Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) улсад уур амьсгалын өөрчлөлт болон мөнх цэвдэг гэсэх үйл явц гэдэг сэдвээр олон улсын хурал боллоо. Энэ үеэр тус улсын тэргүүн Айсен Николаевтай мөнх цэвдгийн гэсэлтийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, хоригт өртсөн бүс нутгийн хөгжил зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцав.
-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын хурал Якутад болж өндөрлөлөө. Таны хувьд хурлыг хэрхэн дүгнэж байна. Мөнх цэвдэг гэсэлтийн асуудалд олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн анхаарлыг хандуулж чадсан уу?
-Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нийт хүн төрөлхтний санааг зовоож байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хурлыг зохион байгуулах нь эрдэмтдийн шинжлэх ухааны мэдлэгийг солилцох боломжийг олгохоос гадна хүн төрөлхтөнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтод илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авахад тусална гэдэгт итгэлтэй байна. ОХУ-ын нутаг дэвсгэрийн багагүй хэсэг нь мөнх цэвдгийн бүсэд оршдог бөгөөд үүн дотор Якутын газар нутгийн бүхэлд нь мөнх цэвдэг эзэлдэг. Тиймээс мөнх цэвдгийг судлах ажилд анхаарлаа хандуулж байна.
-Мөнх цэвдэг гэсэж буй нь Саха улс тэр тусмаа Якутск хотод хэрхэн нөлөөлж байна вэ. Ер нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт мөнх цэвдэгт мэдэгдэхүйц ямар өөрчлөлт авчирч байна вэ?
-Якут онцгой бүсэд оршдог. Үүнтэй холбогдуулан тус бүс нутагт мөнх цэвдгийг хамгаалах хууль үйлчилдэг. ОХУ-ын өөр аль ч бүс нутагт ийм хууль үйлчилдэггүй. Энэ жилээс эхлэн бид мөнх цэвдгийн гэсэлтийн бүсэд мониторинг хийж эхлэхээр болсон. Тус мониторингийн судалгааг цаашид тасралтгүй байнгын болгох асуудал дээр бид саналаа илэрхийлсэн байгаа.
Уур амьсгалын өөрчлөлт маш хурдтай явагдаж байгааг бид бүгд харж байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд Якутын агаарын дундаж температур 2-2.5 градусаар нэмэгдсэн. Түүнчлэн Якутын зүүн хэсэгт агаарын дундаж температур 6 градус хүртэл нэмэгдсэн. Үүний улмаас өвөл уртсах, зун ой хээрийн түймэр болох зэрэг муу үр дагаврыг бид харж болно. Тухайлбал сүүлийн 40 жилийн түүхэнд болоогүй хүйтэн өвөл энэ жил Якутад тохиосон. Якутск хотод -50 -57 градус хүйтэн байсан бол Бүгд Найрамдах улсын нутгийн зүүн хойд хэсэгт -67-68 градус хүрсэн.
Мөнх цэвдэг хайлж байгаа нь оршин суух бүс нутаг, тосгон, барилга байшин, зам, нисэх онгоцны буудал зэрэгт маш том аюул учруулж байна. Иймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нэг талаас, аж үйлдвэржсэн бүс нутагт хүлэмжийн хийг бууруулахад тавих хяналт чухал ач холбогдолтой. Нөгөөтээгүүр, дэд бүтцийг барьж байгуулахдаа олон арван жилийн хугацаанд барилга байгууламжийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнх цэвдгийн төлөв байдлын урт хугацааны урьдчилсан тооцоог харгалзан үзэх шаардлагатай.
-Хойд туйлын бүс нутагт мөсөн голууд хайлж, худалдааны шинэ замууд гарч ирж буй нь үүнийг ирээдүйд ашиглах боломжийг олгож байна. Энэ нь урт хугацаанд Якутад ямар ашигтай вэ?
