тайлбар: Хоёроос олон чиргүүл чирч буюу хагас чиргүүлийн араас чиргүүл залгаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно

«Аюултай ачаа» - хар хүрээтэй (өргөн нь 15 мм), 700 мм х 300 мм хэмжээтэй тэгш өнцөгтийн баруун талын 400 мм урттай хэсэг нь улбар шар, үлдсэн зүүн талын хэсэг нь цагаан дэвсгэртэй байх бөгөөд цагаан дэвсгэртэй хэсэгт тухайн аюултай ачааны шинж чанарыг харуулсан дүрсэн тэмдэглэгээ, баруун талын улбар шар дэвсгэрийн дээд хэсэгт аюулын тэмдэглэгээ, доод хэсэгт аюултай бодисын ангиллын дугаар зэргийг тэмдэглэнэ. Энэ таних тэмдгийг аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн урд болон ард байрлуулна;

27.3.Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан