“Гаднынхны нүдээр МОНГОЛ” булангийн энэ удаагийн зочноор БНСУ-ын залуу үеийн төлөөлөл Кан Еэ Жин бүсгүйг урилаа. Тэрбээр олон улсын КОЙКА байгууллагад нэг жилийн хугацаатай залуу мэргэжилтнээр ажиллаж байна.
Нас: 25
Иргэншил: БНСУ
Монгол Улсад байх хугацаа: 2022 оны 7-р сарын 18-аас 2023 оны 7-р сарын 17 хүртэл
Одоо эрхэлж буй ажил: БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА байгууллагад залуу мэргэжилтэн
- Та уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу.
- Би БНСУ-ын Засгийн газрын, олон улсын хөгжлийг дэмжих зорилготой КОЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт залуу мэргэжилтнээр ажилладаг ба ихэвчлэн багийнхаа төслийг дэмжих үүргийг гүйцэтгэдэг. Бидний хэрэгжүүлж буй төсөл ихэвчлэн засгийн газар болон чадавхыг бэхжүүлэх шаардлагатай бүлгийг дэмжихэд чиглэдэг юм. Би бизнесийн харилцааны чиглэлээр мэргэшихээс гадна олон нийтийн харилцаа, сэтгүүлзүйн чиглэлээр сурч төгссөн.
Миний дуртай хоолнууд хорхог, цуйван, бууз, сүүтэй цай гээд л явж өгнө дөө. Гэхдээ хуушуур бол миний хамгийн дуртай монгол хоол.
- Монголд ирсэн анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
-Солонгосоос Монгол руу нисэхэд ердөө гуравхан цаг зарцуулахад бид ийм ойрхон байдагт эхлээд гайхаж байсан. Мөн нислэгийн үеэр өргөн уудам газар нутаг, монгол гэрүүд харагдсан ба би өмнө нь тийм өргөн уудам, онцгой газар нутаг харж байгаагүй. Зун ирсэн ба намайг ирэхэд цаг агаар үнэхээр сайхан байсан. Хотын бүх зүйлээс, иргэдээс нь ч эрч хүчтэй хэмнэл мэдрэгдэж байлаа. Бүх зүйл маш гайхалтай байсан. Би Монголд нэг жилийн хугацаатай ирсэн ба одоо явах цаг маань дөхөж байна.
- Монголчуудтай хамтран ажиллахад ямар байна вэ?
-Манай ажлын хамт олон ихэнх нь Солонгост суралцсан хүмүүс байдаг. Тиймээс тэд Солонгосын соёлыг сайн мэддэг төдийгүй зарим нь солонгос хэлээр надаас илүү ярьдаг юм шиг санагддаг. Тэд солонгос хэлэндээ үнэхээр сайн, Солонгосын трендийн талаар мөн миний мэддэгээс ч илүү мэднэ гээч. Тиймээс намайг гайхшируулж байдаг ажлын хамт олноо үргэлж хүндэлж, тэднээс эрч хүч авдаг. Мөн тэднээс маш их зүйлийг сурсаар л байна.
Залуу үеийнхэн өнөөдөртөө үнэнч, өдөр бүр сониуч байж, дэлхийг илүү сайхан болгохын тулд өөрийн чадвараа ашиглах ёстой гэдгийг би сайн ойлгосон.
- Нөгөөтээгүүр зарим үйлчилгээ, /CU гэх мэт/ дэлгүүрүүд Солонгост байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг үү?
-Тийм ээ, би заримдаа яг гэртээ байгаа юм шиг санагддаг. Мөн солонгос хоолны олон ресторан байдаг болохоор хүссэн хоолоо идэхэд хялбар байдаг. Дэлхийд хамгийн олон солонгос хоолны газартай улс Монгол байдаг талаарх мэдээг би сонсож байсан юм байна.
- Монголд байхад таалагдсан зүйл?
- Би ихэвчлэн найзуудтайгаа уулзаж, гоё зоогийн газар сайхан хоол идэж, чөлөөт цагаа өнгөрөөх үнэхээр дуртай. Ер нь би аялах дуртай хүн болохоор зав гарвал ихэвчлэн өөр аймаг руу явахыг эрмэлздэг. Одоогоор Тэрэлж, Сэлэнгэ рүү найз нөхөд, хамт олонтойгоо аялаад байгаа ба тун удахгүй Баян-Өлгий аймгийн Алтай таван богд үзэх аяллаа тэсэн ядаж хүлээж байна.
-Та хэдэн орноор аялсан бэ?
-Би олон орноор аялсан ба тэр дундаа Европ, Англи, Франц, Чех улсад аялж, амьдарсан минь сэтгэлд их тод, сайхан санагддаг ч миний мартагдашгүй дурсамжууд Вьетнамд өнгөрсөн. Учир нь би Монголд ирэхээсээ өмнө Хо Ши Мин хотноо зургаан сар сайн дурын ажил хийсэн.
- Та энд байхдаа чөлөөт цагаараа юу хийж байна вэ?
- Би энд чөлөөт цагаа үр бүтээлтэй их сайхан өнгөрүүлдэг. Урин дулаан цагт би найзуудтайгаа гоё хоолтой газруудаар үйлчлүүлж, хамтдаа цагийг өнгөрөөх дуртай. Миний Google Maps-аас харвал хотын төвийн миний очсон олон ресторан бий. Гоё хоолтой газар хайж байгаа хүн байвал надаас асууж болно шүү, би сайн газар санал болгож чадна. /инээв/
Монголын талаарх таагүй зүйл гэвэл нүүрсний томоохон авлигын хэрэг миний санаанд бууж байна
Харин өвлийн улиралд гадуур явахад жаахан хэцүү байдаг тул найзуудтайгаа үдэшлэг хийх эсвэл гэртээ, кафед англи хэлээ бэлдэж байлаа. Мөн би биеэ илүү уян хатан болгож, тэнцвэрийн чадвараа нэмэхийг эрмэлздэг. Тиймээс би найзтайгаа ажлаа тараад фитнесс клубт дасгал хийдэг. Дасгал хийх нь миний шинэ хобби болсон. Би фитнесст явж эхлэхээсээ өмнө агаарын йогоор зургаан сар хичээллэсэн. Би өөрийгөө экстраверт /нээлттэй/ зан чанартай гэж боддог, өөрийнхөө чадах бүхнээ хийж, аливаад эерэгээр хандахыг хичээдэг дээ.
- Таны дуртай монгол хоол юу вэ?
- Эргэлзээгүй хуушуур. Тэгээд хорхог, цуйван, бууз, сүүтэй цай гээд л явж өгнө дөө. /инээв/ Гэхдээ хуушуур бол миний хамгийн дуртай хоол гэж хэлнэ. Шаржигнасан, гоё амттай болохоор яг л солонгос шарсан банштай төстэй санагддаг. Сая би тантай уулзахаасаа гурван цагийн өмнө хоёр хуушуур идсэн. Үүнээс гадна Солонгосын уламжлалт хоолны нэг болох кимчитэй их гоё зохицдог хоол.
- Монголд байх хугацаанд танд тохиолдсон сайн болон саар зүйл юу байв?
-Монголд миний хувьд маш олон сайхан явдал тохиолдсон ч тэр дундаас нэгийг л онцлох хэрэгтэй бол НҮБ-ын сайн дурын ажилтнаар Монголд ажиллаж байсан Жихён, Кана нартай сайн найзууд болсон явдал юм. Тэд миний үе, ижил мөрөөдөлтэй учраас бидний нөхөрлөл их сайхан, бие биедээ урам зориг өгдөг онцгой найзууд болсон. Тэд маань Солонгос, Япон орон руугаа буцсан ч бид насан туршийн найзууд болж чадсан.
Үндэсний засаглалыг шударга байлгах нь улс орны эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэх зорилт байдаг тул цаашид ийм хэрэг Монгол Улсад дахин бүү давтагдаасай.
Харин таагүй зүйл гэвэл нүүрсний томоохон авлигын хэрэг миний санаанд бууж байна. Энэ нь Монголын томоохон өндөр албан тушаалтнууд улсын төсвийг онц их хэмжээгээр завшсан хэрэг гэж би харсан. Үүнээс болж ажлын маань ойролцоо байдаг Сүхбаатарын талбайд өвлийн хүйтэн өдрүүдэд ард иргэд цуглан, жагсаж байгааг би харсан. Яг л ажлын минь хажууханд байдаг учир би өдөр бүр монгол залуус хэрхэн тэмцэж, эсэргүүцэж байгааг хараад мөн л тэдэн шиг бухимдал төрж, уур хүрч байлаа. Үндэсний засаглалыг шударга байлгах нь улс орны эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэхийн нэн тэргүүний зорилт байдаг тул цаашид ийм хэрэг Монгол Улсад дахин бүү давтагдаасай гэж бодож байна.