-Хойд тэнгисийн замыг хөгжүүлэх нь ОХУ төдийгүй Бүгд Найрамдах Саха (Якут) улсын хувьд чухал ач холбогдолтой. Тус бүс нутгийн мөстлөгийн нөхцөл байдал сайжирснаар Якутын бүсийг бараа бүтээгдэхүүнээр хангах логистикт тустай. Бүгд Найрамдах Саха улс сүүлийн жилүүдэд байгалийн баялгийг гарган авах, боловсруулахад чиглэгдсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Гол нь дээрх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй байдлыг нэн тэргүүнд харгалзан үзнэ.
-Бүгд Найрамдах Саха (Якут) улс ОХУ-ын эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Өнөөдөр Якут ОХУ-ын хамгийн идэвхтэй хөгжиж буй бүс нутгийн нэг юм. Барууны орнуудын зүгээс Оросын эсрэг тавьсан бүх хориг арга хэмжээг үл харгалзан өнгөрсөн онд Бүгд Найрамдах улсын аж үйлдвэрийн өсөлт 10 гаруй хувьтай гарсан. 2022 оны эцсийн байдлаар энэ үзүүлэлтээрээ манайх улсын хэмжээнд VIII байрт жагссан. Бид бүс нутгийн нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Алс Дорноддоо нэгдүгээрт, ашигт малтмалын экспортоор ОХУ-ын эхний таван бүс нутагт багтдаг. Якут улс дөрөв дэх жилдээ газрын тос, байгалийн хий, нүүрс, алтны олборлолтын хэмжээгээрээ өөрийн амжилтаа эвдэж байна. Өнгөрсөн онд 38 сая тонн хүртэлх нүүрс, 46 тонн алт, 17.5 сая тонн газрын тос, 17 тэрбум тонн байгалийг хийг олборлосон. Байгалийн баялгийн нөөцөөр бид ОХУ-д нэгдүгээрт жагсдаг гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Монгол, Якут спорт, соёл урлаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэдэгт итгэж байна.
-Уур амьсгалын төдийгүй геополитикийн хувьд маш том өөрчлөлтүүд бий болж байна. Барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ Якутын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ. Шинэ нөхцөл байдалд Якут улс хэрхэн дасан зохицож байна вэ?
-Хориг арга хэмжээ авсан улс орнуудад тус хориг нь хамгийн түрүүнд сөрөг нөлөөгөө үзүүлж байна. Үүний улмаас барууны орнуудад инфляцын түвшин хэрхэн өсөж байгааг бид харж байна. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үл харгалзан бид ашигт малтмалаа Азийн орнуудад экспортолж байгаа. 2014 оноос хойш их, бага хэмжээгээр ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн. Харин ч энэ нь ОХУ-ын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд эергээр нөлөөлсөн. Дотоодын эрэлт хэрэгцээ бий болсон.
Бидний хувьд өнөөгийн нөхцөл байдалд ОХУ-ын эдийн засгийн найдвартай, хүчирхэг ар тал гэж өөрсдийгөө харж байна. Дэлхийн II дайны үед мөн адил энэ үүргээ гүйцэтгэж байсан. Өнөөдөр ч гэсэн энэ үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байна. Байгалийн баялгийн олборлолтоос гадна IT технологийн салбарын хөгжлөөрөө ОХУ даяар есдүгээрт жагсаж байна.
-Монгол Улс болон Бүгд Найрамдах Саха (Якут) улс хооронд хамтын ажиллагааны ямар боломжууд байна гэж та харж байна вэ?
-ЗХУ-ын үеэс Монгол, Якут хооронд ах дүүсийн найрсаг харилцаатай явж ирсэн. Өнөөдөр бид харилцаагаа дахин сэргээх, шинэ шатанд гаргах талаар ярилцаж байна. Өнгөрөгч 2022 оны есдүгээр сард манай улсын зарим төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Спорт, соёл урлаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэдэгт итгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.