gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний хэвийн иммуноглобулин хэрэглэсэн хоёр өвчтөн нас барсан ч ар гэрийн хүсэлтээр задлан хийгээгүй

Б.Эрдэнэчимэг
Эрүүл мэнд
2024-04-17
10
Twitter logo

Нээлттэй сонсголоор шинжээч дараах мэдээллийг өглөө:  

-Хүний хэвийн иммуноглобулин хэрэглэсэн хоёр өвчтөн нас барсан. Ар гэрийн хүсэлтээр задлан шинжилгээ хийгээгүй. 

Хэрэглэсэн  өвчтөнүүд нас барсан, үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна. Буцаан татах ажлыг зохион байгуулсан, цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах ёстой байсан ч энэ ажлыг хийгээгүй.

2021 оны 12.27-ны өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлыг шийдвэрийг хүчингүй болгожээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Энэ бол залилангийн хэрэг, Засгийн газрыг хуурч, эмчилгээнд ашиглажээ. 3-р эмнэлгийнхэн ямар азаар хэрэглээгүй юм бэ. Хоёр хүний амь нас яригдаж байна. Тэдгээр хүмүүс энэ бэлдмэлээс болж амиа алдсан уу? Задлангийн  шинжилгээ нь бий юу? 2022 оны хэргийг хуулийн байгууллага шалгаагүй юм уу? Монгол-Японы сургалтын эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн хоёр өвчтөний ар гэрийнхэн нь гомдол гаргаагүй юу? Зөвшөөрөл өгөөгүй байхад эм үйлдвэрлээд эмчилгээнд ашиглажээ.

Шинжээч: Өвчний улмаас нас барсан. Ар гэрийн хүсэлтээр задлан шинжилгээ хийгээгүй. Одоо энэ бэлдмэлийн үлдэгдлийг хадгалж байна. Устгаагүй.        

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг: Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй. Та Хүний эмийн зөвлөлийн протоколыг дутуу уншжээ. Энэ бэлдмэлийг Монголд өмнө нь үйлдвэрлэж байгаад 2010 оноос зогссон байв. Дотоодод үйлдвэрлэх чиглэл ирсний дагуу бид Нийгмийн эрүүл мэндийн төвд үйлдвэрлэж эхэлсэн. Хоёр эмнэлэгт судалгааны зорилгоор тус бүр 50 ширхэг хүргүүлсэн. Нэн хүнд хоёр өвчтөнд өөр эмчилгээний арга байгаагүй тул энэ бэлдмэлийг ашигласан. Ингэхдээ өвчтөний ар гэрийнхэнтэй зөвшилцсөн. Хоёр өвчтөний нэг нь эдгэрсэн. Нөгөө нь нас барсан. Жам ёсоор нас барсан гэсэн дүгнэлт гарсан.

ХАБҮЛЛ энэ бэлдмэлийн 3 серийн нэг нь шаардлага хангахгүй гэж дүгнэсэн тул бид ШУА-ийн Биологийн хүрээлэнд шинжлүүлсэн. Учир нь тэдний тоног төхөөрөмж хамгийн орчин үеийнх. Тэд шинжлээд шаардлага хангасан. Гэрчүүд энд буруу мэдээлэл өгч байна. Энэ танхимд суугаа хоёр шинжээч тухайн үеийн Хүний эмийн зөвлөлд ажиллаж байсан тул хурлаар юу ярьсныг сайн мэднэ.       

Сонсголд оролцож буй мэргэжилтэн энэ нь дархлааны бэлдмэл, уураг хэмээн тайлбарлав.               

Шинжээч: Монгол-Японы сургалтын эмнэлгээс хоёр өвчтөний түүхийг ирүүлсэн тул хоёр өвчтөн нас барсан.  

ЭЭХХЗГ-ын дарга асан Б.Цэцэгсайхан: Энэ бэлдмэлээс В, С вирус илэрсэн тул энэ бэлдмэлийг бүртгэх ёсгүй, харин ч эргүүлэн татах нь зөв гэж бид үзсэн. Энэ бэлдмэлийг бүртгэх гэхээр бичиг баримтын бүрдэл дутуу байсан тул огт бүртгээгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Нийгмийн эрүүл  мэндийн төвийн 119 ажилтанд яагаад энэ бэлдмэлийг тарьсан бэ? Хаанаас заавар ирсэн бэ?

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Тухайн үед УОК өдөр бүр хуралддаг байв. Засгийн газарт оруулахаас өмнө УОК-т энэ бэлдмэлийг дотоодод үйлдвэрлэх саналаа танилцуулж дэмжлэг авсан. Монголд үйлдвэрлэх нь зөв. Өвөрмөц болон өвөрмөц бус иммуноглобулинийг үйлдвэрлэх зөвшөөрлийг авсан. Эхлээд хэвийн бэлдмэлээ үйлдвэрлэхээр төлөвлөсөн.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнууд өөрсдөө судлаачид бөгөөд хүсэлт гаргасан ту дээрх бэлдмэлийг тарьсан. Өнөөдрийг хүртэл ямар нэг сөрөг нөлөө гараагүй. Тухайн үед ковидын халдвар ихээхэн тархсан байсан тул ажилтнууд хүсэлтээрээ тариулсан гэж тухайн үеийн НЭМТ-ийн дарга хариулав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан