Япон Улсын Засгийн газар /Японы БШУЯ/-аас 2024 оны Японы их сургуульд Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутныг шалгаруулах хоёр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, бүртгэлийг эхлүүлжээ.
1. Япон хэл, Япон соёл судлаач оюутан: Энэ хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч оюутан нь япон хэлний түвшин, Япон орон судлал, япон соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, энэ дагуу боловсрол эзэмшинэ.
- Тэтгэлэг авах хугацаа: 2024 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 1 жил
- Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 117,000 иен
- Элсэлт болон сургалтын төлбөр: Японы БШУЯ-аас хариуцна.
- Суралцах байгууллага: Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
- Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл) болон ярилцлагын шалгалт авна.
Хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
2. ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан: Хөтөлбөрт гадаад орнуудаас ЕБС-д багшилж буй багш нар хамрагдах бөгөөд Японы ЕБС-ийн сургуулийн сургалтын хөтөлбөр, боловсролын агуулгын талаар судалгаа хийнэ.
- Тэтгэлэг авах хугацаа: 2024 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 2026 оны 3 сар
- Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 143,000 иен

- Бүртгүүлэх шалгуур: Эндээс үзэж танилцана уу.
- Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл, англи хэл) болон ярилцлагын шалгалт

Бүрдүүлэх бичиг баримт:
- https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja энд дурдсан бичиг баримтыг 4.-т заасан бүрдүүлж ирүүлэх зааврын дагуу ирүүлнэ. Бичиг баримтыг япон эсвэл англи хэлээр бэлдэж өгөхийг анхаарна уу.
Бүрдүүлсэн бичиг баримт хүлээн авах хугацаа:
- 2024 оны 1 сарын 29-ний өдрийн /Даваа/ 09:00 цагаас
- 2024 оны 2 сарын 2-ны өдрийн /Баасан/ 17:45 цаг дуустал хүлээн авна.
Хүлээн авах байгууллага:
- Японы ЭСЯ-ны харуулын төв байр
- Орон нутгийн иргэн бичиг баримтаа дээрх хугацаанд ирүүлэхэд хүндрэлтэй бол энэ тухай тус яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбогдож зөвлөгөө авна уу.
Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам