“Монголын цахилгаан холбоо” компанийн борлуулалтын орлого 2023 онд өмнөх оноос 9.3 хувиар, цэвэр ашиг нь 17 хувиар өсжээ.
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нээлттэй хүрээнд нэмж гаргаж буй хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэлээ.
Нийтэд санал болгон нэмж гаргаж буй 11 сая 249 мянга 855 ширхэг энгийн хувьцааг бүртгэн тус компанийн нийт гаргасан хувьцааг 37.1 сая ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж байна. Ингэснээр тус компани “Монголын Хөрөнгийн бирж”-ийн дараа хувьцаагаа нийтэд санал болгон гаргаж буй Төрийн өмчит хоёр дахь компани болж байгаа юм.
Оны эхний сарын ҮЦТХТ-ийн хувьцааны төвлөрлийн судалгаанаас харахад тус компанийн 94.7 хувийг Монгол Улсын Засгийн газар 5.30 хувийг 4007 хувьцаа эзэмшигч эзэмшиж байна.
Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтойг үндсэн андеррайтераар ажиллаж буй “Tdb Securities” онцоллоо.
Татан төвлөрүүлэх хөрөнгийг техник технологийн шинэчлэл, интернэт суурин телевизийн гуравласан үйлчилгээ болон хөдөлгөөнт интернэтийн чиглэлд зарцуулахаар төлөвлөж байгааг “Монголын цахилгаан холбоо” компани мэдээллээ.
Тус компанийн борлуулалтын орлого 2023 онд өмнөх оноос 9.3 хувиар, цэвэр ашиг нь 17 хувиар өссөнийг Монголын Хөрөнгийн биржид тайлагнажээ.
“Монголын цахилгаан холбоо” ХК Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж ажилладаг төдийгүй Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймаг, 290 гаруй сум сууринд үйлчилгээгээ хүргэн ажилладаг.