Монгол улсын Эрчим хүчний тулгуур уурхай "Багануур" ХК-ийн 45 жилийн ой энэ онд тохиож буй. Байгуулагдаад 45 оныг түүчээлэх хугацаандаа Багануурын уурхайчдад ололт амжилт, арвин их туршлага, шинэ санаа, санаачилга, ажлын их дэвшил олон байсан. Гэсэн хэдий ч Дэлхий дахинд төдийгүй Монгол улсад уул уурхай хурдацтай хөгжихийн хирээр "Багануур" ХК-ийн уурхайчин хамт олон улам ихийг хийх бүтээх, санах, санаачлах шаардлага байнга урган гарч байна.
Аливаа байгууллага ажилтнуудаасаа гарч байгаа оюуны болоод биеийн хүчний чадавх, бүтээлч сэтгэлгээ, оновчтой шийдэл, санаачилгыг дэмжиж, тэдгээрийг төрийн бодлоготой уялдуулан шинэ хариуцлага, ахиц дэвшил гаргахыг эрмэлзэн ажилласнаар хөгждөг, үйл ажиллагаагаа өргөжүүлдэг. Энэ ч утгаараа "Багануур" ХК 45 жилийн ойгоо тохиолдуулан олон талт ажлыг жилийн турш зохион байгуулж байгаагийн нэг нь "MIND MINING BAGANUUR 2023" шилдэг төсөл шалгаруулах уралдаан юм.
Байгууллагадаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинэ санал санаачилга гаргах, инженер техникийн ажилтнуудын мэдлэг чадвар, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаан 2023 оны 6 дугаар сард эхлэн 4 сар үргэлжлээд 2023.10.10-ны өдөр дүнгээ гаргалаа.
Багануур ХК-ийн 165 инженер техникийн ажилтан санамсаргүй түүврийн аргаар 11 багт хуваагдан, өгөгдсөн сэдвүүдээс өөрсдийн сонгосон сэдвийн дагуу төсөл бичиж, хамгааллаа.

Төслийн сэдвүүд:
- Компанийн стратеги, тогтвортой хөгжлийн менежмент
- Уулын тоног төхөөрөмжүүдийн бүтээлийг нэмэгдүүлэх боломж
- Технологийн авто машин механизмуудын бүтээлийг нэмэгдүүлэх боломж
- Өрөмдлөг тэсэлгээний ажлын үр ашгийг нэмэгдүүлэх боломж
- Овоолгын байршил, багтаамжийг нэмэгдүүлэх боломж
- Нүүрсний чанар, борлуулалтыг нэмэгдүүлэх боломж
- Уулын тоног төхөөрөмжийн засварын баазыг шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломж
- Технологийн авто машин механизмын засварын баазыг шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломж
- Компанийн бүтэц орон тоог оновчтой тогтоох
- Үйлчилгээний машин механизмуудын ашиглалт хуваарилалтыг оновчтой болгох
- Цахилгаан, дулаан хангамж дэд бүтцийн хүчин чадал, хуваарилалтыг сайжруулах
"MIND MINING BAGANUUR 2023" шилдэг төсөл шалгаруулах уралдааны эцсийн шатны шалгаруулалтын шүүгчээр:
- Ц.Нанзад- ШУА-ийн гишүүн, академич, доктор, профессор
- П.Найданзул-Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр, Багануур ХК-ийн Судалгаа Хөгжлийн Хэлтсийн төсөл судалгааны мэргэжилтэн
- Д.Даваадаш-Багануур ХК-ийн Хүний Хөгжил, Судалгаа эрхэлсэн дэд захирал
- Г.Нацагдорж-Багануур ХК-ийн Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн ахлах эдийн засагч нар ажиллалаа.
Шилдэг төсөл шалгаруулах уралдааны эцсийн шатны шалгаруулалтаар Ч.Эрдэнэтулга ахлагчтай, Уулын тоног төхөөрөмжүүдийн бүтээлийг нэмэгдүүлэх боломж сэдвийг сонгосон 7-р баг тэргүүн байранд шалгарлаа. Дэд байранд С.Батзаяа ахлагчтай, Технологийн авто машин механизмуудын бүтээлийг нэмэгдүүлэх боломж сэдэв сонгосон 6-р баг, гуравдугаар байранд Н.Бат-Өлзий ахлагчтай, Уулын тоног төхөөрөмжийн засварын баазыг шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломж сэдвийг сонгосон 4-р баг тус тус шалгарлаа. Компанийн захиргаанаас шилдэг төсөл шалгаруулах уралдаанд тэргүүлсэн багуудыг үндсэн цалингийн 20-30 хувиар шагналаа.
Мөн түүнчлэн төслийн уралдааны хугацаанд инженерүүдийнхээ дунд мэтгэлцээн болон илтгэх ур чадварын тэмцээн, салбартаа манлайлж буй сайн засаглалтай байгууллагуудаас туршлага судлуулах аялал, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг зохион байгуулсан нь үр өгөөжөө өгсөн үйл явдал болсон юм.
"MIND MINING BAGANUUR 2023" төслийн уралдааны хүрээнд "Багануур" ХК-тай хамтран ажилласан эрдэмтэн багш нар, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
- Л.Эрхэмбаяр –СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, докторант;
- Б.Эрдэнэцэцэг-ШУТИС-ийн багш, доктор, профессор
- Хувь хүний хөгжлийн багш Н.Булгантамир
- Хувь хүний хөгжлийн сургагч багш Ц.Болор
- Трансвест Монголиа ХХК
- Барловорлд Монголиа ХХК
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
- Улаанбаатар төмөр зам ХНН
- ДЦС-3 ТӨХК
- ШУТИС
- Тавантолгой түлш ХХК
- Моннис ХХК
- Хаан банк
- Мобиком ХХК