- Харамсалтай нь нүүрсний хулгайн хэрэг шийдэгдээгүй л байна. Нөгөөтээгүүр Солонгост ийм зүйл тохиолдвол яах вэ? Улстөрчид нь ард иргэдээсээ урваж, авлига авсан бол Солонгосчууд хэрхэн хүлээж авах вэ?
-Ер нь Солонгост төр, нийгэмд хууль бус үйлдлүүд гардаг. Гэхдээ одоо солонгосчууд олон нийтийн сүлжээ ашиглан илүү тайвнаар эсэргүүцлээ илэрхийлдэг, эсвэл төрийн ордны үүдэнд лаа асаадаг ч юм шидэж, чулууддаггүй. Тэд зүгээр л лаа асаан тайван замаар шаардлагаа хүргүүлдэг бөгөөд хэн ч гэмтдэггүй, гэмтээдэггүй.
- Та өөрийн улсын ямар үйлчилгээ, соёлыг энд нэвтрүүлээсэй гэж боддог вэ?
- Хувь хүнийхээ хувьд Солонгосоос шинэ далайн бүтээгдэхүүн импортлох худалдааны олон замтай болоосой гэж боддог. Би далайн гаралтай хоолонд дуртай хүн. Монголд илүү олон төрлийн, шинэхэн далайн гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэх байх аа.
Монгол хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй хүмүүс. Мөн тэд илүү шулуун, шударга юм шиг санагддаг.
-Тийм ээ, маш гоё санаа байна. Гэхдээ импортлох, шинэ хэвээр нь авчрахад илүү үнэтэй тусах байх. Харин би Солонгост байхдаа метрогоор явахад илүү хурдан бөгөөд амар, хөл хөдөлгөөн бага, үргэлж цагтаа ирдэг, цэвэрхэн гээд давуу тал ихтэйг мэдэрсэн. Тэгэхээр танай улсаас хамгийн түрүүнд нэвтрүүлэх зүйл бол миний хувьд метро гэж хэлнэ.
- Тийм шүү. Би тантай үнэхээр санал нэг байна. Би энд ихэвчлэн UBСab таксигаар явах нь хялбар байдаг. Улаанбаатарт замын түгжрэл үнэхээр том асуудал ч үүнийг цаашид шийдэж болно гэж бодож байна. Миний бодлоор нэг нэгээрээ ээлжлэн уулзвар нэвтрэх кампанит аян өрнүүлбэл нэг шийдэл болж чадах байх гэж боддог. Зам дээр олон машин байгаад жолооч бүр урагшаа уулзвар руу орох гэхээр улам гацдаг шиг санагддаг. Гэхдээ энэ тохиолдолд нэг машин орсон бол дараагийнх явах байдлаар ээлжилбэл асуудалгүй гэж бодож байна.
- Манайд “Та, би, та...” гэсэн ийм төрлийн замын хөдөлгөөний аян байдаг. Жолооч нарт үүнийг сануулсан самбарууд замын хажууд мөн байршуулсан харагддаг.
- Аан тийм үү. Мөн Монголд тэр дундаа Улаанбаатарт зайлшгүй шаардлагатай тогтолцоо гэвэл Солонгосын замын цагдаагийн системийг нэвтрүүлээсэй гэж боддог. Түүнчлэн төр, санхүү, бусад агентлаг зэрэг бүх томоохон чиг үүрэг бүхий байгууллагууд Улаанбаатар хотын төвд төвлөрч байгаа тул зарим албан газруудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байх. Дээрх хоёр системийг Монгол Улсын нөхцөл байдалд тохируулан нэвтрүүлбэл Монгол Улсын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад тустай гэж бодож байна.
“ТЭР МОНГОЛ ЭГЧИЙН САЙХАН СЭТГЭЛД БИ ҮНЭХЭЭР ИХ ТАЛАРХСАН, ТҮҮНИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ”
-Монголчуудын хандлага, зан чанарын онцлогийн талаар та сэтгэгдлээ хуваалцаач?
-Монгол хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй хүмүүс. Мөн тэд илүү шулуун, шударга юм шиг санагддаг. Монголд уулзсан хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй, хувийн болон олон нийтийн дунд ямар нэгэн зүйл тохиолдвол үргэлж тусалдаг, асуудлыг минь шийдэхийн тулд аль чадлаараа л хичээдэг. Тиймээс би тэдэнд үнэхээр талархдаг.
