Зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрджээ. Мөн 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна.
Цагаан зуд - Цас, их хэмжээгээр орж, хүйтэнтэй хавсарсан зудыг гэнэ. Цас байн байн их орж, хүйтний эрч эрс чангаран мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч муутай мал олноор хорогддог.Хар зуд гэдэг нь цас орохгүй боловч маш их хүйтрэн, малын өвс тэжээл хомсдон нэн ялангуяа унд усаар гачигдан, хүн мал идэш тэжээл, хүнсээр дутаж, зүдрэхийг хэлнэ.
Шуурган зуд - Хүйтний улиралд шуурга удаан хугацаагаар үргэлжилж малын бэлчээрт идэшлэх боломжийг алдагдуулснаас мал бэлчээрлэж чадахгүй тэжээлээр дутагдан, өлсөж, даарч олноор үхэх нөхцөл бүрдэхийг шуурган зуд гэнэ. Хүйтний улиралд 10 м/с-ээр илүү хурдтай салхи хангайн бүсэд 5 хоног, хээрийн бүсэд 4 хоног, говийн бүсэд 3 хоног дарааллан шуурвал дан бэлчээрийн мал бэлчээр ашиглаж чадахгүй үзэхэд хүрнэ.
Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, маргааш өдөр Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Мөн Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Хүйтний зуд - Хүйтний улирлын мал бэлчээрлэж чадахгүй болтол хэд хэдэн хоногоор их хүйтэрч, тэжээл, хашаа дутагдсанаас бэлчээрийн мал өсөж, даарч олноор үхэх нөхцөл бүрдэхийг хүйтний зуд гэнэ. Хоногий дундаж температур уул сарынхаа дундаж температураас 10 градус ба түүнээс ихээр хангайд арав, хээр долоо, говь тав хоног дараалан хүйтэн байхад нөмөр, хашаа, нөөц тэжээлгүй бол мал бэлчээр ашиглаж чадахгүй учир зутарна.
Хавсарсан зуд - Шуурган, цагаан ба хүйтний зуд эсвэл хаврын хүйтний шуурган зуд буюу тэдгээрийн зарим нь хавсарч, бэлчээрийн мал аж ахуйд бэрхшээл учруулж, ус, тэжээл хашаа дутагдсанаас малыг олноор үхүүлэх нөхцөл бүрдэхийг хавсарсан зуд гэнэ.
Туурайн зуд - Тухайн нутагт өвөлжилтийн байдал хүндэрч, дээрээс нь гадны аймаг сумаас олон мал орж ирснээр бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийг бүрэн сүйтгэдэг. Үүнийг туурайн зуд гэнэ.
- 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүй.
Зудаас урьдчилан сэргийлэхийн тулд малчид юу хийх вэ?
Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Ш.Цэрэнпунцаг дараах зөвлөгөөг өгчээ.
1.Зун намар малаа отроор дээд зэргийн тарга хүч авахуулах
2.Ах дүү айл саахалтаараа өвс тэжээл, хужир шүү, аргал түлш, хөх бууц нөөцлөх
3.Бэлчээрийг алсын, ойрын, нөмөр нөөц гэж маш нарийн хуваарьтай ашиглах
4.Гар тэжээлийг төрөл бүрээр бэлтгэн ядарч доройтсон малаа эртнээс тэжээж тэнхрүүлэх.
5.Малчин өрхийн хүн бүр дулаан дээл, гутал, малгай зэрэг хувцсаа бэлтгэх.
6.Айл өрх өвөл, хаврын улиралд хэрэглэх хоолны гурилаа хүртэл хэрчин махаа хөшиглөж, боов боорцог их хэмжээгээр хийж, тусгай уут саванд хадгалан хэрэглэдэг туршлагыг өргөн хэрэглэх
7.Зөв зүгээ олж нүүх, адуу, үхрээ алсын оторт гаргах. Одоо бол хэрхэн хаваржихаа бодох, төл хүлээн авах бэлтгэлээ сайн базаах, малаа цөөн цөөнөөр суурилах
8.Зуд турхантай үед хэрхэн өвөлжиж, хаваржих талаар ахмад хашир туршлагатай малчдаас зөвлөгөө, зөвлөмж тогтмол авах, зөөлөн ус, хужрыг онцгой анхаарвал зохино.