Гэр бүл, найз нөхөд гээд эргэн тойрны хэн нэгэн өвдөхөд түүнд хандаж нэг зүйлийг хамгийн түрүүнд хэлдэг. Дархлаа чинь суларсан юм биш үү? Дархлаагаа дэмж гэдэг.
Үнэхээр дархлаагаа л дэмжчихвэл бие өвдөхөө больдог уу? Хэрхэн ханиад хүрэхгүй байх, өвдсөн ч яаж хүндрүүлэхгүй байх вэ? Заавал D, C витамин уух хэрэгтэй юу зэргийг тодруулж АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Т.Хонгорзултай ярилцлаа.
-Дархлаа гэж юу вэ? Дархлааны талаар бид юуг мэддэг байх ёстой вэ?
-Хүмүүс дархлаа гэх нэршлийг олон янзын байдлаар ашигладаг. Харин дархлаа судлалын шинжлэх ухаанд дархлаа тогтолцоо гэж нэрлэдэг.
Дархлаа нь олон төрлийн эрхтэн, эд, эсүүдээс тогтдог учраас тогтолцоо гэж авч үздэг юм. Өөрөөр хэлбэл дархлааны эрхтэнүүд, эсүүд хамтдаа ажиллаж, эсүүдээс ялгарах бүтээгдэхүүн нь дархлаа тогтолцоог бүрдүүлдэг.
-Хүний биеийн бүх эд, эсийн ялгаруулж буй бүтээгдэхүүн нийлж дархлааг бүрдүүлдэг гэсэн үг үү?
-Дархлааны эрхтэнд сэрээ булчирхай, ясны чөмөг, дэлүү, тунгалгийн зангилаа, гүйлсэн булчирхай зэрэг эрхтнүүд хамаардаг.
Тогтолцоо гэдэг нь олон бүрэлдэхүүн хэсэгтэй гэдгийг илэрхийлэх үг. Эдгээр эрхтнүүдээс гадна тэдгээрийн дотор орших эсүүд мөн хамаатай. Хүний биед өвчин үүсгэгч орж ирэхэд тухайн эсүүд өөрөөсөө бүтээгдэхүүн ялгаруулж, эсэргүүцдэг. Эсийн ялгаруулж байгаа бүтээгдэхүүн ч гэсэн хамаатай. Тиймээс дархлаа тогтолцоог олон түвшинд хуваадаг. Дээр дурдсан эрхтэний түвшинд болон эдийн, эсийн, молекулын түвшинд авч үздэг. Бүх түвшин нийлж дархлаа тогтолцоог бүрдүүлнэ.
-Бидэнд дархлааны тухай нийтлэг ойлголт байдаг. Дархлааг дэмжих, сайжруулах, дархлаа унах, устах гэж ярьдаг. Дархлааг сайжруулна гэж ярих нь зөв үү.
-Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны боловсролоос хамаарч хүмүүс, зарим тохиолдолд эрүүл мэндийн салбарын хүмүүс ч гэсэн дархлаа дэмжих гэх үгийг түгээмэл хэрэглэдэг. Дархлаа зөвхөн хамгаалдаг гээд ойлгосон болохоор эм ууж дархлааг сайжруулаад, үйл ажиллагааг нь дэмжих мэтээр ойлгодог. Шинжлэх ухаанд дархлааг дэмжих боломжгүй. Дархлааны эрхтнүүд, эсүүдийн үйл ажиллагааг бид удирдаж чадахгүй. Зүрхний цохилтыг, ходоодны ажиллагааг удирдаж чаддаггүйтэй ижил. Хүний дотор эрхтнүүд нарийн зохион байгуулалттайгаар бие биеэсээ хамааралтай ажилладаг.
Хүн амын дунд дархлаа дэмжих гэх үгийг нийтлэг ашигладаг нь үнэн. “Би дархлаагаа дэмжчихвэл бага өвдөх юм байна” гэж ойлгодогтой холбоотой. Харин дархлааг дэмжих гэхээс илүү дархлаа тогтолцоог хэвийн, тэнцвэртэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Энгийнээр хэлбэл эрүүл, насанд хүрсэн хүний дархлаа л хамгийн хүчирхэг.