Улаанбаатарын гудамжинд алхвал олон сайхан эмэгтэйчүүдтэй таардаг.
Саяхан даа, Цэнхэрийн рашаан үзээд Улаанбаатар руу буцах гэтэл бид автобус хэзээ ирэхийг мэдэхгүй байв. Гэтэл тэнд байсан нутгийн нэгэн танихгүй эмэгтэй биднийг автобусдаа сууж чадахгүй байх вий гэж санаа нь зовоод хот хоорондын автобусны эцсийн буудал руу утасдаж цагийг нь мэдэж өгсөн. Түүгээр ч зогсохгүй тэр эгч бидэнтэй хамт автобус иртэл хүлээсэн. Би тэр монгол эмэгтэйн сайхан сэтгэлд үнэхээр их талархсан, түүнийг хэзээ ч мартахгүй. Магадгүй тэр энэ ярилцлагыг унших байх. Тиймээс энэ ярилцлагаар дамжуулан түүнд маш их баярлаж явдгаа бас хэлмээр байна.
Миний бас нэг сайхан сэтгэгдэл бол монгол эмэгтэйчүүдийн тухай юм. Улаанбаатарын гудамжинд алхвал олон сайхан эмэгтэйчүүдтэй таардаг. Миний бодлоор тэд загварын чиг хандлагыг дагахаас илүүтэй хүн бүр өөрийн гэсэн загварын мэдрэмж, хэв маягтай байдаг мэт санагддаг. Харин Солонгост ихэвчлэн загварын чиг хандлага дагадаг учраас энд байдаг өөр хэв маягийг би хувьдаа хүндэлмээр санагдсан.
-Монголд өнгөрүүлсэн мартагдашгүй мөч, дурсамж тань юу вэ?
- Хэлье гэхээр маш олон зүйл байна. Юуны өмнө Монгол Улсад олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээрх мөрөөдлийн дадлагаа хийсэн нь миний амьдралд тохиолдсон том завшаан бөгөөд мөрөөдлөө биелүүлж чадсандаа маш их баяртай байна. Тэр дундаа Монголд уулзсан хүмүүсийг хэзээ ч мартахгүй. Тэд надад олон сайхан түүхээсээ ярьж өгдөг. Төрөл бүрийн олон улсын байгууллагад ажилладаг хүмүүстэй ярилцаж, тэдний туршлагаас сонсож, мэдрэх нь ажил мэргэжлийн замналаа цааш өргөжүүлж хөгжүүлэхэд минь сэдэл өгч, тусалсан. Чадвартай, мундаг ахмадуудаас сурсан сургамж дээрээ үндэслэн би өөрт дутуу чадвараа ухаарч, үргэлж даруу төлөв, эелдэг байж, хайрыг түгээсэн дэлхийн иргэн болж төлөвшмөөр байна.
Би гадна талд сайхан зүйлсийг харж, мэдрэхийн хэрээр, өөрийнхөө дотор хүнээ илүү их таньж мэддэг шиг санагддаг.
Мөн мэдээж энэ ярилцлага бол миний хувьд дадлагын үеийн мартагдашгүй мөчүүдийн нэг байх болно. Бас хамт олон, найз нөхөдтэйгөө Тэрэлж, Сэлэнгэ, Цэнхэрийн рашаан, Гачуурт руу аялснаа ч мартахгүй. Би гадна талд сайхан зүйлсийг харж мэдрэхийн хэрээр, өөрийнхөө дотор хүнээ илүү их таньж мэддэг шиг санагддаг. Энэ бол миний хувьд Монголд өнгөрүүлж буй мартагдашгүй дурсамжуудын нэг юм. Дүгнэж хэлэхэд би Монголд уулзсан хүмүүсээ мартахгүй. Учир нь энд ирэхээс өмнө миний мөрөөдөл үнэхээр тодорхой байгаагүй л дээ. Харин Монголд ирээд, өөр өөр туршлагатай, ажил мэргэжилтэй, танаас авахуулаад олон хүнтэй танилцсан. Тэдний амьдралын түүхийг сонссоноор миний мөрөөдөл, зорилго тодорхой болоход тусалсан. Тэгэхээр Монголд уулзсан хүмүүс бол миний мартагдашгүй зүйлсийн нэг гэж хэлнэ.
