2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан МИАТ ТӨХК-аас 2008 онд зогсоосон орон нутгийн нислэгээ сэргээлээ. Маргаашнаас эхлэн есөн аймгийн чиглэлд хуваарьт шууд нислэг үйлдэх гэж байна.
Тус компанийн орон нутгийн нислэгийн үнэ бусад авиа компаниудаас 2-2.5 дахин бага буюу ашиг авахгүй, алдагдал гаргахгүй байхаар ажиллана гэдгийг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэллээ.
Орон нутгийн нислэгээ сэргээсэнтэй холбоотойгоор МИАТ компани ӨАБНУ-аас агаарын хөлгийг нойтон түрээсээр буюу онгоцыг нисгэгч, үйлчлэгч, даатгал, инженерийн ажилтнуудтай нь цуг түрээсэлж байна. С.Бямбацогт Ховд аймагт төрсөн, УИХ-ын гишүүний сонгуульд тус аймгаас удаа дараа сонгогдон ажиллаж байна. Орон нутгийн нээлтийн нислэгийг Ховд аймгаас эхлүүлэв.