Хэвийн бодисын солилцоонд олон элемент шаардлагатай боловч ихэнхийг нь хоол тэжээлээр авах боломжтой. Заавал цайр, витамин хэрэглэх ёстой гэх нь учир дутагдалтай.
Дархлаа тогтолцоо нь хүний бусад эрхтэн тогтолцоотой нягт холбоотой ажилладаг. Хүмүүс унтах цагтаа унтаагүй, дасгал хөдөлгөөн хийдэггүй атлаа эм тариагаар орлуулах гэдэг.
Дархлааны эрхтний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өдөрт гурван удаа хооллож хэрэгцээт шим тэжээлийг авах ёстой. Түүнийгээ аваагүй байж эм тариа хайгаад явж болохгүй. Эрүүл мэндийн боловсрол сайн байх тусам хүн эрүүл байдаг. Тэгэхээр дархлааг хэвийн тэнцвэртэй ажиллах нөхцөлийг нь хоол, нойр, дасгал хөдөлгөөн зэргээр бүрдүүлэх нь чухал.
-Яаж эрүүл байх вэ?
-Эрүүл байхад маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Ихэнх нь өөрөөс шалтгаалах буюу амьдралын хэв маягаас хамаарна. Эрүүл амьдрах нь зөв дадал зуршилтай байхаас хамаардгийг мэддэг хэрнээ бид залхуурдаг.
Амт худалдаж авах биш биед хэрэгтэй шим тэжээлийг авах ёстой. Үүнээс гадна стрессээ зөв тайлдаг байх хэрэгтэй. Яагаад гэвэл стресс олон эрхтэн систем болон дархлаа системд сөргөөр нөлөөлдөг. Мөн дасгал хөдөлгөөн хийж, биеэ халааж, хөлс гаргахад биеийн дулаан нэмэгдэж, ашигтай даавар ялгарч, дархлааны эсүүдэд эерэг нөлөө үзүүлдэг. Эрүүл, урт наслахын тулд ямар дадалтай байх хэрэгтэй вэ гэдгээ ухамсарлаад, дагаж мөрддөг байхад л эрүүл байх суурь тавигдана.
-Бидэнд эрүүл мэндийн мэдлэг, хариуцлагатай байдал дутагдаж байна уу?
-Тийм. Эрүүл байхын тулд хариуцлагатай байх хэрэгтэй. Эрүүл мэндийн талаар зөв мэдээлэлтэй байснаар өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна. Эрүүл мэндийн мэдлэг, боловсрол сул байгаа учраас буруу зүйлийг зөв гэж бодоод, хийгээд байдаг. Жишээлбэл, өвөл болохоор C, D витаминыг өндөр тунгаар ууж дархлааг дэмжих хэрэгтэй гэж ойлгодог.
-Цайр, витамин, цай уувал дархлаа дэмждэг гэж хүмүүс ойлгодог. Бас эрүүл байгаа мэдрэмж төрдөг шүү дээ. Эдгээрийг хэрэглэхэд биед юу өөрчлөгддөг болохоор хууртаад байдаг юм бэ?
-Биеийн эрхтнүүд хэвийн ажиллахын тулд тодорхой элемент, бодисуудыг шаарддаг. Түүнд цайр, кальци, витамин зэрэг хүнд хэрэгтэй шимт бодисууд хамаарна. Эдгээр бодисыг хоол хүнсээрээ авч чадахгүй бол шинжилгээнд үндэслэн нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг.
Таны асуусан тохиолдолд тухайн элемент тухайн хүний биед дутагдаж байсан байж болно. Дутагдсан элемент гаднаас орж ирэхэд ядарч байсан бол сэргэх мэдрэмж төрж болно.
Хэвийн бодисын солилцоонд олон элемент шаардлагатай боловч ихэнхийг нь хоол тэжээлээр авах боломжтой. Заавал цайр, витамин хэрэглэх ёстой гэх нь учир дутагдалтай. Ямар элемент дутсаныг зөвхөн шинжилгээгээр л тодорхойлно.
-Цахим орчноос дархлааны талаар мэдээлэл хайхад эмийн болон хүнсний бүтээгдэхүүн борлуулагчдын нийтэлсэн мэдээлэл их гарч ирдэг. Жишээлбэл, цай, хоол боловсруулах эрхтний замаар дархлаа дэмжинэ гэж сурталчилсан байна. Үнэхээр үр дүнтэй байдаг уу?
-Эмийн болон хүнсний нэмэлт олон бодисууд дархлаа дэмжинэ гэсэн сурталчилгаатай байдаг. Тухайн бодис, элемент биед тань дутагдсан гэдэг нь шинжилгээгээр батлагдсан бол хэрэглэж болно.
Гэвч тухайн элемент, витамин нь дархлааны бүрэлдэхүүн хэсэгт шууд нөлөөлөх нь маш ховор байдаг. Жишээлбэл, хэрэв цайны найрлагад хэвийн бичил биетэн агуулагдаж байгаа гэж тооцвол тэр нь хоол боловсруулах замын үйл ажиллагаанд л эерэг нөлөөлөхөөс дархлаа тогтолцоонд шууд нөлөөлөхгүй. Ихэнхдээ хүний биед хоол боловсруулах замаар орж тодорхой хэмжээнд бодисын солилцоонд оролцдог элементийг л дархлаанд сайнаар нөлөөлнө гэж сурталчилсан байдаг.
-Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлж байна. Энэ үед хэрхэн хүүхдийг ханиадаар өвчлүүлэхгүй байх вэ?
-Улирал солигдож өвөл болоход гадаад орчинд маш олон төрлийн вирус эргэлтэд ордог. Вирус амьд организм учраас ургамал, амьтны адилаар бидэнтэй зэрэгцэн орших нь маш тодорхой. Нүдэнд харагдахгүй болохоор л тэднийг байхгүй гэж бодож болохгүй. Томуугийн вирус агаар дуслаар өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварладаг. Тиймээс халдвар дамжих замыг л саармагжуулах нь хамгийн үр дүнтэй. Амны хаалт зүүх, гараа тогтмол угаах хэрэгтэй. Томуугаар ихэвчлэн хүүхдүүд хүнд өвддөг. Харин том хүмүүс хөнгөн өвдөж, халдвар зөөвөрлөгч болдог. Хүүхдээ томуугийн вакцинд хамруулах нь л хамгийн үр дүнтэй.
Насанд хүрсэн эрүүл хүн жилд дундажаар 5-6 удаа ханиад хүрдэг. Энэ бол хэвийн тоо.
-Та эрүүл, насанд хүрсэн хүний дархлаа хамгийн хүчтэй гэж хэлсэн шүү дээ. Яагаад хүүхдийн дархлаа бага байдаг юм бэ?
-Хүүхэд нас насанд хүрэхийн тулд тодорхой үе шатыг дамждаг. Гадаад орчинтой анх танилцаж байгаа гэдэг утгаар насанд хүрэгчид хөнгөн өвддөг халдвараар хүүхэд хүндэвтэр өвддөг. Насанд хүрсэн хүний дархлаа тогтолцоог бүрэн ажилладаг гэж үзвэл хүүхдийн дархлааны эрхтнүүд хөгжлийнхөө үе шатанд явж, үйл ажиллагаа нь бүрэн биш байдаг.
Түүнчлэн хүн амьдралынхаа явцад олон төрлийн өвчин үүсгэгчтэй танилцаж, түүнийг эсэргүүцэх санамж дархлааны эсүүдэд үүсдэг. Санамжийн дархлааны эсийн тусламжтайгаар зарим халдварт өвчнөөр хүн дахиж өвддөггүй. Харин хүүхдийн танилцсан өвчин үүсгэгчид нь цөөн, шинээр танилцахдаа өвддөг гэсэн үг. Хүүхэд өвчинд өртөмхий нь тодорхой боловч оновчтой эмчлэх, хүндрүүлэхгүй байхад анхаарах нь чухал.
-Томуугаар өвдсөн ч хүндрүүлэхгүй байхад яаж анхаарах вэ?
- Хэрэв хүүхэд цэцэрлэг, сургуульдаа явж байгаа бол амны хаалт зүүлгэх шаардлагатай. Амны хаалт зүүлгэх, гарыг нь сайтар савандаж угаалгах нь халдвараас зайлсхийж буй аргууд юм.