“БИ ЭНЭ ДЭЛХИЙГ ИЛҮҮ САЙХАН БОЛГОХОД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛМААР БАЙНА”
-Та сая мөрөөдлөө дурдлаа. Ингэхэд таны мөрөөдөл юу вэ?
- Тийм ээ, би энэ дэлхийг илүү сайхан болгоход хувь нэмрээ оруулах нэгэн болмоор байна. Мөн өөртөө тохирсон ажил мэргэжлээ сайтар эзэмшээд өөрийн болоод бусдын төлөө том зорилготой байх болно. Одоо би олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлийг маш их сонирхож байна. Тиймээс дадлагажигчаар ажиллаж байгаад энэ чиглэлд магистрын хөтөлбөртөө элсэхээр төлөвлөсөн. Тэгээд олон улсын хөгжлийн талаар илүү их судлаад энэ дэлхий сайхан болоход өөрийн хувь нэмрээ оруулмаар байна.
-Солонгос залуус эрт гэрлэх гэж яардаггүй, сүүлийн жилүүдэд төрөлт багассан гэсэн. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Солонгосын залуу үеийнхэн ихэвчлэн над шиг шаргуу ажиллахыг чухалчилдаг. Хэрэв мөнгөгүй бол мэдээж байр, машин авч чадахгүй, даатгалаа төлөх боломжгүй болно. Тэгэхээр энэ бол нийгмийн асуудал. Миний хувьд яг одоо зөвхөн ажил мэргэжил, мөрөөдөлдөө л анхаарлаа хандуулж байна. Хэрэв би хаа нэгтээ сайн залуутай таарвал болзох, цаашлаад гэрлэлтийн талаар бодох л байх. Гэхдээ яг одоо надад энэ талаар бодсон, төлөвлөсөн зүйл байхгүй байна.
Дэлхий миний өмнө нь төсөөлснөөс илүү өргөн уудам байсан ба би өөр өөр улсад олон төрлийн зүйлийг мэдрэх тусам мөрөөдөл минь аажмаар биелж, өргөжсөөр байна.
-Та залуу хүний хувьд нийгэмд хэлэхийг хүссэн зүйлээр тань энэхүү ярилцлагаа өндөрлөе.
-Би өөрийн амьдралаа эргэцүүлэн бодоход би бага наснаасаа тодорхой мөрөөдөлгүй байснаа анзаарсан. Нэг үгээр дэлхийд эергээр нөлөөлөх эрмэлзэлтэй ч хийсвэр хүсэл мөрөөдөлтэй байсан. Надад баяр баясгалан, сэтгэл ханамжийг авчрах зүйлсийг туршиж, хийж үзэхийн хэрээр миний амьдралын зорилтууд яг л олон жижиг цэг шиг илүү тодорч гарч ирсэн гэх үү дээ. Тэгээд тэдгээр олон тооны цэгийг холбон харахад эцэст нь хүрч болмоор шугам ой тоонд минь үүссэн байв.
Дэлхий миний өмнө нь төсөөлснөөс илүү өргөн уудам байсан ба би өөр өөр улсад олон төрлийн зүйлийг мэдрэх тусам мөрөөдөл минь аажмаар биелж, өргөжсөөр байна. Одоо би төсөөлөлдөө зурсан тэрхүү мөрөөдлийн шугамаа бага багаар уртасгана. Тэгээд хэзээ нэгэн цагт туулсан замаа эргэн харахад тэрхүү "шугам" намайг тодорхойлох зүйл минь болсон байх болно.
Залуу үеийнхэн өнөөдөртөө үнэнч, өдөр бүр сониуч байж, дэлхийг илүү сайхан болгохын тулд өөрийн чадвараа ашиглах ёстой гэдгийг би сайн ойлгосон. Над шиг Монголын залуу үе “Чиний тайз бол дэлхий” гэсэн сэтгэл зүрх, зоригтойгоор энэ дэлхийг илүү сайхан газар болгон өөрчилж чадах хүсэл мөрөөдөл, зорилгоо олоосой гэж найдаж байна. Дэлхийг өөрчлөх хангалттай чадвартай, аль хэдийн илүү сайн болгон өөрчилж байгаа залуу үеийнхэнд талархдаг. Хэзээ нэгэн цагт бид дэлхийн тавцанд хамтран ажиллана гэж найдаж байна. Баярлалаа.
-Бидэнд цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд амжилт хүсье!
Гэрэл зургийг Г.Өнөболд