Үндэсний бөхийн Далай даян дархан аварга, ХХ зууны манлай аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ төрөлх нутаг Хэнтий аймгийнхаа 100 жилийн ойн баяр наадмаар долоодугаар сарын 28-ны өдөр наадамчин олны өмнө сүүлийн удаа цолоо дуудуулан барилдсаны дараа зодог тайлжээ.
Б.Бат-Эрдэнэ аварга 13 настайдаа анх Хэнтий аймгийнхаа баяр наадамд зодоглож бөхийн замналаа эхлүүлсэн дэвжээнээ 46 жилийн дараа сүүлийн барилдаанаа хийж, зодог тайлсан нь энэ аж.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сүүлийн барилдаанаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат сумын заан, нутгийн хүү О. Ихбаяртай хийж, наадамчин олныг баярлуулжээ.
Зодог тайлж байгаа Их аварга нутгийн хүү залуу бөхөд элэг бүсээ тайлж, үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ хүндэтгэл үзүүлсэн байна.
Б.Бат-Эрдэнэ аварга 2005 оны Үндэсний их баяр наадамд зодоглож зургаа давж, долоогийн даваанд өөрийн шавь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодож, шавиа заан цолд хүргэж байжээ. Хамгийн сүүлд 2006 оны баяр наадамд найм давж, шөвгөрч байжээ.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн өмсөж, эдэлж байсан зодог шуудгаа “Хэн Хэнтий аварга” бөхийн дэвжээндээ дурсгал болгон гардуулсан байна. Хэнтий нутгийн бөхчүүд 21 метр урт цэнхэр хадаг өргөж, Их аваргадаа хүндэтгэл үзүүлжээ. 1984 онд түүнийг аймгийн цолтой бөх байхад нь Улсын заан Ж.Барамсай зодгоо тайлан өгсөн түүхтэй ажээ.
Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үндэсний бөхийн замнал:
- 1985 онд 5 давж улсын начин
- 1986 онд 7 давж улсын заан
- 1987 онд 7 давсан
- 1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
- 1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
- 1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.
- Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
- 1991 онд 7 давсан
- 1992 онд 9 давж түрүүлсэн
- 1993 онд 9 давж түрүүлсэн
- 1994 онд 10 давж түрүүлсэн
- 1995 онд 9 давж түрүүлсэн
- 1996 онд 9 давж түрүүлсэн
- 1997 онд 9 давж түрүүлсэн
- 1998 онд 9 давж түрүүлсэн
- 1999 онд 9 давж түрүүлсэн
- 2000 онд 7 давж дөрөвт үлдсэн
- 2001 онд 9 давж үзүүрлэсэн
- 2002 онд 7 давсан
- 2003 онд 7 давсан
- 2004 онд 6 давсан
- 2005 онд 6 давж шөвгөрчээ
- 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн. Улсын баяр наадамд нийт 186 давж, сан ба 12 удаа (11 жилд) түрүүлсэн.