Халуурч, ханиалгаж шинж тэмдэг нь ид үедээ байвал сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байвал бусад хүүхдүүдэд халдвар тараахгүй. Хамгийн чухал нь хүүхдийг дур мэдэн эмчилж болохгүй. Бүх үүсгэгчийг толгой дараалан шинжлэх боломжгүй, олон төрлийн вирус идэвхтэй эргэлдэж байгаа үед мэргэжлийн эмч л эмийн сонголтыг зөв хийж, тунг тохируулж, хамгийн оновчтой шийдвэрийг гаргана. Томуугаас вакцины тусламжтай хамгаалах боломж бий. Хүүхэд томуугаар хүнд өвддөг гэдгийг мэдсээр байж хүүхдийг вакцинд хамруулахгүй байгаа нь асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбоотой.
-Насанд хүрсэн хүн ч гэсэн ахин дахин ханиад хүрдэг шалтгаан юу юм бэ?
-Насанд хүрсэн эрүүл хүн жилд дундажаар 5-6 удаа ханиад хүрдэг. Энэ бол хэвийн тоо. Харин суурь өвчтэй, дархлаа хямарсан хүмүүс халдварт өвчинд өртөмхий болж, жилд арав болон түүнээс олон удаа ханиад хүрэх нь бий. Энэ бол дархлаа дутмагшлын шинж тэмдэг мөн.
Ханиад олон хүрдэг шалтгаан нь ханиадыг үүсгэдэг вирус маш олон янз байдагтай холбоотой. Жил бүр томуугийн вакцин гэж хийж байгаа нь өмнөх жил эргэлтэд байсан вирусийн антигенийг тарьдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл вакцин 3 цэнт гэж байвал 3 төрлийн вирусээс хамгаална гэж ойлгож болно. Тийм учраас вакцинд багтаагүй бусад ханиад үүсгэдэг вирусийн халдвараар өвчлөх боломжтой. Ханиад, томуу үүсгэдэг бүх вирусээс сэргийлэх вакцин гэж байхгүй, гарган авах ч боломжгүй юм.
Дархлаа эмчилгээний хувьд дэмжих биш харин дархлаа дарангуйлах эмчилгээ гэж байдаг.
-Улирал солигдох үед хүмүүс дусал, тариа хийлгэж дархлаагаа нэмэгдүүлнэ гэдэг шүү дээ. Энэ нь мөн дээрх цай ууна гэдэгтэй ижил тайлбарлагдах уу?
-Эмчилгээний зорилгоор уу эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дураараа дусал тариа хийлгэж байна уу гэдгээс хамаарна. Хүмүүс дасгал хөдөлгөөн хийж, сайн амарч эрүүл мэндэд ээлтэй аргаар асуудлаа шийдэхийн оронд амар хялбар аргаар, юм худалдан авч асуудлаа шийдэх сонирхолтой байдаг.
Сайн дураараа дусал тариа хийлгэх нь үүний л нэг хэлбэр. Дусал тарианы найрлагаас хамаарч тухайн хүн ядарч байсан бол сэргэж, өөрт таатай мэдрэмж төрж байгаа учраас үйлчилгээ сайн байна гэдэг. Амьдралын хэв маягаа зөв болгоогүй цагт дусал тариа хэрэглэсэн ч түүнд агуулагдаж байгаа элемент нь задарч дуусахаар буцаад л ядарна. Дусал, тариагаар дархлааг дэмжих ойлголт өргөн тархсан нь харамсалтай.
-Ярилцлагын эхэнд та хэлсэн шүү дээ. Дархлааг дэмжинэ, сайжруулна гэхгүй гэж. Гэтэл дархлаа дэмжих эмчилгээ хийлгэдэг. Үүнийг тайлбарлаж өгөөч.
-Зөвхөн дархлаа тогтолцоог сонгож аваад дэмжих, эсвэл сайжруулах боломжгүй. Хүн өөрөө л эрүүл байснаар хамгийн хүчтэй дархлааг бий болгоно. Дархлаа эмчилгээний хувьд дэмжих биш харин дархлаа дарангуйлах эмчилгээ гэж байдаг. Хоруу чанар багатай антигений эсрэг дархлааны хариу урвал хэт хүчтэй өрнөснөөр эдийн гэмтэл үүсгэдэг. Харшлын өвчнүүд, аутоиммун өвчний үед дархлаа дарангуйлах эмчилгээ хийдэг.
-Ярилцсанд баярлалаа.