Монгол Японы бизнес форум өнөөдөр боллоо. Хоёр дахь удаагийн форумыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.
Форумд Монголын талын 400, Японы талын 100 аж ахуй нэгж оролцов. Худалдааг дэмжих, мэдээллийн технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инновац зэрэг сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлэв.
Мөн “Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл”-ийн хэлэлцээний тэмдэглэлийн баримт бичигт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар гарын үсэг зурлаа.
Энэхүү техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлснээр Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахад хөрөнгө татах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хот байгуулалтын салбарын чадавхыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж ЭЗХЯ-наас мэдээлэв.