МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг хэлэлцсэн байна. Ингэхдээ тус намын бүлэг Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн 126 байна гэсэн тоон дээр тогтжээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
"Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, журмын дагуу гишүүд долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажилласан. Ингээд олон нийтийн санал бодол болон бусад асуудлуудаа өнөөдөр ярилцлаа. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн 126 байна гэдэг тоон дээр тогтсон. Үүнийг дэмжиж, гуравдугаар хэлэлцүүлэгт МАН-ын бүлэг 126 гэдэг тоогоо дэмжиж оръё гэж шийдвэрлэсэн.
Ингэхдээ 78 нь мажоритар системээр, 48 пропорционалиар явна гэдэг тоон дээр тогтсон. Өнөөдөр маргааш болох УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн чуулганд энэ байр сууриа хадгалж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэж дуусгах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн" гэлээ.
Сэтгүүлчид "126 гэдэг тоог хаанаас гаргасан бэ? Иргэд энэ тоог дэмжиж байгаа юм уу? Танай намд ЖДҮ, БЗС, Хөгжлийн банкны асуудалтай холбогдсон гишүүд нэр дэвших үү?" гэх асуултуудад Д.Тогтохсүрэн гишүүн дараах хариултыг өглөө:
"126 гэдэг тоог зүгээр ярьж байгаад гаргаад ирсэн юм биш. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад 2 сая хүн амтай байсан. Нэг гишүүнд 27 мянган иргэн ногдож байсан. Өнөөдөр 3 сая хүнтэй. Нэг тойрогт 27 мянган хүн байна гэж үзэхээр 125.9 болж байна.
Манай бүлгийн гишүүд ярилцаад олонхын саналаараа энэ тоог гаргасан. Чуулганд ороод 57-гийн босгоо давбал батална. Мөн би нэр дэвшүүлэх субъект биш. Манай нам журмаа гаргана. Жагсаалтад байгаа хүмүүс нэр цэвэр байх ёстой шүү гэдгийг хэлж байгаа" гэв.